Дархлаажуулалт яагаад зогсож байгаа талаар сайд нар мэдээлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 10

Хөл хорионы үед дархлаажуулалтыг ямар учраас зогсоож байгаа талаар ЭМЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Ууганбаяр тайлбар өглөө.

Тэрбээр “Өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо өндөр байгаа учраас хатуу хөл хорио тогтоосон. Хөл хорионы үед дархлаажуулалтын ажил хийнэ гэж төлөвлөж байсан ч тодорхой нөхцөл шалтгааны улмаас зогсоосон. Хөл хорионы үед хүний бөөгнөрөл үүсэх, хамгийн багадаа 15-аас доошгүй минут тухайн газар байх магадлалтай тул вакцинжуулалтыг хөл хорионы үед зогсоохоор болсон байна” гэлээ.

Энэ асуудлаар өнөөдөр /2021.04.10/ Засгийн газрын гишүүд мэдээлэл хийх аж.    

Сануулахад, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу 2021 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд хатуу хөл хорио тогтоохоор болсон билээ. Уг шийдвэр нь COVID-19 өвчний тархалтыг хумих, дэгдэлтийг саармагжуулах үүднээс тавигдаж буй. COVID-19 өвчний шинэ тохиолдын тоо огцом нэмэгдэж, тархалт өргөн хүрээг хамарсан байгааг харгалзан үзэж хатуу хөл хорио тогтоох 15 хоногийн хугацаанд дархлаажуулалтыг түр зогсоох нь зөв гэдэг шийдвэрт холбогдох газрууд хүрсэн байна. 

Дархлаажуулалтыг үргэлжүүлсэн нөхцөлд вакцин тариулах гэсэн хүмүүсийн хөдөлгөөн тасрахгүй. Дархлаажуулалтын цэгт олон хүн цугларч, улаан түвшинд мөрдөгдөх ёстой халдвар хамгааллын дэглэм зөрчигдөх, нэг дор олон хүн цугларч 15-30 минут түүнээс дээш хугацаанд байх зэрэг хэд хэдэн шалтгааны улмаас дээрх шийдвэрийг гаргасан байна. 

Монгол Улсын хэмжээнд дархлаажуулалтын ажил 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн бөгөөд COVID-19 өвчний эсрэг дархлаажуулалтад ашиглаж буй вакцин нь эхний тунг тариулсанаас хойш 21-56 хоногийн дараа хоёр дахь тунг тариулах заавартай билээ. 

Дархлаажуулалтад ашиглаж байсан зарим вакциныг 28 хоногийн дараа хоёр дахь тунг тарихаар төлөвлөж байсан бөгөөд хатуу хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан 2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн вакцины 2 дахь тунгаа тариулах иргэдийн дархлаажуулалтыг 15 хоногоор түр хойшлуулахаар болж байна. 

БНХАУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс давтан тунг 21-56 хүртэлх хоногийн зайтай тарихыг зөвлөж байгаа тул вакцинжуулалтын 2-р тунг хийлгэх иргэдийн дархлаа тогтоцод нөлөө үзүүлэхгүй болно.  (эх сурвалж: National Medical Journal of China. 2021 Apr 02, CDC, China, 2021)

Мөн Астразенека вакцины хувьд 7-12 долоо хоногийн дараагаас 2 дахь тунгаа хийх зөвлөмжтэй билээ. 

2021 оны 4 дүгээр сарын 10-ний өдрөөс эхлэн дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй. 

Дархлаажуулалтад ажиллаж байсан эмч, эмнэлгийн ажилчдыг COVID-19 өвчний илрүүлэг, хариу арга хэмжээнд хүч нэмэгдүүлэх бөгөөд өвчний тахалт, хамрах хүрээг хумих, ойрын хувьтагчдыг илрүүлэх ажилд дайчлах юм. 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг ард(202.179.25.250) 2021 оны 04 сарын 11

Дөрхлаажуулалтын 2 дахь тунг хийх вакциныг өөх улсруу дамлан худалдсан сураг байна. Vero cell вакцин нь эхний тунгийн дaраа 21-28 хоноод дараагийн тунгаа хийхгүй бол коронагийн эсрэг биет үүсэхгүй гэж байна. Эх сурвалж: Nacional Medical Journal of China. 2021 April 02, CDC, CHINA, 2021. Монголын төр, УОК ын арчаагүй байдлаас болж иргэдийн эрүүл мэнд, амьд явах эрх энэ хөл хорионы үед зөрчигдөж эхэллээ. Хүн бүрт 300 мянган цаас тараасан нь засгийн маш гунигтай үйлдэл байлаа. Одоо монголчууд өөрсдөө засаглах цаг иржээ. Харийн коммунистуудаас салцгаая.

0  |  0
Иргэн(202.9.46.193) 2021 оны 04 сарын 11

Синофарм вакцины заавар дээр 2 дахь тунг 21-28 хоногийн дараа хийлгэ гэж байна шдээ

0  |  0
хэхэ(202.179.25.250) 2021 оны 04 сарын 10

вакцин дууссан гээд үнэнээ хэл дээ 2 дахь тунг хадгалж бгаа гэж туугаад бсн \n

0  |  0
Иргэн(103.10.23.174) 2021 оны 04 сарын 10

Вакцин байхгүй болоод ингэж бгаа юмуу хөл хориод эрчимтэй вакцинжуулна гэсэн яасан бэ басл өөр өөр юм ярьдаг нь хөдөлжээ

0  |  0
Зочин(139.5.217.108) 2021 оны 04 сарын 10

Новшнууд үнэхээр тоглох юм аа

0  |  0
ганболд(202.9.46.207) 2021 оны 04 сарын 10

ийм байдалд хүртэл халдвар тархах нөхцөл бүрдүүлж харлаган шийдвэр гаргаж байсан удирдлагууд мэргэжлийн байгууллагынхаа зөвлөмжийг хайхрахгүй зөвхөн сонгуулийн тухай нэг намын тухай анхаарлаа хандуулсаны гай шүү. энэ сонгууллий цуцлах хэрэгтэй. эрүүл ард түмэнтэй байхад эдийн засаг сэргэнэ сэргэнэ.

0  |  1
Г(66.181.184.58) 2021 оны 04 сарын 10

Малаас дор юм

0  |  1
Zochin(124.158.80.125) 2021 оны 04 сарын 10

Hytadiin vaccine 2 dahi tun ni 28 dahi honogtoo gesen bsan biz dee. Hugatsaand ni interval baihgui l baisan shuudee. Hiigeechee 2 dahi tungaa. Edgeer humuus haldvar taraah ni barag baihgui biz dee. Setgel sanaagaar unachihlaa. Honog ni hoishlogdoj hiigdsen bolohoor nadad darhlaa buren togtoogui gesen setgel sanaanii daramttai, deer ni darhlaa ni “0” boloh ni bn. Ymar hetsuu ym be? “Booj uhehed bor shidmes “ gedeg l boloh ni dee.\n

0  |  1
Top