Дүүрэг бүрт ВАКЦИНЖУУЛАЛТЫН НЭГ ЦЭГ ажиллуулахаар болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12

ЭМЯ, Геронтологийн үндэсний Төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын улаан загалмай  нийгэмлэг хамтран УОК-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгаас ирээд нийслэлд гацсан, вакцинжуулалтаасаа хоцорсон, гэрийн асаргаанд байдаг, архаг хууч өвчтэй, ахмад настнуудыг Covid-19-ийн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн дүүрэг бүрт дархлаажуулалтын 1 суурин цэгийг нээж, зорилтот бүлгийн иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар болсон байна.

Тодруулбал,

1. Баянзүрх дүүрэг: 113-р сургууль

2. Баянгол дүүрэг: 20-р сургууль

3.  Багануур дүүрэг: Эрүүл мэндийн төв

4. Чингэлтэй дүүрэг: “Аврагч” спорт хороо

5. Сонгинохайрхан дүүрэг: 9-р сургууль

6. Сүхбаатар дүүрэг: 11-р сургууль,

7. Хан-Уул дүүрэг: Монгол, Солонгос коллеж,

8. Багахангай дүүрэг: Эрүүл мэндийн төв

9. Налайх дүүрэг: Эрүүл мэндийн төвд тус тус дархлаажуулалтын цэг ажиллуулах юм.

Мөн дүүрэг тус бүрт гурван автобусаар МУЗН-ийн сайн дурын идэвхтнүүд иргэдийг зөөвөрлөн, дархлаажуулалтын цэгт хүргэх ажлыг зохион байгуулна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top