Цар тахлын үед хамгийн өндөр зэрэглэлд бэлтгэл ханган ажиллах ёстой Эрүүл мэндийн яам хамгийн хангалтгүй ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг С.Энхболдоор сольсон ч нөхцөл байдал дээрдэх нь бүү хэл улам дордлоо.
Өдөртөө 30-40-ийн хооронд тоологдож байсан халдвартай иргэдийн тоо өсөж өчигдөр 885 иргэн халдварласан нь хамгийн өндөр үзүүлэлт болоод байгаа юм. Коронавирусээр халдварласан иргэдийн тоо өдөрт 700-гаас буухаа больж, нас баралт өдөр бүр нэмэгдсээр 27 боллоо.
Эрүүл мэндийн яамны мэдээллээр тэр бүс голомт боллоо хэмээн тайлбарладаг байсан бол Улаанбаатар хот бүхэлдээ голомт болон хувирлаа. Ухаангүй албатад урагшгүй ноёд гэгчээр дэмий баахан үргүй зардал салхинд хийсгэж төсвийн мөнгөөр ч чамгүй тоглоод амжлаа. Увс аймагт илгээсэн PCR шинжилгээний 106 сая төгрөгийн өртөг бүхий 3000 урвалжийг грашд хадгалснаас болж ашиглах боломжгүй болгон устгалд оруулсан бол “Нэг хаалга-нэг шинжилгээ”-гээр 18 тэрбум төгрөгийг PCR шинжилгээнд зориулсан ч өнөөдрийн нөхцөл байдал түүний ажлын үр тааруу болсныг харуулж байна.
С.Энхболдоос өөр олигтойхон хүн эрүүл мэндийн салбарыг толгойлж байсан бол эрсдэлийн менежментээ гарган хариу арга хэмжээг тэр дор нь авах байсан ч тэрбээр ямар нэгэн алхам хийсэнгүй. Хийе гээд ч мэдлэг нь хүрэхгүй байгаа хүнийг яалтай ч гэхэв. Түүний намтраас харахад Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар ганц жил ажилласныг эс тооцоход гялайж гялтайх мэргэжлийн үзүүлэлт алга. Товчхондоо эрүүл мэндийн салбарт ажилласан 17 жилийнхээ 16 жилд нь эхо-ны эмч хийж ирсэн байх юм. Эхо-ны эмчээр удирдуулсан эрүүл мэндийн салбар ковидтойгоо зэрэгцэн сэхээний тасагт хүргэгдлээ.
Он гарсаар эрүүл мэндийн салбар 80 гаруй тэрбум төгрөгийн PCR шинжилгээний урвалж авсан гэх мэдээлэл байна. Үүнийхээ оронд коронавирусээс хамгаалах дэлхийн шилдэг вакцин болох Файзер, Модернаг захиалсан бол өнөөдөр илүү үр дүнд хүрэх байлаа. Дэлхийн улс орнууд вакцины төлөөх чимээгүй дайнд дор бүрнээ хэчнээн оролцож байхад манай Эрүүл мэндийн яам хаанаас тусламж өгөх бол гээд хараад сууж байгаа нь цар тахлын үеийн хамгийн том эмгэнэл болоод байгаа юм.
Орж ирсэн вакциныхаа хуваарилалтыг зөв хийж чадахгүй цар тахалд ард түмнээ дарлуулж байгаа нь салбарын бодлого, түүнийг чиглүүлж буй сайдтай салшгүй холбоотой юм. Энэ удаагийн хатуу хөл хорионы дэглэмд шилжүүлэхдээ вакцины хурдыг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Гэвч иргэдэд хийх вакцины нөөц байхгүйн улмаас хөл хориог үр дүнтэй байлгахын тулд вакцин хийлгүй хөл хорино гэдэг тайлбарыг сүүлд нь Шадар сайд, Эрүүл мэндийн сайд нар хэлж байв. Ерөнхий сайд вакцин тоолоод суухгүй нь лав тул Эрүүл мэндийн сайдын хэлснийг үндэслэн мэдээлсэн байж таарна. Харамсалтай нь вакцины нөөцгүй болсноо ч мэдэхгүй Ерөнхий сайддаа мэдээлэл өгч байдаг С.Энхболд сайдыг огцруулахаас өөр сонголт үлдсэнгүй. Гаднаас ирэх вакцины татан авалт хугацаандаа ирж чадахгүй болсноос бүх зүйл үүдэлтэй хэмээн арьсаа хамгаалах гэж үзэв. Олон улсын байгууллагууд монгол биш. Нэг өдөр за гээд маргааш нь хугацаа хойшлуулахаас өөр арга алга гээд сууж байдаг хариуцлагагүй үйлдлийг тэд гаргахгүй. Харин вакцины араас хөөцөлдлөгөө хийгээгүй Эрүүл мэндийн сайд С.Энхболдод их учир байна. Вакцины талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Вакцин хуваарийн дагуу явж байгаа. Харин хоёр дахь тунгаа авч үлдээгүй нь Эрүүл мэндийн яамны буруутай үйлдлээс болсон” гэх тайлбарыг өгсөн юм. Монгол Улсын хэмжээнд орж ирсэн вакцины эхний тунг ганц удаа 750 мянган хүнд тарих уралдаанд орох уу, 300 гаруй мянган иргэнээ бүрэн дархлаажуулах нь чухал уу гэдгийг тэр тооцсонгүй.
