Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-аас коронавируст халдварын өнөөдрийн /2021.04.09, 11:00 цаг/ нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр "Дэлхий дахинд улс орнуудад гурав, дөрөв дахь давалгаа эхэлсэн байна. Дэлхий дахинд 24 цагт 667,026 хүн шинээр өвчилж, нийт тохиолдол 132.730.693 боллоо.
Монгол Улсад өнгөрсөн 24 цагт 12 мянга гаруй шинжилгээгээр 714 шинэ тохиолдол батлагдаж, нийт халдварын тоо 13.494 боллоо. Мөн хугацаанд 382 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 8522 боллоо. Эргээрээс гадна гэрийн тусгаарлалтад байгаа игэдээс 40 орчим хүн эдгэрсэн мэдээлэл байна.
Харин сүүлийн 24 цагт нэг хүн нас барж, нас баралт 19 болсон харамсалтай мэдээ байна.
Шинээр бүртгэгдсэн 714 тохиолдлын 630 нь Улаанбаатарт (УБ нийт-11.176), орон нутагт 84 (нийт-1773) бүртгэгдлээ.
Одоогийн байдлаар 18 аймаг, Улаанбаатар хотын эмнэлгүүдэд коронавируст халдвартай 2560 хүн эмчлэгдэж байгаагаас 2017 нь хөнгөн байна. Биеийн байдал хөнгөн хүний тоо буурахын хэрээр хүндрэх хүний тоо өсөж байна. Тухайлбал хүндэвтэр хүн 435 болж, 94 хүний биеийн байдал хүнд, 14 хүн маш хүнд байна. Мөн одоогийн байдлаар 2300 орчим хүн гэрээр тусгаарлагдан, эмчилгээ үйлчилгээ авч байна.
НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)
ШУУД ДАМЖУУЛАЛТ