Истанбулын нислэгээр 242 иргэн эх орондоо ирлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 11

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу дөрөвдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр гадаадад байгаа иргэдийг татан авахаар төлөвлөсөн.

Энэ дагуу өчигдөр буюу 10-ны өдөр Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 21:28 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 242 иргэн ирсэн бөгөөд иргэдийг Кемпенски, Туушин, ИБИС, Новотел, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top