Хөл хорионы хугацаанд ямар учраас вакцинжуулалт зогсоох болсон талаар Засгийн газраас тайлбар хийлээ. Хэвлэлийн хуралд Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар оролцож байна.
Коронавирусний нөхцөл байдал хүндэрч байгаа тул дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоосон.
Хөл хориотой хугацаанд 207 мянган хүн давтан тун авах шаардлагатай байсан ч хөл хорионы үед вакцинжуулах ажлыг зогсоохоор болоод байна. Өнөөдөр өглөөний байдлаар 850 хүн давтан тунгийн вакцинаа хийлгэсэн байна.
Тэгвэл нөөцөд 192137 тун вакцин бий. Үүнээс Сонифарм-367 мянга, Vero cell-52299, Спутник-9074, КОВАКС хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн Астразенека-13360, Файзер-19031 тун вакцин бий.
Эхний тун хийлгээд халдвар авсан 864 иргэн байна.
Сэтгэгдэл ( 5 )
Нөөцөнд 192137 тун вакцин буй гэсэн хэрнээ Синофарм 367000 гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Энэ ямар эргэж буцсан сонин шийдвэр вэ?Энэ хатуу хөл хорооны хугацаанд л вакцинаа хийлгэж аваад томуугаа дарж авна гээ биз дээ.25-наас хойш аймшигтай бөөгнөрөл үүснэ дээ.Эсвэл 25-наас хойш халдвар дэмжихгүй болчих юм уу.1.1 хороогоор нь цаг өгөөд давтан вакцинаа хийчихэж зохион байгуулж болно шүү дээ.Эсвэл энэ вирустайгаа зууралдаад байгаад байх сонирхол эрх баригчдад байгаа юм уу.
Сахил хүртээд шал дордов гэдэг шиг ямар харалган шийдвэр гаргав аа. 2 дахь тунгаа хийлгэж л байхад ядаж 25-наас хойш бөөгнөрөл, ачаалал багасана биздээ. Эхлээд цуу яриа л байх гэж бодсон чинь юу вэ? Хэлэх үг алга даа. халдавар тархалтын дараагийн давалгааг өөгшүүлсэн шийдвэр ...
Vaccine bgaa ym bol hugatsaa ni bolchihson humuusiinhee 2 dahi tung ni hiigeech dee. Dahin haldvar avahiig ni huleegeed baigaa ymuu???
Хаха ямарч мэдээлэл мэдлэггүй хүн бичсэн мэдээ бн