Хөл хорионы хугацаанд ямар учраас вакцинжуулалт зогсоох болсон талаар Засгийн газраас тайлбар хийж байна. Хэвлэлийн хуралд Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцож байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Дөрөвдүгээр сарын 9-нд 300 мянга, 12-нд 300 мянган тун вакцин орж ирэх байсан вакцины тээвэрлэлт хойшилсон. Биднээс шалтгаалахгүй вакцины үйлдвэрлэлт хомсдолд орж байгаа тул Vero cell вакцины хоёрдугаар тун хойшилж байна. Vero cell давтан тунг 21-56 хоногт хийхэд дархлалын тогтоц дээр өөрчлөлт гарахгүй гэж эх сурвалжууд мэдэгдсэн. ЭМЯ дөрвөн удаа хатуу хөл хорио тавих санал хүргүүлээд байсан. Тархалт нэмэгдэхийн хэрээр эмнэлгүүдэд ачаалал ирж байна. Гуравдугаар сарын 25-наас хойш 15 хүн нас бараад байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавих хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар 1864 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс хүнд 50, эрчимт эмчилгээний тасагт 10 хүн эмчлүүлж байгаа. Хоёрдугаар сарын 26 наас хойш вакцин хуваарийн дагуу тээвэрлэгдэж ирэх юм бол тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн 1 сая иргэн эхний тунд хамрагдаж дуусах. Тавдугаар сарын 31 гэхэд хоёрдугаар тунгаар дархлаажуулж дуусах төлөвлөгөө гаргаад явж байгаа. Хөл хорионы дараа 120-160 цэг нэмэлтээр байгуулж байгаад хөл хорио тавигдангуут өдөрт 60-аас дээш мянган хүнд вакцин хийхээр төлөвлөгөө гаргаад явж байгаа.
Сэтгэгдэл ( 6 )
2 сарын 26 наас нийлүүлэлт хийгдэнэ гэж дэмийрлээ. Сайдуудыг сэтгэцийн шинжилгээнд яаралтай оруулбал яасан юм бэ?
Синофарм вакцины заавар дээр 21-28 хоногийн дараа 2 дахь тунг хийлгэ гэж байна шдээ
Үлдэгдэл вакцинаа 2 дахь дархлаажуулалтад зориулах хэрэгтэй дээ тэнэгээ
Асуусан асуултад оновчтой бүрэн гүйцэд хариулж чадахгүй юмаа энэ сайд. Үнэн дурак новш.
Ээ зайлуулдаа, итгэж бсан юмсан. Одоо дахиж бөөгнүүлээд дахиад л алданадаа.
Ersdelee tsootoolohguigeer shagaad baisanii gor garlaa. Odoo bolohoor vaccine hiih hugatsaag ni sungaad oordiigoo hamgaalj bh ym. Uneheer udirdlagiin menejment tootsoo sudalgaa gej tui ch baihgui cheejniihee bangaar l ajillah ymaa. Tiim bol yagaad zaaval tediid ediid daraagiinhiigee yaravchluulaa\naad baisan ym. Toonii hoinoos hootsoldood baisan hereg uu??? Odoo ene 2 dahi bung hiihed chini ul itgej bn shuu. Ene vacciniig golduu nastai humuust hiij baigaa tegeed l uheh ni uheene biz gej turshilt hiij baigaa ym biz dee. Anhnaasaa hugatsaa togtoohgui baisan bol sanaa zovohgui baih baisan ym