Өнгөрсөн хоногт 357 иргэн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 12

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.12/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт халдварын 704 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр халдварын батлагдсан тохиолдол 15718 боллоо. Шинээр батлагдсан 704 тохиолдлын 598 нь Улаанбаатар хотод, 106 нь орон нутагт бүртгэгджээ. Харин 357 иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдвараар өвчилсөн 257 хүн эдгэрчээ. Үүнээс 218 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол 139 нь гэртээ тусгаарлагдан эмчлүүлсэн байна. 

Өнөөдрийн байдлаар халдвар авсан 9516 иргэн эдгэрч, дараагийн шатандаа шилжээд байна. Монгол Улс гуравдугаар сарын 12-ноос коронавируст халдвараар хөнгөн өвчилсөн иргэдийг гэрт нь тусгаарлаж эмчилж эхэлсэн. Энэ үеэс хойшхи сарын хугацаанд нийт 1058 хүн гэртээ эмчлүүлж, эдгэрчээ.  

Өчигдөр гурван иргэн халдвараар нас барсан харамсалтай мэдээ байна. Тодруулбал, халдвар авч, эмчлэгдэж байсан 73 настай эрэгтэй, 79 настай эмэгтэй, 60 настай эмэгтэй нас барж, нас баралтын тоо 25 болж байна. 

Top