Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор иргэдийн санхүү, орлогын тасалдал үүсэх эрсдэлтэй учир Засгийн газраас буй 300 мянган төгрөг иргэдэд олгосон. Энэхүү мөнгө нь орсон иргэд хөл хорионы өмнөх өдөр банкуудын системийг доголдолд оруултал ачаалал үүсгэж, бүхий л зах, дэлгүүрийн лангууг хоосолтол дайлаар мордсон. Яарч давчидсан иргэдийн ачаалал замын түгжрэл үүсгэж зам дээр 5-6 цаг тэг зогсолт хийсэн билээ.
Сангийн сайд Б.Жавхлан “Засгийн газраас олгосон энэхүү дэмжлэгийг үзүүлснээр инфляцийн зорилтот түвшинд өөрчлөлт орохгүй гэсэн хүлээлт байгаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд инфляци 2.6 хувь байгаа бол төв банкны энэ жилийн инфляцийн зорилт зургаан хувь (+- 2) байгаа юм. Мөн төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн долоон сарын хугацаанд ~2,850 төгрөг дээр тогтвортой байгаа” гэлээ. Тэгвэл дээрх дэмжлэг бараа бүтээгдэхүүний үнийг хэрхэн савлуулж нийгэмд сайн, муу ямар үр дагаврууд дагуулж буй талаар сурвалжлав.
БОЛОМЖТОЙ НЭГ НЬ ХАДГАЛЖ БАЙХАД БОЛОМЖГҮЙ НЭГ НЬ ХООЛ ХҮНСЭНДЭЭ Л ЗАРЦУУЛЖЭЭ
Сангийн яамнаас өгч буй мэдээллээр иргэн бүрд олгох 300 мянган төгрөгийг иргэдийн 95 хувьд арилжааны банкуудын оролцоотойгоор шилжүүлээд байгаа бөгөөд анх удаа Монгол Улсын иргэн бүрд ийнхүү мөнгөн дэмжлэгийг олгож буй юм. Иргэд энэхүү дэмжлэгт янз бүрийн байр суурьтай хандаж буй бөгөөд боломжийн амьдралтай нэг хэсэг нь мөнөөх мөнгийг хүүхдийнхээ хадгаламжинд хийж, боломжгүй нэг нь өрхийнхөө урсгал зардалд зарцуулж байна. СБД-ийн 11 дүгээр хорооны иргэн Д нь багш мэргэжилтэй, гурван хүүхдийн ээж бөгөөд цалин нь 100 хувь тогтмол орж байгаа учир мөнгөө хүүхдийнхээ хадгаламжид хийжээ. Тэгвэл БГД-ийн иргэн, хувиараа бизнес эрхэлдэг гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй энэ мөнгөө гэр орон, хоол унддаа бүрэн зориулжээ. Учир нь түүний бизнес зогсонги байдалд орж, зээлээс зээлийн хооронд санд мэнд амьдарч явна.
Иргэдийн нэг хэсэг нь цалин мөнгө нь тогтмол, бүрэн бүтэн ордог төрийн алба хаагчдад энэ мөнгө хэрэгтэй байсан уу гэдэг дээр шүүмжлэлтэй хандаж байна. Бас зарим хэсэг нь нэг их наяд 26.5 тэрбум төгрөгөөр хэдэн сургууль, цэцэрлэг барьж болох байсан талаар халаглан ярьж байв. Тэгвэл хэтэвчээ зузаалсан зарим нэг нөхөд хөл хорихоос өмнө архи согтууруулах ундаагаа сайн гэгч нь нөөцөлж аваад зад найрлаж суугаа сурагтай. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор 18 градусаас дээш агууламжтай архи, согтууруулах ундааны зүйлс худалдаалахыг хориглосон учраас тэр. Үүнээс улбаалж өнгөрсөн гурав хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 429 дуудлага ирсэн. Энэ мэтчилэн эрээнтэй бараантай, сайнтай муутай амьдрал үргэлжилсээр. Өчигдрийн байдлаар халдварын тоо 884 гарлаа. Машин тэргийг хорьсон учир нийтийн тээврээр дүүрэн зорчигчтой. Вакцины эхний тунгаа хийлгэсэн иргэдийн хоёр дахь тун хийлгэх хугацаа нь болчихсон боловч хойшлуулсан. Төр засгийн ажлын уялдаа холбоо муу байгаа учраас иргэд бухимдалтай байна. Шуудхан хэлэхэд иргэдэд төр засгийн өгсөн мөнгө ус, агаар шиг хэрэгтэй байсан боловч чихэрт хууртагдсан хүүхэд шиг мэдрэмж төрөөд байх. Халдвар буурахгүй байгаа учраас 300 мянгаа авсан ч иргэд "гунигтай" л байна.
