Дархлаажуулалтыг 15 хоногийн хугацаанд түр зогсооно

Админ | Zindaa.mn
2021 оны 04 сарын 10

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоор болсон билээ. Уг шийдвэр нь COVID-19 өвчний тархалтыг хумих, дэгдэлтийг саармагжуулах үүднээс тавигдаж буй. COVID-19 өвчний шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсан байгааг харгалзан үзэж хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн байна. 

Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулсанаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай билээ. 

Дархлаажуулалтад ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарихаар төлөвлөж байсан бөгөөд хатуу хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болж байна. 

БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа тул вакцинжуулалтын 2-р тунг хийлгэх иргэдийн дархлаа тогтоцод нөлөө үзүүлэхгүй болно.  (эх сурвалж: National Medical Journal of China. 2021 Apr 02, CDC, China, 2021)

Мөн Астразенека вакцины хувьд 7-12 долоо хоногийн дараагаас 2 дахь тунгаа хийх зөвлөмжтэй билээ. 

2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. 

Дархлаажуулалтад ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилчдыг COVID-19 өвчний илрүүлэг, хариу арга хэмжээнд хүч нэмэгдүүлэх бөгөөд өвчний тахалт, хамрах хүрээг хумих, ойрын хувьтагчдыг илрүүлэх ажилд дайчлах юм. 

Эх сурвалж: ЭМЯ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.160) 2021 оны 04 сарын 10

Вакцинаа тарих хэрэгтэй байнаа. Хөл хорихгүй вакцинаа хурдан түргэн хийж дуусгая гээд байсан яасан бэ хө.

0  |  0
зочин(103.212.119.99) 2021 оны 04 сарын 10

МАН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ХОШГИРУУЛДГАА ХЭЗЭЭ ЗОГСООХ ЮМ БОЛ!! ЭНЭ ХОРИОНД ОДОО ЯМАР АЧ ХОЛБОГДОЛ БНАА!!!

1  |  0
76(122.201.24.96) 2021 оны 04 сарын 10

margash n l uurchlugdchihdug shiidver gargahiimda, vaktsiniha 2 dah tung deglemee bariad hiilgemeer bna

0  |  0
3очин(202.9.46.199) 2021 оны 04 сарын 10

300 000 өгөхөөс өмнө дархлаажуулалтаа хийнэ гэж мэдэгдсэн мөртлөө өгөнгүүт вакцин хийхгүй гэдэг ямар учир байна. Харин хөл хорионы үед бөөгнөрөд бага ш дээ Хэндээ ч ашигтай байсан юм.Дараа нь бөөн очер бөөгнөрөл болж хөл хорио харин үр дүнгүй болно шдээ. Ээ халаг гэж.

1  |  1
Зочин(139.5.217.108) 2021 оны 04 сарын 10

Новшнуудаа вакцинаа хийгээчээ. Ta нарын тайлбар үнэхээр арчаагүй бна.

3  |  0
Top