Засгийн газартайгаа хэзээ тэмцэх үү, хэзээ дэмжих үү гэдэг УЧИРТАЙ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 10

Коронавирусний тархалт өндөр байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарын 10-25 хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Хөл хорионы хугацаанд иргэдээ вакцинжуулж, цар тахлын тархалтыг хумих төлөвлөгөөтэй байсан ч вакцинжуулалт хийхээргүй болов. 

Энэ шийдвэртэй холбогдуулан иргэд нэлээд бухимдлаа илэрхийлж байна. Засгийн газраасаа хамгийн чангаар вакцин нэхэж чаддаг ноён зантай ард түмэн гэж харагдахаар пост, сэтгэгдлүүд хөвөрсөөр. Тэр нь ч бас зарим талаар давуу тал болж, Засгийн газар нь чадах бүхнээ хийж хамгийн өндөр хувьтай вакцинжуулаад явж байсан. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулгын ойрын хүмүүс бусдаас авсан вакцинаа газар сайгүй муулж, анти вакцин кампэйн хийх, эсвэл вакцинжуулах явцаар доноруудаасаа түрүүнд явж байгаагаа гайхуулж, сурталдах гэх мэтээр улстөр, гадаад харилцааны маш олон алдаа гаргав.

Одоо вакцин нийлүүлэлт тасалдаж байгаа нь энэ бүхнээс болсон ч байж мэдэх юм. Нийлүүлэгч талаас хамааралтай ямар нэг юм болоогүй бол ямар ч тэнэг Засгийн газар төлөвлөгөөнөөсөө нэг л өдөр буцахгүй.

Монгол Улс вакцин үйлдвэрлэгч орон биш! Засгийн газартайгаа хэзээ тэмцэх үү, хэзээ талд нь зогсох уу гэдэг ч бас учиртай. Манай Монгол ер нь ковид19 гарснаас хойш тахлаас болж үхэхээс илүүтэй тахлаас болж сөргөөцөлдөх асуудал газар авсаар байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шаавай(66.181.161.113) 2021 оны 04 сарын 11

Өөрсдийнхөө үйл ажиллагааны доголдол чадваргүй чадалгүй байгаагаа бусад руу чимхдэг ийм хүмүүс чаддаг хүндээ ажлаа өгөөд явмаар юм.Мөнгөнд хоргодоод үхэхдээ.

0  |  0
Засаг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 11

Монголд төр, засаг байгаа юм уу? Бүгд хууль бус хуурамч, тавилттай жүжиг гэж сонссон. Үнэн юм байна.

0  |  0
эгэл(103.57.94.109) 2021 оны 04 сарын 10

Хорвоо дээр монголоос гадна 200 гаруй улс бий. 200 улс дотор бэл бэнчин дөнгүүр 50-иад улс байгаа. Юугаараа гайхуулаад эхний ээлжинд вакцин хийлгэх гээд байгаа юм? Хөрсөн дээрээ бууцгаа ,вакцин хийж сураагүй байж

0  |  0
Онч(66.181.176.47) 2021 оны 04 сарын 10

ТЭМЦЭХ ВЭ? ДЭМЖИХ ВЭ? гэж бичдэг байсан юмсан. ВЭ? гэж биш ҮҮ гэж бичээд, буруу сэтгээд байх юм аа.Арай ч дээ...\n

0  |  0
Иргэн(103.10.23.158) 2021 оны 04 сарын 10

Одоогийн ерөнхийлөгчийг их харлуулах гэж оролдох нь илүү их нэр хүндийг өсгөдөг яагаад ч юм тийм үзэл санаа бдаг

0  |  1
зочин(124.158.86.111) 2021 оны 04 сарын 10

Гарчигаа зөв бич. Тархи толгой чинь эрүүл биз.

1  |  0
Ганаа(43.242.243.238) 2021 оны 04 сарын 10

Хахахххх одоо бас вакцин татан авалт доголдсон нь Баттулгын буруу юу тээ? Иргэдээсээ млүү давуу эрх гэр бүлээрээ эдэлж ямбалж ямбиганаж байхдаа наад голиасуудалдаа анхаарч байхгүй яасан юм??? Өөрсдийн ажлаа хийж чадахгүй, мэдэхгүй бгаа алдаагаа битгий бусдаас хай эргүү ухнуудаа!!!!

0  |  1
Top