Эрүүл мэндийн салбарт иргэн бүрээ хоёр тунгаар вакцинд хамруулах нь чухал болохоос PCR шинжилгээний урвалж авахад дийлэнх мөнгөө зарцуулах нь хамгийн бодлогогүй үйлдлийн нэг болоод байна. Нийтлэлийн зорилго хэн нэгнийг буруутгахаас илүүтэй хариуцлагын тогтолцоог бий болгоход чиглэж байгаа юм. Хариуцлага алдсан, тооцоо судалгаагүй өнөөдрийг хүртэл явж ирсэн Эрүүл мэндийн сайд С.Энхболдод одоо хариуцлага тооцохгүй бол хэдэн хүний амь насыг золигт гаргаж түүнийг сайдын сэнтийд нь байлгах юм бэ. Өөрөө бодлогын чиглэлээр хангахгүй байж хэдэн эмнэлгийн дарга нараа “Хална шүү, чамайг” хэмээн зандрах дуртай тэр одоо “халагдах” цаг нь болсон юм биш үү.
Монгол Улсын хэмжээнд гэхэд нийслэл нь бүхэлдээ цар тахлын голомт болж, 21 аймгаас хоёр аймаг л халдваргүй бүсээр нэрлэгдэж байна. Ийм байхад Эрүүл мэндийн сайдыг ажлаа сайн хийж байна гэж үзэх үндэслэл алга.
Эрүүл мэндийн яам ковидын голомт болсон уу
Эрүүл мэндийн яамны зургаан ажилтан коронавирусний халдвар аваад байна. Яамны нэг давхарын таван ажилтан, гурван давхарт ажилладаг нэг хүнээс халдвар илэрчээ. Тэд шинжилгээ өгсний дараа халдвар илэрснийг ХӨСҮТ-өөс мэдэгдсэн аж. Яамны зүгээс зургаан ажилтнаа яармагийн 300 ортой эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд улаан бүсэд буюу халдвартай иргэдтэй нэг дор байрлаж эхэлсний дараа ХӨСҮТ-өөс зарим нэг хүний шинжилгээний хариуг буруу шивсэн тул сандрах хэрэггүй гэжээ. Гэсэн ч зургаан ажилтан хэдийн эмнэлэгт очоод байсан тул яармагийн эмнэлэгтээ байгаа юм байна. Харин Эрүүл мэндийн яамны зүгээс үүнийг нууцалж байгаа юм. С.Энхболдын удирдлагаар ажлаа явуулж байгаа Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ нь ч тэр ийм л хариуцлагагүй үйлдлийг удаа дараа гаргаж байгаа нь түүнийг Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажилд тэнцэхгүй гэдгийг нотолж байгаа юм.
Бэлэн орж ирсэн вакцин дээр олигтой ажиллаж чадсангүй
Муу хүний заяа завагт гэгчээр өмнөх Засгийн газрын үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар вакцинаа бэлдүүлж авсан нь С.Энхболдыг сайдаар томилогдон ажлаа эхлүүлэхэд хамгийн дөхөм байлаа. Зөвхөн вакцинжуулалтаараа тэр Засгийн газрын хамгийн сайн ажиллаж байгаа сайдаар нэрлэгдэх боломж байсан ч боломжийг алдсан. Иргэдийн итгэлийг ч алдав. Алдах эрхгүй хамгийн хүнд цагт тэр сайд хийж байгаа ч хамгийн том алдаануудаа гаргасаар байгаа юм. Засгийн газар иргэн бүртээ 300 мянган төгрөг олгоогүй бол өдийд С.Энхболдыг огцруулах хөдөлгөөн өрнөхөд бэлэн байна. Байгаа вакцинаа тооцоо судалгаатай зарцуулж, хэнбугай ч байсан хоёр дахь тунг үлдээх ёстой гээд таг хамгаалаад зогсох ёстой сайдтан өнөөдөр иргэдээ дархлаажуулах вакцингүй болчихоод дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод сууж байна. Эхо-ны эмч энэ цаг үед ёстой хэрэггүй юм байна гэдгээ өөрөө батлан харууллаа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 98 )
Ajlaa hiij baigaa said zasagaa ogtsruulaad baigaa yum bna uu.Hunig ajlig ni hiilgejgui baij tuvt shuumjilchih yum.Yed nar chini bugd unatlaa ajillaj bna.EMY ZGazar sain ajillaj baigaa.shuu.Hamgin gol buruutan ni irged uursduu.bas setguulchid.Er ni setguulchid end tendhin hov zuuguud l yvahaas iur yum hiijgui bna.Dandaa dund ni hagaralduulah zuil hiideg setguulchid gej medleggui humuus.Ajlaa hiij bgaa humuusig ajlig ni hiilge.tus bolj chadahgui baij.EMY ZG sain ajillaj baigaa.Uvchnuur buu uls tir hiigeed baigaach setguulchdee irgedee
Энэ сайд арай л дэндүү мэдлэггүй, чадваргүй, ямар ч шийдвэр гаргаж чадахгүй, юу хийхээ мэдэхгүй хүн байна. Энэ сайдад найдах хэрэггүй, даанч үхээнц дорой, шахаад ч нэмэргүй нөхөр юмаа. Бас ичихгүй худлаа ярина. Өөрийнхөө чадал чансааг ойлгоод чаддаг хүнд нь зайгаа тавьж өгсөн нь дээр.
Бүх юмаа сайдруу чихэхээ больж үз. Наад хүмүүс чинь чадлынхаа хэрээр л ажиллаж байгаа штээ. Өөрсдөө л гадуур тэнэхдээ л больчих.