ХӨЛ ХОРИОНЫ ӨМНӨХ ӨДӨР ХӨӨСӨРСӨН ҮНЭЭР ЛАНГУУ ХООСРОВ
Дөрөвдүгээр сарын 9-ний өдөр
Дайны хажуугаар дажин гэгчээр хүнсний дэлгүүр, захууд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг илт өсгөж гэнэт “баяжсан” иргэдийнхээ халаасыг гэм зэмгүй хоосолж орхив. Юун дүрэм журам, хөл гишгэх зайгүй хүн ихтэй байв. Нэгэнт саваа бэлдээд гарсан иргэд саалиа бэлдэхээс өөр сонголт байсангүй. Худалдаачдын хэлсэн үнэээр нь л авч байлаа. Хүчитшонхор зах дээр махны үнэ огцом өсөж, үхрийн цул мах 18-20 мянга, үхрийн ястай мах 14 мянган төгрөг хүрсэн бол хонины мах гулуузаар авбал нэг кг нь 9500, цул мах 11 мянга, жижиглэнгийн ястай мах 10 мянга, адууны ястай мах 9-10 мянган төгрөгт хүрлээ. Худалдагчид маргааш маргааш хөл хорьчих юм чинь эд нар авахгүй гээд яах юм гэсэн маягтай даналзаж зогссон сон. Хагас сар хөл хорионд орох учраас иргэд махаа голдуу гулуузаар нь авч байв. Нэг гулууз мах 250-300 мянган төгрөгт багтана. Тэгэхээр таван ам бүлтэй айлын нэг гишүүнийх нь мөнгө тэр чигтээ маханд зориулагдаж байна гэсэн үг. Өндөгний үнэ 430-450 төгрөгийн хооронд хэлбэлзэж байх бөгөөд хамгийн их очер дугаартай байлаа. Хүмүүс өндгөө хагалчих шахам булаацалдан авч худалдагчдыг сандаргана. Бүгчим хүн ихтэй газраас тооцоогоо хийчихээд бушуухан гарах гэтэл пос машин нь гацаад, мобайл ч ажиллахгүй бөөн дараалал үүсгэв. Зарим нь АТМ-руу харайлгах боловч тэнд дуусашгүй их дараалалтай. Арай гэж дараалал нь болмогц мөнөөх АТМ нь нам гацаад эвдэрчихнэ. “Хаан” банк руу зүглэлтгүй. Халдвар хамгаалалтын талаар ярих юм биш, гадна доторгүй битүү дугаарласан хүмүүсээр дүүрэн байлаа. Бэлэн мөнгөтэй нь л хамгийн түргэн шуурхай юмаа цуглуулж амжив. Мөн нарийн ногоо, жимсний үнэ хүнсний ногоогоо бодвол илүү өсжээ. Жишээ нь, СБД-т байрлалтай Саруул зах, “Эра” жимсний дэлгүүрт хэдхэн хоногийн өмнө 6000 төгрөг байсан гадил жимс 14 мянган төгрөг хүрч нүдний гэм болжээ. Алим 5000-12 мянган төгрөг хүртэл байх бөгөөд шилэгдэж ялгагдаад муудсан нь л үлджээ. Хөл хорионы өдрүүдэд зах, худалдааны төв ажиллана гэдгийг иргэд сонссон ч сонсоогүй юм шиг энэ сарын 9-ний өдөр улайран дайлаар мордсоныхоо шанд зохиомол үнэтэй бараа бүтээгдэхүүн хуу хамж амаа барив. Бүх мөнгөө шавхсан иргэдийн гар дээр нэг ч НӨАТ-ийн талон үлдсэнгүй. Үйлчлүүлэгч ихтэй, бачим бүгчим газар талоноо нэхээд зогсоод байж болохгүй бачимдаж бухимдсан худалдагчийн “байхгүй” гэдэг хариулттай л тулж байсан.
ДАХИН ХӨЛ ХОРИВОЛ ИРГЭД БИД МӨНГӨНД ХУУРТАХГҮЙ
Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр
Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар иргэдээс ирсэн гомдол саналын дагуу газар дээр нь шалгалт явуулж үнээ нэмсэн хэд хэдэн лангуунд торгууль ногдуулсан. Тэгвэл энэ сарын 12-ны өдөр Хүчитшонхор захад зоорины хонины мах 8500-9000 төгрөг, хонины шинэ мах 11000-11500, зоорины үхрийн мах 9000-10500, жижиглэнгийн худалдаанд үхрийн мах ястай 13500, цул мах 13-15 мянга, хонины мах ястай 9500-11500 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Энэ нь хяналт шалгалтын үр дүнд өмнөх үнээ барьжээ. Хөл хорионы өдрүүдэд иргэдийг явган болон дугуйтай зорчих, ойр зуур салхилж алхахыг зөвшөөрсөн. Шийр зааж үлдсэн иргэд хүнсээ цуглуулахаар тор сугавчлан алхана. ХУД-ийн 20 дугаар хорооны иргэн өндөр настан Б “Төр засгаас 300 мянган төгрөг олгож байгаа нь хөгшчүүд бидэнд нэмэртэй л байна. Миний тэтгэвэр амьдралд дөнгөн данган хүрдэг.
