Б.Жавхлан: Долоодугаар сар гэхэд хүн амд бүрэн дархлаа тогтсон байна

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 10

Хөл хорионы хугацаанд ямар учраас вакцинжуулалт зогсоох болсон талаар Засгийн газраас тайлбар хийж байна. Хэвлэлийн хуралд Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцож байна.

Сангийн сайд Б.Жавхлан:

-ДЭМБ-аас хэд хэдэн вакцин хүлээн зөвшөөрөгдсөн цагаас эхлээд өнөөдрийг хүртэл 14 сая 79 мянга 20 ширхэг вакцины 11 төрлийн гэрээ яригдсан.

Үүнээс 5 сая 580 мянган тун вакцины зургаан гэрээ баталгаажсан. Ингэхдээ 3 сая 80 мянган тун нь “КОВАКС” хөтөлбөрийн хүрээнд орж ирэх юм.

Цаг хугацааг хүлээх биш өөр эх үүсвэрүүд хайх шаардлага гарч ирсэн. Одоогоор 8сая 499 мянган тун вакцины таван гэрээ хэлэлцээр дээр ажиллаж байна. Хүн амынхаа 60 хувийг буюу  2 сая 100 мянган хүнээ вакцинжуулахад 4,2 сая тун вакцин шаардлагатай. Үүнээс 3,3 сая тун вакцины хэрэгцүү үүсээд байгаа юм. Дээрх таван гэрээний үнэ ханш, тээвэрлэлт, хадгалалт гэх мэт хамгийн боломжит нөхцөл байдлаас хамаарч татан авалт хийнэ. Гэрээ хийгдээд төлбөр хийгдсэн хүлээж байгаа 1,7 сая тун вакцин бий. Тэгэхээр 1,6 сая тун вакцин баталгаажуулах үлдсэн.

Хамгийн ойрхон баталгаажиж боломжтой нь Спутник, Пайзер тус бүр  1 сая тун эцэслэхэд тун ойртсон. Гэрээний асуудлаар ЭМЯ, ГХЯ, Сангийн яам ажиллаж байна. Цаг хугацааны хувьд том хэмжээний өөрчлөлт орсон зүйл байхгүй.

Тавдугаар сарын эхний долоо хоногт Улаанбаатарын насанд хүрсэн бүх иргэнээ нэг болон хоёрдугаар тунд хамруулсан байна. Ингээд зургаадугаар сарын эхэнд нийт хүн амын хоёрдугаар тун хийгээд, долоодугаар сарын эхнээс хүн ам дархлаажиж, бүрэн дархлаа тогтсон байна гэсэн тооцоололтой ажиллаж байгаа.

Вакцин хийлгэсэн даруйд E barimt АПП дээр дата багц үүсгээд тоологдоод явж байгаа. Өчигдөр орой 00:00 цагийн байдлаар 192137 тун вакцины үлдэгдэл байсан.

Нийт 608103 хүн вакцинжуулалтад хамрагдсан. Масс хоёрдугаар тун энэ долоо хоногоос эхэлж байгаа. Вакцин бүр өөр өөр хадгалалтын горимтой. Үүнээс хамаараад бид хадгалж чадах нөхцөл, онгоцонд багтах хэмжээ харилцан адилгүй байна.  Хамгийн ихдээ нэг удаад 300 мянган тун вакцин татан авах хүчин чадалтай байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(64.119.18.172) 2021 оны 04 сарын 11

7 сараас хойш энэ өвчнөөр хүн үхвэл та хариуцна шүү. Хариуцлагагүйгээс вакцинжуулалтыг 15 хоног хойшлуулсан, Эхний сард хүнээр туршилт хийх нэрээр өдөрт 1000 хүнд хийж цаг алдагдуулсан шүү. Вакцины мөнгийг црд онд өгч захиалах байсан. Орос вакцинд цаг алдсан.

0  |  0
Засаг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 11

Монголд төр байхгүй байхад энэ юу вэ Сангийн сайд ч гэх шиг аан жүжиг тоглож байгаа юм байна. Тийм байлгүй дээ.

0  |  0
ард түмэн(66.181.183.56) 2021 оны 04 сарын 11

жавхлан худлаа дандаа шаахаа боль за юу вакцин авах мөнгөгүй бж ингэж худлаа ярьж шилний цаанаас чихэр долоолгохоо боль олигтойхон мөнгө санхүүгээ барьж ч чадахгүй идүүлж уулгаж хүүдийнийхээ амыг доош нь харуулж сэгсэрчээд хээвнэг худлаа чриад сууу бхийм даа

1  |  1
Top