Д.Сумъяабазар: Хязгаарлалтад орохгүй иргэд ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоор зорчино

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 09

НОК-оос мэдээлэл хийж байна.

Хөл хорионы үед ямар арга хэмжээ авах талаарх шийдвэрийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар танилцууллаа.

Хөл хорионы үеэр хязгаарлалтгүй ажиллах иргэн аж ахуй нэгж байгууллага 07:00-21:00 цагт хязгаарлалт тогтоохгүй. Энэ ангилалд багтсан иргэд ажлын үнэмлэх, албан байгууллагын тодорхойлолтоор замын хөдөлгөөнд хувийн автомашинтай зорчино. Ингэхдээ улсын дугаарын сүүлийн орон тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно. Ингэхдээ хуанлийн өдрийн тэгш өдөр тэгш тоогоор төгссөн, сондгой өдөр сондгой тоогоор төгссөн автомашинаар замын хөдөлгөөнд оролцох юм. 

Харин нийтийн тээвэр 06:30-10:00   12:00-15:00   17:30-22:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалтад ороогүй аж ахуй нэгжийн ажилчдад үйлчилнэ. Нийтийн зэмэшлийн болон гэр хорооллын гудамж талбай нийтийн тээврийн хэрэгслийн бариул гэх мэт өндөр эрсдэлтэй хэсгийн ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх. 

Хөл хорио тогтоосон хугацаанд спиртийн агууламж 18 хувиас дээш согтууруулах ундааг худалдаалахыг хориглох, хүнсний дэлгүүрүүд 21:00 цаг хүртэл ажиллана

Тээврийн хэрэгжлийг QR кодоор зорчуулах чиглэлийг УОК өгсөн. Өмнө нь хийж байсан ажлууд дээрээ дүгнэлт хийгээд УОК-ын даргад тайлангаа өгсөн. Ингэхдээ бүртгэлийн асуудал цаг тулсан, дээр нь ачаалалтай байдаг тул системд хүндрэл учруулдаг гэх шалтгааныг албаныхан хэлж байна. 

Эмнэлэгт хандах, шинжилгээ өгөх, вакцинд хамрагдахаар бол иргэний үнэмлэх, холбогдох материалуудаа цагдаад шалгуулж нэвтэрнэ. 

Хот хооронд дараах шалтгаантай иргэдийг нэвтрүүлнэ. Үүнд, эрүүл мэнд, буяны ажил, орон нутагт буцаж байгаа иргэд, хүнс, эм, шатахуун гэх мэт тээвэрлэлт, уул уурхай, газар тариалан, зам тээврийн бүтээн байгуулалт хийж буй иргэд 72 цагийн PCR шинжилгээний хариу, иргэний үнэмлэхтэйгээр асуумж бөглөж нэвтэрнэ.   

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
t(202.126.88.205) 2021 оны 04 сарын 13

гурвалжин орох замд зогсох цагдаа нар арай л хэтэрхий бн шүү ажлын тодорхойлолт үнэмлэх байхад байгууллагын гэрчилгээ нэхээд явуулсангүй юу гэж ажилчиндаа гэрчилгээгээ өгөөд явуулах вэ үнэхээр хэрэг болох байсан юм бол анхнаасаа шийдвэр гаргаж байгаа дарга нараасаа тэрийгээ нэхээч сэтгүүлчид энийг олигтойхон асууж лавлаачдээ

0  |  0
Од (66.181.183.191) 2021 оны 04 сарын 13

Тэгш сондгой ч бүүр дүүрч ХУД нисэхын тойрог дээр гарч байгаа цагдаа нар дугаарын зөвшөөрөл алга явуулахгүй гэнэ .Ямар зөвшөөрөл нэхээд байгаагын ойлгосонгүй.2дахь өдөр сондгой дугаартай ажлын тодорхойлолтой үнэнэмлэхтэй НОК УОК 2 ын гаргасан шийдвэрээр ажилдаа явах гээд барсангүй.Цагдаагын шийдвэрийг яаж биелүүлэхээ ойлогодоггүйээ.НОК УОК 2 оосоо том юм байна ХУД цагдаа нар

0  |  0
Bat (202.126.89.188) 2021 оны 04 сарын 13

Yagaad tegsh sondgoi geed bgaa yum boloo. [ huviin mashinaaraa yavbal ersdel bagtai bizdee. ]

0  |  0
Чимэг.Н(66.181.161.11) 2021 оны 04 сарын 13

bi joloo baridaggvi nohor baridag bi ajiliin vnemleh todorhoilt bvh ym bga ym tegeheer nohorooroo hvrgvvlj boloh ym boluu

4  |  3
Т(202.126.90.2) 2021 оны 04 сарын 13

Арай биш шийдвэр гаргах юм аа. Тэгш сондгойгоор нь явууллаа гээд юу өөрчлөгдөнө гэж. Халдвар тараах эрсдэл нэмэгддэг л баймаар

3  |  0
Эрдэнэбаатар... (139.5.216.77) 2021 оны 04 сарын 13

Тэгш сондгой бол дэмий... нийтийн тээвэрээр зорчихгүй гэсэндээ хувь унаагаар явж бгаа биз дээ..

4  |  1
Top