Манай мах дууссан тул гэрийн ойролцоох “Органик” захаас махаа авах гээд явж байна. Хөл өвдөөд Дэнжийн мянга руу явж чадахгүй байна” гэлээ. Тус захад худалдаалагдаж буй махны жижиглэнгийн үнэ хонины ястай мах 9800-13000, цул мах 11500-13500, үхрийн цул мах 15000-15800, ястай мах 11500 төгрөгийн үнэтэй байна. "Органик" захад хүнсээ цуглуулж буй Ө “Манайх хоёр хүүхэдтэй. Хань маань гэртээ хүүхдээ хардаг. Би улирлын чанартай барилгын ажил хийдэг. Хөл хорио тогтоохоор ажил нам зогсдог. Дансанд 1.2 сая төгрөг орсон. Энэ мөнгөөр өр зээл, төлбөр ялбараа дараад, хоол хүнсээ базаагаад таарч байна. Залуу хүний хувьд бид хөдөлж хөдөлмөрлөх чин эрмэлзэлтэй байна. Гэвч цар тахлын улмаас хүссэнээрээ ажиллаж амьдарч чадахгүй байгаадаа жаахан бухимдаж л байна. Өдөрт 700-800 хүн халдвартай гарлаа гэх юм. Гадуур автобус пиг дүүрэн хүнтэй, дэлгүүр захаар хүмүүс багширч байна шүү дээ.
Хөл хорьсон бол тэг зогсолт хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол ямар ч нэмэргүй. Мянга мөнгө өгч хорилоо ч иргэд тэнэг биш. Халдварыг энэ удаа барьж чадахгүй бол иргэд дахиж мөнгөнд хууртахгүй ” гэж бухимдлаа илэрхийлэв. Үнэхээр л хөл хорьсноор хойш халдвар 700, 800-аараа гарч тоо нь буурахгүй байна. Энэ удаагийн хөл хорио сүүлчийнх байгаасай гэж иргэд хүсэж байна. Дахин хөл хоривол иргэд мөнгөнд хууртахааргүй хашир болж тэдний тэвчээрийн утас тасрахад тун ойрхон иржээ. Тиймээс халдвар хамгааллаа сахиж, дэмий сэлгүүцэлгүй харицулагатай байж хөл хорио дуусахад халдварын голомтыг хумихын төлөө хамтдаа хичээх л үлдлээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 25 )
6 цаг зогсоод эдийн засагаараа нэмж хохироод л ҮНЭН ТЭНЭГ ШИЙДВЭР гаргадаг ЭНЭ ТӨР ЗАСАГ -ийг яанаа ард иргэд ээ Сонгууль гэж хөөрхсөөр байгаад эдийн засгаа тавиад туучихлаа дээр нь ард иргэдийн амьдрал улам бүр уруудаад цаашид яах вэ гэсэн хүмүүс л дүүрэн байх шиг байна даа
Энэ 4 сарын 10 -д хорих үнэхээр тэнэг шийдвэр байсан даа Ядаж л мөнгө тарааж байгаа бол иргэд хоол хүнсээ цуглуулаад аваг гээд 2 хоногийн хугацаа өгөөд хагас бүтэн сайныг зориулаад тэгээд 1 дэхээс чанартай хөл хориогоо эхлэхгүй тэгсэн бол өнөөдөр бас ингэж 1000 1000 -аараа халдвар гарах эсэхийг бас хэлж мэдэхгүй Ингэж бодож сэтгэж ажлаа хйичихдэг төрийн ажилтан байсан бол зам дээр 6 цаг зогсож 1 их наядын гэх түгжрэлийг үүсгэхгүй л байсан байх Хүмүүс тэгж их зах дэлгүүр хоршоогоор шамбааралдахгүй ч байсан .2 хоногт аажуу тайван хүнсээ цуглуулаад 1 их наядын гэх түгжрэлийг үүсгэж зам дээр 6
100 dollar l biz dee , hoorhii irgediig iimhen mongoor huurchihaad , hunsen deer ni zodolduulaad l taarah ym da