Ганц сайдаас хамаардаг өвчин тахал гэж байхгүй, бүх шийдвэр УОК, Засгийн газраас гарч буй хамтын шийдвэр.Эрүүл мэндийн сайд, яам, эмнэлгүүд сөхөртлөө өдөр шөнөгүй ажиллаж байна, иргэд нь ухамсартай байдагсан бол асуудал өөр байх байлаа,
Сэтгүүлч нэртэй эргүү минь чи өөрөө хийх юмуу. Анагаах ухааны салбарт А -ч үгүй юм байж тархинйхаа хэмжээгээр бичихээ боль за юу. Ичихгүй дараа нь эмчээ эхо-д харуулья гээд гуйв даааа
За битгий тэнэгт. Сайд , засаг 2 огцроод дараагийнх нь илүү хийх юм шиг байна уу. Хүн шүүмжлэхийн дон туссан та нар өөрсдөө гэртээ байж халдвар хамгааллаа сахь. Эхо ны эмч ч гэх шиг. Эхоны эмч эмч биш юмуу. УНТЭ-ийн дүрс оношлогооны их эмч тасгийн эрхлэгч байсан юм шүү. Өмнө сэтгүүлч хийгээд болоод байсан юм чинь наад эмч чинь чадна заа. Олон юм хуцалгүй өөрсдөө л хичэээ
Огцор л гэх юм ийм хүнд үед огцороод оронд нь ирсэн нь сайжруулах уу яг адлихан.Тийм л монголоо гэсэн сэтгэлтэй юм бол Чин хандлагаа хаанаас ч илэрхийлж болно.Ер нь хүн бүр дор бүрдээ хичээж ухамсарлаач.Худлаа шүүмжлэхээс өөр юу хийж байгаа юм бэ
Цаанаа л нэг золбоогүй үхэээнц золиг шүү. \nОдоо эрт огцоруулахгүй бол аюул хүрээгээ тэлж байдал хэцүүднэ.
Дархлаажуулалтан дээр үнэхээр алдаа гаргалаа да. Иймч юм байх гэж, үнэхээр харамсалтай хэлэх үг алга.
Энэ засаг бүгд огцорох цаг нь болсон
Энэ өвчний тархалтыг хумхихад иргэн бүр хичээх хэрэгтэй, засаг төрийн ажлыг хийлгэе, юм болгоныг сэвж харлуулахаасаа өмнө хүн бүр хичээе
Эрүүл мэндийн салбар болоод, сайд руу дайрахаасаа өмнө УОК, НОК нь энэ салбарын мэдээ мэдээлэл, эрдэмтдийн санал бодлыг сайн сонсож ажилдаа нэвтрүүлэх шаардлагатай, цэг, хаалт яриад шийдвэр нь хэдэн тийшээ харсан балай ажил хийгээд эцэст нь муу нэрийг эрүүл мэндийн салбар үүрч бусад нь буруугүй болдог энэ ажлаа болих хэрэгтэй, дээр нь УОК, НОК эх орноо гэсэн мэтгэлээр хандаж улс төрчийн байр сууринаас ажилламааргүй байна. Түмэнд таалагдах гэж facebook-р ажлаа хийх хэрэггүй, огцорч муу эдийн засгаа улам муутгаж байхаар чадахгүй хүмүүс нь иргэний зориг гаргаж өөрсдөө ажлаа өгөх хэрэгтэй.
Энэ бүхнийг хариуцлагыг тбайдлыг тартагтанд тулгаад зүгтаасан Хүрэлсүх, өнөөгийн хүнд байдлыг хариуцлагагүй чадваргүйгээсээ болж гараа алдсан Оюунэрдэнэ, юу ч хийж чадахгүй байгаа салбарын сайданцар хариуцах уу та нар юу гэж бодож байна
С.Энхболд бол юм үнэнээрээ байдагсан бол Оюун-Эрдэнийн засгийн газрыг унагах, муухай харагдуулах, мууг нь үзэх гол сайд нарын нэг мөндөө. Монголчуудыг нөмрөөд байгаа аймшигт тахлыг дэлгэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа нөхөр. Одоо халдвар авагчид хоногт хэдэн зуу мянгаар нэмэгдэж хүмүүс хоног тутамд хэд хэдээрээ бурхан болж байна. Гэтэл эмнэлгийн ор байхгүй, эмчлэх эмч хүрэлцэхгүй, эм тариа дутмаг, дархлаажуулал будаа болсон түүгээрч барахгүй тариа хийх тариур байхгүй болсон юм биш үү. Хэдэн мянган хүн гэрээр эмчлүүлсэн болж байгаад арай гэж эмнэлгийн бараа хараад өөд болж байгаа юм биш үү.
Ганцхан сайдаас болж ийм байдалд хүрсэн гэвэл үүн шиг худлаа юм бхгүй .Ард иргэд маань жаахан ухамсартай,туйлбартай байгаач.Юм л бол элдэв дээдээр хэлж байх юм .Ингэж сошиолоор хүн загнаж байхын оронд олон нийтмйн газар дүрнм журмаа сахихгүй бүдүүлэг ,хэнэггүй нь дэндсэн хүмүүст хүн бүр шаардлага тавьж баймаар бнх
Иргэн Б.Сүндэрьяа буюу Сүнээ Эрүүл мэндийн сайдыг сайн хийx байx
Хэтэрхий үхээнц үлбэгэр дорой сайдтай эрүүл мэндийн салбар дампуурчлаа халдварын голомтод ажиллаж байгаа хэдэн эмч сувилагч асрагчийн хүчинд л дэнжигнэж байнаа чаддаг чаддаг ажлаа л хиймээр байна
Zaaasss saidad yamar hamaa bn aaa kkk. uursduu haldvar hamgaalliin deglemee sain barichih. . . said gert chini ochij sahiltai bish. . . yum bolgond hun bolgoniig ogtsor ogtsor gedgee bolimoorimaaaa.
