ШУУД: Коронавируст халдварын 1220 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 14

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. /2021.04.14/ 


Өнгөрсөн хоногт шинээр халдварын 1220 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан иргэдийн тоо 17820 боллоо. Харин халдвар авсан хоёр хүн нас барж, нас баралт 29 боллоо. Тодруулбал, 49 настай болон 44 настай хоёр эрэгтэй коронавирусний халдварын улмаас нас барсан байна. 

Шинээр батлагдсан 1220 халдварын тохиолдлын 1208 нь Улаанбаатар хотод, орон нутагт 114 тохиолдол бүртгэгджээ. Харин тусгай үүргийн онгоцоор ирсэн 10 иргэнээс халдвар илэрч, тусгаарласан талаар мэдээллээ. 

Тэгвэл өнгөрсөн 24 цагийн хугацаанд 366 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Улмаар халдвар авч, эдгэрсэн хүний тоо 10253 болж байна. 

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт халдвар авсан нь тогтоогдсон 2804 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний 1974 нь хөнгөн, 652 нь хүндэвтэр, 138 нь хүнд, 40 нь маш хүнд гэсэн оноштой эмчлүүлж байгаа аж.   

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.21.108.6) 2021 оны 04 сарын 15

НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ХАРГАЛЗАН ҮЗЭЖ ДҮГНЭЛТ ХИЙГЭЭД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙГ 2 ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ.

0  |  0
зочин(202.21.108.6) 2021 оны 04 сарын 15

НИЙСЛЭЛДЭЭ ТЭГ ЗОГСОЛТ ХИЙЖ ОРОХ ГАРАХ ХӨДӨЛГӨӨНИЙГ БҮР МӨСӨН ХОРИГЛООЧЭЭ. БУЯНЫ АЖЛААР ЯВААД БАЙГАА ХҮМҮҮС ЧИНЬ АЙМАГ ОРОН НУТАГТ ТАРААГААД БАЙНА ШҮҮ ДЭЭ

0  |  0
ЗОЧИН(66.181.187.205) 2021 оны 04 сарын 14

ХАРАНГА ДЭЛДЭЭЧ. УИХ СЭРЭЭД УЛС ОРНОО ХАМГААЛАХ ТАЛААР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ АСУУДЛЫГ АВЧ ХЭЛЭЛЦЭЖ ЗӨВЛӨГӨӨ, ДЭМЖЛЭГЭЭ ҮЗҮҮЛЭЭЧ. УИХ ЧИНЬ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ДЭЭД БАЙГУУЛЛАГА БИЗДЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ТАЛААРХ БУЛХИАГАА ТҮР БОЛОВЧ ОРХИЖ СЭТГЭЛ САНААГАА АРД ТҮМНИЙ ӨВЧИН ЗОВЛОН НҮҮРЛЭЭД БАЙГАА АЮУЛ Т ӨВЧНИЙ АСУУДАЛД ХАНДУУДЖ ХАЙРАЛ.

0  |  0
Заагч(202.9.46.19) 2021 оны 04 сарын 14

Наад тоогоо зөв бичээчээ дуракаа.

0  |  0
Top