Эмч нарыг хувийн унаагаар хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрчээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 13

Хөл хорионы хугацаанд Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой болжээ. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Хатуу хөл хорионы үед Эрүүл мэндийн салбарын ажилчид хувийн унаагаар зорчих боломжтой боллоо. Улсын онцгой комиссын шуурхай хуралд эмч, эмнэлгийн ажилчдад тулгарч буй бэрхшээлийг танилцуулж, шийдвэр гаргууллаа. Өнөөдрөөс Эрүүл мэндийн салбарын ажилчид замын хөдөлгөөнд хувийн унаагаар, дугаарын хязгаарлалтгүй оролцож болно" хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээлээд байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top