ХӨСҮТ ИЙН БАТТӨР ХАМААГҮЙ ДЭЭР БАЙНА ШҮҮ.
Дэндүү сул дорой хүн ажлаа өгвөл таарна
ZASAG OGTSRUULJ YAHIIN, HEND ASHIGTAIN BITGII ULS TURCHDIIN TURHIRALTAND ORJ MUURTSGUU. ENE UVCHNIIG GANTSHAN MONGOL L DOTROO ALDAAD BGAAMUU DELHIIN TOP ULSUUD CHIN CH BAS SUHURCH BNA SHDEE MALNUUDAA GADAAD DOTOOD MEDEE UZDGUI YUM UUU
Ийм чадваргүй хүмүүсээр дүүрсэн МАН-ЗГ огцорч-УИХ тарах хэрэгтэй.корона гэдэг жүжигээрээ Монголчуудын амиар тоглох эрх та нарт байхгүй.
Энэ УИХ тарах хэрэгтэй, үе үеийн хамгийн муу парламент. Хамгийн адгын хулгайч, хүчиндэгчид хууль бусаар Төрийн эрхийг авсан парламент болсон. Эндээс хамгийн муу ЗГ ууд төрөх нь ойлгомжтой байсан, дүрмээс ч гажсангүй.
За энэ нөхөр ёстой явахгүйнээ ХӨСҮТ ийн захирал Баттөрийн хэмжээнд ирж байж сайд хийнэ байгаа Ямар доожоогүй залуу вэ Сайд хүн чинь өөрөөр сэтгэж жинтэйхэн үг хэлж дорвитойхон ажил хиймээр юм даа Өдөр бүр заавал нэг үл ойлголцол үүсгэх юм еоое
Улс төрийн томилгоо ийм л үр дүн үзүүлж байна.
Zasgiin gazar ogtsor,uneheer chadvargui bn,arai l bn shu,ard tumniig ul toomsorloj bn
ТЭР ТОМ ТОЛГОЙ ИХ ЗАНТАЙ БҮХ ШИЙДВЭР НЬ ХЛЁР ТӨӨРӨЛДҮҮЛСЭН УТГААР ГАРДАГ ШАДАР САЙДАА ХАМТ ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ ЮУН ЭДИЙН ЗАСАГ ДЭЭР НЬ ИРГЭДИЙН ЭРҮҮЛ МЭНД АМЬ НАС СҮЙРЭЛД ОРЛОО
Ядаж 15 чиглэлийн ажилтнуудыг 2 тун вакцинд хамруулсан байх ёстой. 2 тунгаа хийлгэсэн нөхдүүд автобусандаа чихэлдэнэ үү яана хамаагүй байх байлаа.
Вакцины 2 дахь тунг авч үлдээгүй нь үнэхээр том алдаа. Гайгүй сайн явж байсан вакцинжуулалтыг энэ сайд байтугай эмчээ ч хийж чадаж бсан эсэх нь мэдэгдэхгүй амьтан аллаа. Ерөнхий сайдыг ч ёстой нэг тэнэг байдалд орууллаа. Үнэхээр найз нь биш гэдгийг харуулж хариуцлага тооцож, засгийн нэрийг цэвэрлэх хэрэгтэй. Зүгээр нэг их санасан амбицтай эмч нархан сайд хийж чхдахгүйг ойлгохгүй л бнаа даа. Салбарыг мэддэг, хүн удирдаж, ажил явуулж сурсан, зангарагтай, улс төрчдөд эрүүл мэндийн зарчмын асуудлыг ойлгуулж, хамгаалж чаддаг, албан тушаалыг өгөхөөс ч айхгүй хүн энэ хүнд цаг үед хэрэгтэй.
Яаанаа одоо
za yostoi buu medee. yu ch bolood bgan
Муу эр дайнд хөөрөв гэгчээр дандаа хүн огцруулах, халах яллах тухай элдвийн юм бичихээ больвол яана. Цар тахлын идэвтэй дэгдэлт болоод байхад сайд огцруулаад өөрчлөгдөхгүй шүү дээ.
Ийм үед ажил солих халах ярих цаг биш шүү дээ өвчингүй байх чухал бна
Suuliin ued baahan mungunii saiduud turuh boljee . ene yvdal ugjirch bgaa n uls orond ayul duhsnii shinj gejtei! Er n manaid 2 dahi erunhiilegchiin songuulias ehleed dandaa mungu unguur yvj irlee gej uchir medeh ter hun yrij bsn n unen ym bndaa! Odoo uls oron ard irgedee bodood uuniigee bolih tsag bjee!!!
Оюун эрдэнэ, Сумтайбазар, Аиарсайхан нар ч хамт огцрох ёстой. Ажлаа зөв зохион байгуулж хийж чадаагүй
Анужин
192000 вакцинаа 2 дахь тундаа зориул Хугацааг 21-28 хоногт үйлчилнэ гээд вакцин дээр тодоос тод бичсэн байхад Хятадаас асуусан гэсэн маш хариуцлагагүй ах байлаа. Одоо маш олон хүний хугацаа 56 хоногоо давж эхэллээ. Хүний ,бөөгнөрөл үүсэх эрсдэл айсуй.
