Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2021.04.12/
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13,591 хүний сорьцод шинжилгээ хийхэд 704 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээрийн 598 нь Улаанбаатарт, 106 нь орон нутагт бүртгэгджээ.
Ингэснээр Монгол Улсад коронавируст халдварын нийт тохиолдол 15718 боллоо.
Мөн хугацаанд 357 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бол коронавирусний халдварын улмаас гурван хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд эдгэрсэн хүний тоо 9516 болсон бол нас барсан хүний тоо 25 хүрлээ.
БИЧЛЭГ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )