Улсын хэмжээнд 584.347 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна

2021 оны 04 сарын 09

ЭМЯ-аас коронавируст халдварын эсрэг дархлаажууалтын явцын талаар дараах мэдээллийг өнөөдрийн /2021.04.09/ байдлаар өглөө.


Хөл хорионы үед дархлаажуулалт маш зохион байгуулалттайгаар явагдана. Өнөөдөр /2021.04.09/ зарим иргэн хоёр дахь тунгаа тариулаад явна.

Монгол Улсын хувьд дархлаажуулалтыг Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт зохион байгуулж байгаа. Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 55.480 хүн дархлаажуулалтын эхний тунг хийлгэж, улсын хэмжээнд 584.347 хүн дархлаажуулалтад хамрагдлаа.

Улаанбаатар хотод өнгөрсөн 24 цагт 34.143 хүнийг дархлаажуулалтад хамрагдсан байна. Ингэснээр нийслэлийн хэмжээнд хамрагдах ёстой 1 сая гаруй иргэнийн 487.407 нь нэгдүгээр тунгийн дархлаажуулалтад хамрагдаад байна. Орон нутагт өнгөрсөн 24 цагт 21.337 иргэн эхний тунгаа хийлгэснээр орон нутагт 96.940 иргэн дархлаажуулалтад хамргадлаа.

Монгол Улсын Засгийн газар 18-аас дээш насныханд буюу 2 сая 60 мянга гаруй хүндээ дархлаажуулалтын I, II тунг хийхээр зорьж байна.

Одоогийн байдлаар дархлаажуулалтад хамрагдсан иргэдийг насны бүлгээр ангилбал:

18-39 НАС

  • 18-19 нас-11.705
  • 20-29 нас-116.636
  • 30-39 нас-158.020

40-69 НАС

  • 40-49 нас-123.432
  • 50-59 нас-105.385
  • 60-69 нас-54277

70-ААС ДЭЭШ НАС

  • 70-79 нас-16.498
  • 80-84 нас-2745
  • 85-аас дээш нас-1233

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top