Халдвар авсан ГУРВАН ХҮН нас барж, нас баралт 25 боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.12/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.

Өнгөрсөн хоногт халдвар авч, эмлэгдэж байсан гурван хүн нас баржээ. Ингэснээр улсын хэмжээнд коронавирусний халдвараар 25 хүн нас бараад байна.

Харин өнгөрсөн хоногт нас барсан гурван хүний хоёр нь эмэгтэй, нэг нь эрэгтэй хүн аж. Тодруулбал, халдвар авч, эмчлэгдэж байсан 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй нас барсан талаарх мэдээллийг өглөө. 

Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд өнгөрсөн хоногт халдварын 704 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр халдварын батлагдсан тохиолдол 15718 болло. Шинээр батлагдсан 704 тохиолдлын 598 нь Улаанбаатар хотод, 106 нь орон нутагт бүртгэгджээ. Харин 357 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Top