Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-аас коронавируст халдварын өнөөдрийн /2021.04.10, 11:00 цаг/ нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 12,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 689 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт тохиолдол 14,183 боллоо. Мөн хугацаанд 353 хүн эдгэрч эмнэлэгээс гарсан бол хүн уг өвчний улмаас нэг хүн нас барсан. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 8,875 болсон бол нас барсан хүний тоо 20 болоод байна.
Сэтгэгдэл ( 0 )