“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн дуудлагын 88 хувийг шийдвэрлэжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 14

“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 6,764  дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын 88 хувь буюу 5228 нь лавлагаа мэдээлэл, 8 хувь буюу 479  нь гомдол,  4 хувь буюу 206 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна.

Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 88% буюу 5,953 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.

Дуудлагын тоо өмнөх өдрүүдийнхээс 30-40 хувиар буурсан бөгөөд үйлчилсэн дуудлага буюу иргэдээс ирсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлт 2 дахин өссөн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top