Яг үнэн... ядаж 350000 хүнээ асуудалгүй вакцинжуулж\nЧадахгүй. Олихогүй амьтан
Маш сул дорой. Өмнөхөсөө 7-н дор! Цогтбаатарыг тавих хэрэгтэй!
Мөнхсайхны баахан мөнгө босгохоор бэлдсэн урвалж багаж аймшгийн их үнэн дүнтэй байгаа биз дээ. Үүгээрээ вакцинаа худалдаад авсан бол өдийд айх аюулгүй байх байлаа. Эхний тунгаа хийлгэсэн хүмүүст нөөц байхгүй дараа нөгөө вакцин нь биш өөр вакцин гуйлгаар авч дахин ахин хийлгэж туршлагын туулай болгох нь дутаж дээ. Амарсайханыы эхнэрт юу ч хэлж чадахгүй нөхөд чинь яаж халдвартын нөхцөлд ажиллаж нь тодорхой л байна. Халдварт өвчин гэдэг чинь бүхэл бүтэн салбар мэргэжлийн хүмүүсийг нь ажиллуул Ковидын үед сайд нь ч Халдвартын хүн байсан ч яадгын.\n
Эрүүл мэндийн яам мэргэжил дээшлүүлэх дамжаа болжээ төрийн нарийн бичгийн дарга эрдэмбилэг нь хуулийн шаардлага хангахгүй хүн байсан бөгөөд яамандаа нэг ч өдөр ажиллаж үзээгүй хүн
SPUTNIK-V VAKTSINIIG ONI OMNO AVAAD BUH HUNEE HAMRUULAH BOLOMJ BAISAN.DENDUU HARIUTSLAGAGUI,MEDLEG BOLOVSROLGUI,MEDREMJGUI HUMUUS TOR BARIJ BNA.ODOO TER VAKTSIND BUGD URALDAAD BID HULEEHEES OOR ARGAGUI BOLSON.
Энхболд Оюун-Эрдэнэний найз гэхээсээ илүүтэй Мөнхсайхан тавиул л гэх юм билээ .Мөнхсайхан ЭМ салвараас зувчуулсан мөнгөө олоход ашиглах гарын доор дуулгавартай хүн хэрэгтэй тул нэг крсийн ө Энхболдоор хийлгүүлэх зорилгоор гээд байдаг юм билээ. Олны үг ортойдог оо
Улсын бодлого, уялдаа холбоо даанч сул юм. Дандаа гаднаас гуйлга гуйдаг бэлэн сэтгэлгээтэй, урд хормойгоороо ард хормойгоо нөхөж явдаг үе үеийн өнгөцхөн шийдвэр гаргагчид. Хүрэлбаатар сайд байхдаа 2020, 2021 оны төсөвт вакцины мөнгө суулгахгүй яав, ноднин вакцин захиалчихсан бол өдийд манай улс ковидыг даван туулчихсан байх байлаа. Ёстой урагшгүй.
мөнхсайхан сайд сайн ажиллаж байсан. Ард түмэний эрүүл мэндэд хэрэгтэй олон зүйл хийсэн. Одоо бид үр шимийг хүртэж байна.
ХАтуу үнэн гэвэл МАН боловсрол мэдлэгтэй хүмүүсээс шалгарууллж томилдог хуучны улмжлал байхгүй болсоон. Хэн МАН- хандив гэх гоё нэрээр авилгадсан л тушаал дэвшдэг. Сүүлийн тод баримт гэвэл Мөнхсайханы аав Тогтмол жил бүр МАН-д 3-4 тэрбумыг хандив нэрээр өгсөөр хүүгээ сайд болгосон нь бодит үнэн. МАН-ын удирдах зөвлөлөөс ЭМЯ-наас Цогтсайханч гэлүүдээ хүнийг дэвшүүлсээр байхад ганц шөнийн дотор алга урвуулахын дайнд 1.5 тэрбумаар Мөнхсайханыг сайд болсон гэлцэх юм билээ.Хүрэлсүх ч өөрөө энэ мөнгөнд барьцаалагдаж унасан гэж нийгмийн толь сайд бичсэн байсаан.
Ene xulduu pizdag zailuulaach
УУЛААСАА ”МОРДОХЫН ХАЗГАЙ” Гэгчээр; \n • Нямхүү эмчийн баг, Амбасэлмаа\n • БХЯ-ны Нарангэрэлийн баг зэргийг хэвээр байлгах\n • ВАКЦИН ЯАРАЛТАЙ захиалж авах\n • Энэ үед УИХ-ын болон ОН-ын сонгуулийг хойшлуулах\n • Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ онд хийхгүй хойшлуулах\n • Зөвхөн ОРОСЫН ”СПУТНИК V” Вакциныг л их хэмжээгээр захиалан авчирч иргэд ээ бүрэн хамруулах хэрэгтэй байна....\n Энэ арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол ”АРД ИРГЭДГҮЙ” МОНГОЛ УЛС БОЛОХ НЬ ЭЭ....!!!....????
УУЛААСАА ”МОРДОХЫН ХАЗГАЙ” Гэгчээр; \n • Нямхүү эмчийн баг, Амбасэлмаа\n • БХЯ-ны Нарангэрэлийн баг зэргийг хэвээр байлгах\n • ВАКЦИН ЯАРАЛТАЙ захиалж авах\n • Энэ үед УИХ-ын болон ОН-ын сонгуулийг хойшлуулах\n • Одоо Ерөнхийлөгчийн сонгуулийг энэ онд хийхгүй хойшлуулах\n • Зөвхөн ОРОСЫН ”СПУТНИК V” Вакциныг л их хэмжээгээр захиалан авчирч иргэд ээ бүрэн хамруулах хэрэгтэй байна....\n Энэ арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй бол ”АРД ИРГЭДГҮЙ” МОНГОЛ УЛС БОЛОХ НЬ ЭЭ....!!!....????
