О.Амгаланбаатар: Ковид бол хөнгөн ханиад, тусаад эдгэчихнэ гэсэн бодлоо авч хая

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 11

Жүжигчин, загвар өмсөгч О.Амгаланбаатар коронавирусний халдвар авч, ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа билээ. Тэрбээр эмчилгээ болон эмнэлгийн орчин нөхцлийн талаар цахим хуудастаа дараах мэдээллийг бичжээ.


Санаа тавьж залгаж бичиж, ирж эргэж, эсвэл өөрийнхөө шинж тэмдэгийг өвчтэй надаар шинжүүлэх гэж холбогдсон өчнөөн олон хүмүүст баярлалаа. Бие сайжирч байна. Эсрэг бие өндөр гарлаа. Халуурах, толгой өвдөх багасч байна. Одоо уушгинд байгаа хатгаагаа л алга болгочихвол болох нь тэр. Гэхдээ бас эдгээд гарлаа гэхэд энгийн ханиад шиг тийм амар юм биш гэдгийг ойлголоо. Бие сульдах тамирдах нь нэлээд хугацаанд явна, тархины цусан хангамж багасч байна, зүрхэнд бас ачаалал үүсгэж байна гэхчлэн бусад эрхтнүүдэд дараа нь сөргөөр нөлөөлөх магадлалтай юм байна. Тэгэхээр дэглэм гамаа бариад, дархлаагаа байнга дэмжиж байх хэрэгтэй гэнэ.

Ер нь тэгээд тэр ковид бол хөнгөн ханиад, тусаад эдгэчихсэн нь дээр нтр гэж эмч нарыг давж дуугараад байгаа их мэдэгчдэд хэлэхэд "олон юм онхолдолгүй олдож байвал тэр вакцин макцинаа хийлгэ" л гэмээр юм байна. 

Энэ ХӨСҮТ-д төрийн байгууллагын төвөгтэй, хүнд сурталтай байдал огт харагдахгүй байна. Эмч, сувилагч, асрагчдын харьцаа, хандлага, эмчлэх арга барил маш сайхан санагдлаа. Ер нь харьцангуй залуу хүмүүс ажиллаж байгаа болохоор ч тэр үү хэцүү нөхцөлд хэдий ч хийж буй ажилдаа түүртэхгүй хэвийн албан үүргээ гүйцэтгэж байна. Бахархмаар сайхан.

Харин эсрэгээрээ хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн хувьд хэлж яримаар зүйл их байнаа их байна. Өвчиндөө түүртээд байдаг юм уу үргэлж уурласан, ярдагласан л хүмүүс явах юм. Нэг тийм та нар үйлчлэх ёстой, намайг эмчлэх ёстой гэсэн байр суурин дээрээ бат зогсчихсон учраас харьцаанаас авахуулаад л хар яр гээд эхэлнэ. Ийм юм өгсөнгүй, тийм юм авмаар байна гэхээр нь  тайлбар хэлэхээр "та нар улсаас нэг хүний төдөн саяыг авч байгаа биздээ" гэсэн хаанаасаа ч олоод сонсчихсон нь мэдэгдэхгүй хачин үгээрээ бамбай хийж хаан хатан шиг сэтгэхүйгээрээ халдвартын муу эмч сувилагчдад хандаад байх болтой юм.

Утгагүй улстөржилт, байгаа байдалдаа сэтгэл ханамжгүй буйгаа бусадруу чихэж тайвшрах гэсэн массын хандлага цар тахалтай тэмцэж байгаа энд хүртэл энгийн үзэгдэл болчихсон нь үнэхээр харамсалтай. Муулаад байдаг төрийн байгууллагынхнаас илүү иргэд бидэнд их асуудал байнаа!!!

