Улаанбаатарт 630, орон нутагт 84 тохиолдол бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.09/ 11:00 цагийн ээлжит мэдээллийг өглөө. 

Өнгөрсөн хоногт 12 мянга гаруй иргэнээс шинжилгээ авчээ. Үүнээс 714 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрсэн байна. Ингэснээр Монгол Улсад бүтгэгдсэн халдварын тохиолдол 13494 болж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн 714 тохиолдлын 84 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бол үлдсэн 630 нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. 

Хөдөө, орон нутагт бүртгэгдсэн 84 тохиолдлоос тодотгох аваас 10 нь Ховд аймагт, 2 нь Баян-Өлгий, 13 нь Баянхонгор, хоёр нь Өвөрхангай, 10 нь Сэлэнгэ аймагт бүртгэгджээ. 

Өнөөдрийн байдлаар халдвар авч, эмчлэгдэж байгаа 2560 иргэн байна. Тэдний 14-ийнх нь биеийн байдал маш хүнд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Top