энэ чадвар муутай удирдах чадваргүй, ярьж чадахгүй сайд байсан.Сангийн сайд Жавхлан вакцинаа оруулж ирээчээ. Хүрэлбаатар сайн ажиллаж вакцин оруулж ирж байлаа. Гадаад яамныхан бол завхайрхаас өөрийг мэдэхээ байсан. за нэг иймэрхүү л хөл хориотой болж байна даа. Оюун-эрдэнэ еранхий ссайд багаа бүрдүүлж чадсангүй
Ene oyun erdene gedeg hvniig oorchilmoor bainaa oros baktsin abchraad hiisen bol hor honoool zardal garahgvi l baisan daa
Эрүүл Мэндийн сайд жаахан сул, хүчгүй байгаа нь үнэн байх. Гэхдээ ийм цаг үед халж сольж байхаар дэргэдээ хүчтэй, мэдлэгтэй, туршлагатай зөвлөх баг ажиллуулаад, зоригтойхон дайралт хийсэн нь зөв шүү. Ерөнхийдөө энэ хүнд үед онцгой байдлын саначчлагыг эрүүл мэндийн сайд гартаа авахаар зоримог, алхамууд хийх ёстой байх шүү .
Duu sultai daruuhan hun bn lee. Teglee ged ajlaa muu hiij bn gesen ug bish bh.manaihan popordog uran yruu yridag huniig l lag bn gj bodood bdag.deerees ni saidad MAN nam l uureg ugch ajliig ni uuriinhuur ni hiilgehgui bga. Ar talgui jiriin neg emch hun bsan bh.\n
Үг хэлчич чадахгүй тэнэг ЭМЯ- сайд болио. Сайд хийчэх эмч нар байгаа даа. Хурдтай, ухаантай, чадалтай эмч нар мундахгүй.
Orond ni setgyylch avgai tavix uu? Xynees oo xaixaasaa ilyy oorsdoo gaduur zolbiroxoo bagasgaval deer dee
Ийм арын хаалганы хоолны саваар сайд хийлгээд. Үхэхээ хүлээж байгаа өөрсөддөө, ард түмэндээ халуун баяр хүргьe. Ингээд цуваад үхцгээe дээ. Цар тахал бол тив дэлхийг хамарч, үхэл өндөртэй, шинэ төрлийн вирүсээр үүсгэгддэг. Түрүүчээсээ явж ихэллээ. Удахгүй танай, манай хаалгыг үхэл тогших болно. Сайдаар мэргэжлийн тархвар судлаач тавиачээ. Байгаа шүү дээ. Мэдэхгүй бол би хэлээд өгьe. Оюунэрдэнээ.
гялалзуур хэлсэн ярьснаа хийдэг чадварлаг мунхаг мөнхсайхан энхболд хоёр биш мундаг залуус зөндөө ажилгүй бгаа даа эмэгтэй эрэгтэй хүн олж тавиа
ОЮУН-ЭРДЭНЭ НОДНИН ЗГХЭГ-ЫН ДАРГА БАЙХДАА ХАМААТНЫ ДҮҮГЭЭ ӨӨД ТАТАЖ 2-Р ЭМНЭЛГИЙН ДАРГА БОЛГОСОН ЮМ БАЙНА ЛШД. ГАНЦ ЖИЛ АЖИЛЛУУЛААД ХАЖУУДАА САЙДААР АВСАН. МӨНХСАЙХАНЫ ХӨЛИЙН ЧИГЧИЙ ХУРУУНД Ч ХҮРЭХГҮЙ АМЬТАН. ЗАСГИЙН ГАЗРЫГ БҮРЭН БҮРЭЛДХҮҮНЭЭРЭЭ ОГЦРОХЫГ ШААРДАЖ БАЙНА!!!
ЕС оуюнэрдэнэ огцор
Чадвар бол мууу Ерөнхий сайдын гэр бүлийн найз гэхээрээ сайд болж болохгүйл дээн
эмнэлгийн дарга байх эрүүл мэндийн сайд байх том ялгаа
Нэг их бусдаас өө хайсан амьтад та маскаа зүүсж халдвар хамгаалалаа хангасан уу зах зээлийн энэ нийгэмд таны эрүүл мэнд таны гарт өвчилвөл төлбөрөө төлөж эмчлүүлэх ёстой бид одоохондоо хуучнаараа л болхоос
Одоо нэг гялалзуур улс төрч л хэрэгтэй байна. МАН-ын удирдах зөвлөлд байдаг, хэлсэн ярьсан нь жинтэй, хууль ёсыг эрхэмлэдэг, шударга хүн л хэрэгтэй байна. Энэ Энхболд гэж арчаагүй, чадваргүй ядаж байхад худалч, царай муутай доожоогүй новш юм аа. Мөнхсайхан бол хулгайч, бүүр хэрэггүй амьтан. Мэргэжлийн гэх тодотголтой хүмүүс бол новшнууд байдгийг Монголчууд мэдэж авлаа.
