Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.12/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт халдварын 704 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр халдварын батлагдсан тохиолдол 15718 болло.
Шинээр батлагдсан 704 тохиолдлын 598 нь Улаанбаатар хотод, 106 нь орон нутагт бүртгэгджээ.
Орон нутагт бүртгэгдсэн 106 тохиолдлын 28 нь Төв аймагт, гурав нь Хөвсгөл аймагт, нэг нь Завхан аймагт, долоо нь Ховд аймагт, гурав нь Архангай аймагт, зургаа нь Баянхонгор аймагт, долоо нь Өвөрхангай аймагт, найм нь Сэлэнгэ аймагт, ес нь Дундговь аймагт, ес нь Сүхбаатар аймагт, нэг нь Дорнод аймагт бүртгэгдээд байна.
Харин 357 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Тэгвэл гурван иргэн халдвараар нас баржээ. Тодруулбал, халдвар авч, эмчлэгдэж байсан 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй нас барж, нас баралтын тоо 25 болж байна.
Өнгөрсөн хугацаанд нийт 1058 хүн гэртээ эмчлүүлж, эдгэрчээ. Харин халдварын улмаас 2637 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.