ШУУД: Коронавируст халдварын 885 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2021.04.13/ 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 885 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 16603 боллоо. Халдвар авсан 2 иргэн нас баржээ. Тодруулбал, 20 настай болон 60 настай хоёр эрэгтэй халдварын улмаас нас барсан байна. Улсын хэмжээнд коронавирусний халдвараар 27 хүн нас бараад байна. 

Тэгвэл шинээр батлагдсан 885 тохиолдлын 836 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол 48 тохиолдол нь хөдөө, орон нутгийн иргэд байна. Өнгөрсөн хоногт халдвар авсан 371 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Улмаар эдгэрсэн хүний тоо 9887 болж байна.  

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top