Хатуу хөл хорионы өдрүүдэд автомашин болон явган хүний хөдөлгөөн их байгаа тул хөл хориог чангатгаж, явган хүний хөдөлгөөнийг 06:00-08:00, өдрийн 16:00-18:00 цагуудаас бусад цагт бүрэн хязгаарлах шийдвэр гаргасан талаар Баянзүрх дүүргийн Онцгой комисс мэдээлснийг эх сурвалж болгон хүргэсэн билээ.
Тэгвэл хэсэг хугацааны дараа тус дүүргийн Онцгой комисс дээрх мэдээлэлтэй холбогдуулан ЗАЛРУУЛГА гаргалаа. Явган зорчигчдын хөдөлгөөн хязгаарлах тухай агуулгатай өмнөх мэдээг залруулж уншина уу.
ЗАЛРУУЛГА
Хөл хориог чангаруулж явган хүний хөдөлгөөнийг ХЯЗГААРЛАХААР боллоо" гэх утга бүхий мэдээлэл нь УОК, НОК-оос гарсан албан ёсны шийдвэр биш бөгөөд албажаагүй, албан ёсны биш шийдвэрийг цацсандаа нийт иргэдээсээ уучлал хүсэе!
Иргэд та бүхэн үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдынхаа тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, хорио цээрийн дэглэмээ баримтлан бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг уриалж байна.
Дор бүрнээ хариуцлагатай байж хайртай бүхнээ хамгаалцгаая! Сайхан цагийн төлөө хамтдаа хичээе.
Эх сурвалж: БЗД-ийн Онцгой комисс
Сэтгэгдэл ( 6 )
сэгсийтэл дэмий тэнэх юмаа.болилдоо . хөл хорио тогтоогоод үр дүн гарахгүй юм болно ш дээ. эхний хорионы үеээр зохицуулдаг хүмүүс байсан даа. иргэд даан ч ухамсаргүй байна
Gaduur selguutsehee bolimoor bainaa horij chadahgui bnaa. Iim bval barag horionii hereg bn uuu
Хүмүүсийг гадуур явахыг бүрэн хорь болохгүй бол шууд бороохойд үхсэнээс хамаагүй дээр хаанах улс билээ цагдаа нь масскгүй хүнийг зодоод байсан яг түүн шиг
Яана да энэ галзуу төрийхнийг хөл толгой нь мэдэгдэхгүй
өглөө 6-аас онгойдог дэлгүүр байдаг билүү байдаг бол хамаа алга
Дорвоос зургаан цагийн хооронд хунсний дэлгуурт боогнорол ууснэ