За тэгээд эцэст нь хэлэхэд ковид-19 шинж тэмдэг илэрснээс хойш 7-14 хоногт бусдад халдаах чадваргүй болдог нь ОУ-д батлагдсан байна. Коронагүй болох боломж бол хөл хорионы үеэр хүнтэй уулзахгүй л байх!!! Хэн ч хэнтэй уулзахгүй бол халдвартай байгаа хүмүүс халдварлуулах чадваргүй болоод хамаг юм шинээр эхэлнээ л гэсэн үг.  Энгийн ханиад гэж бодоод байгаа хүмүүс эмнэлэгт ингээд хэвтмээргүй л байгаа бол эргүү бодлоо хаяад вакцинаа хийлгэ...гэснээс тэгээд хийх юм уу даа. Утга учиртай, уялдаа холбоотой шийдвэр гаргахыг улстөрийнхөндөө уриалаарай. Корона гуссан гэж ад үзэхгүй бол аялж маялаад та нартай зуныг зугаатай өнгөрөөмөөр л байна шүү. Корона туссан ч гэсэн хүн шүү дээ.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.25.132) 2021 оны 04 сарын 14

bas l zovlon uzej ,odoo zugeerdee turgen edgeed buschuuchan cheviin amidraldaa orooroi, amjilt chusei

1  |  0
З(139.5.217.63) 2021 оны 04 сарын 12

Сайн зөвлөгөө өгсөн дүүд баярлалаа. Хурдан эдгээд гараад найз нөхөдтэйгээ сайхан байгаарай. Сайхан эерэг сэтгэлтэй залуу байна

0  |  0
Зочин(64.119.25.147) 2021 оны 04 сарын 12

Хурдан эдгээрэй. Өвдсөн хүн сэрэмжлүүлж бас бодит байдлыг бичиж бхад юуг нь эгдүүцээд сонин сон юм бичдэг бна.

0  |  0
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 12

Ковид туссан хүн жаахан сэтгэцийн асуудалтай болдог уу?

0  |  1
Зочин(203.91.115.41) 2021 оны 04 сарын 12

Бодол биш ээ. Энэ чинь зүгээр л хүндэрдэг халдарлах чадвар өндөртэй вирусын гаралтай ханиад гэдгийг шинжлэх ухаан нотолсон юм шүү дээ. Юм уншихгүй байж их мэдэхээ больчихоо. Тэгээд өөрийн бодлоо бусдад бүү тулга. Шинжлэх ухаан бол хувь хүний бодол биш, баримт байдаг юм. Мэдэж ав.

0  |  2
Зочин(203.91.115.41) 2021 оны 04 сарын 12

Ямар олон үгтэй шалдан банди вэ. Халуурхаараа дэмийрээд байгаа юм байх даа. Бусдад заачих хүн бол өөрөө корона тусаад хэвтэж байхгүй дээ. Маскаа зүүхгүй заваан явж өвчин тусчихаад өөр шигээ хүмүүсийг бүү бодож бай гэж зөвлье. Хурдан эдгээрэй бандиа.

0  |  2
Зочин (66.181.176.159) 2021 оны 04 сарын 12

Үнэн шүү хурдан эдгээрэй хамтдаа бүгдээрээ хичээцгээе

3  |  0
zochin(2.3.165.130) 2021 оны 04 сарын 12

bieer tuulj vnen zuv medeelel ugsund bayrlalaa. bier vzej bga hvmvvs ingeed medeelel uguhuur ene rgvv haniad ged bidnii tuluu udur shunugvi ajilj bui hvmvvsee barij ideh gd dairaadd bdag hvmvvs jaahan yum oilgoh bolov uu hvmvvs ihevchlen medeelel uguhuus tatgalzaad kovid tussanaa nuugaad bh shig bna. hurdan edgeerei

1  |  0
Dolgor(103.26.195.57) 2021 оны 04 сарын 12

Hurdan edreeree darhlaagaa sain demjeeree hvmvvsee ebtei bai esldeg zoolon baij hvnd veiig hamtdaa dabtsgaaya

2  |  0
Top