Эмч хүн мөн юм бол уу\n
ЗГ -ын багаа бүрдүүлж байгаа чадвар нь шүү дээ. Чадвар муутай сайдууд байна аа Л. \nОюун Эрдэнэ гээд
Энэ чадваргүй нөхрийг нэн яаралтай огцруул
НЭГДСЭН ХОЁРДУГААР ЭМНЭЛГИЙН ЭМЧИЛГЭЭ ОНОШИЛГООНЫ БАЙДЛААС ХАРАХАД ОЙЛГОМЖТОЙ ШДЭЭ. НЭГ ШИНЭ БАРИЛГА БАРЬСАН ГЭЖ АЖЛЫГ НЬ ҮНЭЛЖ БОЛОХГҮЙ БИЗДЭЭ. ЭНЭ ХАРИУЦЛАГАТАЙ ҮЕД ЭРҮҮЛ МЭНДИЙ ЯАМНЫ БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТТИЙГ ЗГ, САНГИЙН САЙД, ЯЛАНГУЯА ИХ ЯАГААД АВЧ ХЭЛЭЛЦЭЖ ЗААВАРАА ӨГӨӨГҮЙ ЮМ БЭ? МАН-ЫН БҮЛЭГ ХАРИУЦЛАГА АЛДАЖ, ИХ ХУРЛЫН ДАРГА ЭНЭ ТАЛААР ҮГЭЭ ХЭЛЭЭЧ. ӨНӨӨДӨЛ 1220 ХҮН ӨВДӨӨД БАЙНА. ГЕОМЕТРИЙН ХУРДААР ЯВСААР 2МЯНГА ХҮРЭХ НЬ . МОНГОЛ ҮНДЭСТЭНД АЮУЛ НҮҮРЛЭЭЛЭЭ.
Оросоос санал болгож буй үед нь Спутник вакцин ийг авчихгүй яаваа? Том том яриад ,цагаа тулахаар бид ядуу шүү дээ.
Энхболд бол үнэхээр үхээнц л дээ. Оролдоод ч дийлэхгүй ажил нь л даа чааваас гэж.
Засгийн газар огцор. Новшийн чадваргүй худлаа ярихаас цаашгүй лаларуудаас болж хүмүүс үхэж байна. Тэмцэцгээе.
Оюун-Эрдэний Засгийн газар кабинетээрээ огцор. ҮНЭХЭЭР ЧАДАМЖГҮЙ ЗАСГИЙН ГАЗАР.
Үнэн үг бичсэн бна энэ засаг энэ онцгой комис үнэхээр хангалтшүй ажилаж бна өнөөдөр л гэхэд 1220 илэрч 2 хүн нас барсан бна ариал дэндэж бна
Оюунэрдэнэ өөрөө огцор
ард түмний тархи угаагч худалч засаг
Хэн нэгний тачаалд нийцүүлэх гэж төрийн ажлыг хийдэггүй юм.Өчнөөн халдвар илэрлээ л гэнэ.Харин ч сайн юм биш үү.Халдвартайгаа нэг хоногийн өмнө ч гэсэн мэдэж байвал нэг хэсэг хүнээс холдуулж чадах бус уу.Сайдын хувьд үлбэгэр доожоо муутай амьтан томилогдсон нь үнэн л дээ.
Тоймчийн бичсэнийг уншаад харамсаж байна. Эерэг зүйл бичиж байлдаа. Халдвар илрүүлэлт сайн байна. Халдварын тоо нэмэгдэх тусамд , хүндрэл нас баралтын тоо нэмэгдэнэ гээд л бичвэл зүгээрсэн. Сайдын хувьд засварчин хүүхдээс мэргэжлийн хувьд хавьгүй толгой өндөр юм шүү.
энэ засаг огцрох ёстой. Үнэн худал яриад утгаа алдлаа
Засгийн газрын сайд нараа чадвартай,мэдлэгтэй боловсон хүчнээр бүрдүүлж чадаагүй Оюун-эрдэнэ хүүхний буруу.
iim sul hun heregtei baisan baihal daa, unendee bol unen chadvargui hun l dee
цаанаас өгнө гэчихээд өгөхгүй байгаа юмыг сайд яах юм вэ хүнийг дандаа буруутгах талаас нь ярих юм даа ажлаа зүгээр хийлгэ их мэдэгч нар мимнвь
Мөнхсайхан гэж Дэнжийн 1000 наймаачин нөхрийн хийсэн лай ихээ! Увсынхны бодлогл төрлд их нөлөөтэй учраас нутаг усныхнаа их гаргаж байгаа ажил! Одоо энэ сайдыг зайлууож дахиж өөрөө сайд болж хулгайгаа гүйцээх гэж чармайж байгаа гэх ажоын эхний сэвээ яьаад эхэлж ээ!
Энхболд сайд хэрээрээ ажиллаж бна зайлуулдаа өөрт нь эрх мэдэл алга шахам дээрээс ньъМАНгартаж дарамтлаад ажлыг эьъзаагаад ажлуулахгүй байгааг эмч нар харж бгаа! Яамюны бүх туршлагатай мэргэжилтэнг өмнөх сайд сольж Увс нутгийнхаа гаралтай хувийн саобарт ажилоаж байсан туршлагаггүй шинэковуудаар дүүргээд явсан байхад яаж шинэ нөхөд юм хийж чадах вэ ойлгомжтой! ИХ хурал дээр ороод байтугай тв-р ажлаа тайлбарлаж чадахгүй нөхөд влүүрсэн байналээдэг!
Нэмэгдхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй.УОК,НОК, хүн ард нь үл тоож, эмх замбраагүй гадуур холхиж,архидаж,нийлж, автобусанд чихэлдэж, хөл хорио тогтоох гэхээр олон долоон юм донгосоод байхаар л ИЙМ болж бгаашдээ.ЭМЯ,ХӨСҮТ 2 хөл хорио тогтооё гэж зөндөө л хэлсэн шүүдээ.
МАН чинь олигтой ажил хийх боловсон хүчингүй идэх уухын дон албан тушаалын хэнээтнүүдээр дүүрчихсэн юм бна даа ЭМЯ гэж авилгал тендерийн мафид эзлэгдсэн газар байдаг гэж ярьдаг болсон нь үнэн юм бна Ард иргэд бид л хэцүү бна даа
Яаралтай огцруул. Улам л дордоод байгаа. Чангахан хүн тавих хэрэгтэй. Сарангэрэл шиг ажиллачих хүн энэ цаг үед дутагдаж байна. Үг ч хэлж чадахгүй үхээнц сайд хэрэггүй. Хараад л уур хүрдэг. Ярингуут хүн бүр шоолдог. Тэгээд ч 2 дахь вакцин нөөцөлсөн гэж дандаа хэлдэг байсан. Худлаа хэлснийхээ төлөө огцор огцор огцор
Ийм болох нөхцөлийг Амарсайхан Оюунэрдэнэ Сумкяабазар нар л бүх зүйлийг нээнэ гэж ийм байдалд хүргэсэн ш дээ. Тэд хариуцлага хүлээх ёстой. Яам хорих хумих нээхгүй байх талаар хичнээн хэлээд тэд дураараа эрх мэдлээ ашиглан ийм болгосон.
ЭНЭ НӨХРИЙГ ОДОО ЯВУУЛ ...МЭНДСАЙХАН САЙД ИЛҮҮ БАЙСАН ШҮҮ
Үнээнийхээ сүүтэйг үхсэн хойно мэдэв гэгчээр өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч байх шив дээ хөөрхийс минь Иргэд сошилоор Т.Мөнхсайхан асан сайдыг гуйж гувшаад байхад ЕС өөрөө сайн дураар огцорч байхад засгийн газрын гишүүн яалтай билээ дээ!\n\n
Хоер дахь тунгаа авч улдээгуй буруу боллоо доо Дээрээс нь дарамтлаа биз дээ Гэлээ ч ЭМЯ хатуу зогсох естой байсан юм
Саяхан л вакцинжуулалтаараа тэдэд байна гээд хэн нэгэнтэй уралдаад байсан биш бил үү. Үйл ажиллагааны төлөвлөлт гэж алга даа. 2 дахь тунг хийж байж Азидаа, дэлхийд байр эзэлнэ гэдгээ мартталаа эргүүтээд байх даа яахав дээ
ЭМЯ-Ы 11.00 ЦАГИЙН МЭДЭЭГ БИ ЛАВ ҮЗЭХЭЭ БОЛЬСОН! АНХ НАРАНГЭРЭЛ БУЯН ЖАРГАЛ АМБАСЭЛМАА НАР МАШ ЦЭГЦТЭЙ ХАРИУЦЛАГАТАЙ МЭДЭЭЛЭЛ ХИЙДЭГ БАЙСАН. ОДООГИЙН ӨГЧ БАЙГАА МЭДЭЭЛЭЛ НЬ ЗҮГЭЭР ХӨНДИЙ БИЧИГ УНШИХААР СОНСЧ БУЙ ХҮНДЭЭ ТЭЭРТЭЙ САНАГДАХ ЮМ.
Odoo tgd neg Hun garch ireed 2-3 sar ulsin mungu ideel ogtsordog daraagiinh ni mun Adil estoi nuguu tatwarin munguur chimeglesen tortiig huwaaj idne gegch bolj bn da hetsuu yumaa
Удирдах чадвартай боловсон хүчнээр сайд тавиач ээ.
Төр засаг эмч нар эрдэмтэн нарын шийдвэр зөвлөгөөг тоодоггүй сонсдоггүй хоёр хөршөө үзэн яддаг бүхнийг эсэргүүцэж бүгдийг дайсагнадаг зөвхөн хувиа өнөөдрөө бодсон зэрлэг араатан шинжтэй гурван сая монголчууд буруутай. Хууль дүрэм журам шийдвэрээ хэрэгжүүлж чаддаггүй арчаагүй үхмэл сохор дүлий төр засаг бас буруутай.
Огцруулаад юу дээрдэж байгаа. Ажлын тайван хийлгэ
Monhsaihan gej jihene eruul mendiin salbariig bosgoh baisan saidiig muusain yumnuud zahialgaar unagchaad. Butsaagaad tavia. Ard tumen l hojino. Ajil hiih setgeltei huniig n yavuulgaar unagaaj bgaashde. Humuus tenegteed l hal soli geed. Yadaj ondor uneer gadaadad emchulldeggui emnelgtee itgedeg boloh tsag oirtoh baisan um daa.
2 дахь тунгаа нөөцөлж үлдээгүй юм гэж үү? Ийм махан толгойгоор бүхэл бүтэн эрүүл мэндийн салбарыг удирдуулж байгаа ОюунЭрдэнийг ч бас багаар нь огцруулах ёстой.
дайчин эмэгтэйчүүд байдагдаа Нэг л үлбэгэр харагдаад хусмаа чамалсан хүүхэд шиг дуу муутайхан зогсдог сайд байв. солих нь зөв байх Том эмнэлгүүдийг гайгүй авч яваа захиралуудаас хүн алга уу.Гялалзаж гялтганасан чадварлаг бүсгүйчүүд бас алга уу