hatuu hol horio gej neg ch hun uzegdehgui baihiig heldeg gej bodoj bailaa, hatuu hol horio gej yu ym
ҮХСЭН ЭЛЭНЦГИЙН ЧИНЬ ХАТУУ ХӨЛ ХОРИО БАЙДАГ ЮМ...ГУДМААР НЭГ МАШИН НИЙТИЙН ТЭЭВЭР ДҮҮРЭН ИРГЭД ДЭЛГҮҮР ЗАХ ДҮҮРЭН ХҮМҮҮС....НЭГ ИХ ХУДЛАА ХУЦСАН ХУУРАМЧ ЗУРАГ ДАРУУЛСАН ШАТ ШАТНЫ ХУВАЛЗНУУД БАЙХ ЮМ.ДҮРЭМ ЖУРАМ ЯРЬЖ ХУЦАХААС ЦААШГҮЙ МАЛНУУД.ЯГ АМЬДРАЛ ДЭЭР ИЖИЛ ТЭГШ МӨРДҮҮЛЖ БАЙГАА ЮМ ЮУ Ч АЛГА. **** ГЭЖ. ХУУРАМЖ ДҮР ИСГЭСЭН ИЙМ ҮХДЛҮҮДИЙГ ХАРАХААР ОГИУДАС ХҮРЭХ ШИГ.ХИЙВЭЛ ХИЙСЭН ШИГ ХИЙ ҮГҮЙ БОЛ БОЛЬ
Гунигтай байвал буцаагаад өгөөч олон юм хуцаад байхаар
10 ih nayadiin zeelnees bolood bairnii une usuj ehelj bna. mungunii hansh unsnaas irgeded ireeduid iluu ih daramt uchirch bolohiig bodoltsoj uzeechee
ОРК гэх юм ЯГ үнэндээ БҮГД ОРК шдээ УВ-д ирсэн бүгд уугуул биш суугуул ОРКУУД
БҮХ ОФФШОРТ бгаа мӨНГӨӨ ТАТАЖ ӨР- өө дараад. АРД ТҮМНЭЭ ДЭМЖИХ ШААРДЛАГАТАЙ БНА шүү!!!
ингэж монго тараасанаас томоохон улсын уйлдвэр олноор барьж байгуулаж,ажилгуй орлогогуй ядуу ард тумнээ ажилтай болгон ядууралаас ард тумнээ гаргамаар байх юм.яасан тэнэг засаг вэ.
300 саяыг өгсөн ч шуналын сэтгэл нь амрахгүй
300 саяыг өгсөн ч шуналын сэтгэл нь амрахгүй
300к тарааж байхаар 100к-р нь 2 дахь тун вакцинаа хийлгэсэн нь дээр байсан юмсан.
Энэ цаг үед 300 к аваад хоол хүнсээ авлаагэртээ эрүүл энх мэнд байгаадаа баярлаж бай. Хэрэв 300 к өгөөгүй бол яах байсан бол.
Бэлэнчлэх сэтгэлгээтэй даварсан, архидсан хэсэг, улс төржсөн зарим нэг, үнэхээр амьдрах гэж зүтгэж мөнгийг төрийн хишиг гээд авч буй хэсэг, амьдрал бололцоотой м энэ мөнгийг тоохгүй цөөн гэр бүл гээд янз бүр. Ямарч байсан төрийн хишиг, өгч буй хишгийг аятайхан зарцуулбал 15 хоногт хүрэлцээтэй мөнгө шүү. 21мянган төгрөгөөр 7 хонож буй шоу нэвтрүүлэг бий шүү. Дайны үе, байгалын гамшгийн үед дэлхий дахин ямар хүнд бэрхийг тууллаа. Түүхээ бүү март даврагчидаа.
Авч чадаагүй хүмүүс карантий дуусахаар банк орж данс нээлгээд авч болохымуу иргэний үнэмлэхээ алдчихсан хүн байна.ӨӨРИЙН ДАНСГҮЙ 18 настай
UHECH
Багаар нь дэмжээд гаргасан МАН чинь шүү дээ. Хохь чинь тэнэгүүд
Та нарын сонгосон МАН бид нарыг ингэж амьдруулж байгаа ш дээ.\n
Та нарын сонгосон МАН бид нарыг ингэж амьдруулж байгаа ш дээ.\n
xoxi ni malnuud
Оркуудын өөрсдийнх л буруушдээ. Маргааш нь дэлхий сөнөх гэж байгаа аятай л балайраад бүгд дэлгүүрт байж байсан. Хүнсний дэлгүүр нь хэвийн ажилланаа гээл байхад. Хохь нь гэхээс яахав.
ymarch baisan ene 300000 er churechgui l bna
ymarch baisan ene 300000 er churechgui l bna
Хүн ойлгохоор юм бичээчдээ нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн утгатай юм биччихээд сүрхтй зохиолч царайлахаа боль