Улсын онцгой комиссын Шуурхай штабын шийдвэрийн дагуу өнөөдрөөс эмч нар хувийн унаагаар авто замын хөдөлгөөнд оролцох боломжтой болжээ.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой боллоо. Улсын онцгой комиссын шуурхай хуралд эмч, эмнэлгийн ажилчдад тулгарч буй бэрхшээлийг танилцуулж, шийдвэр гаргууллаа. Өнөөдрөөс Эрүүл мэндийн салбарын ажилчид замын хөдөлгөөнд хувийн унаагаар, дугаарын хязгаарлалтгүй оролцож болно" гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
зөв сайн шийдвэр