Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Шуурхай штабын хуралдаанаар иргэдийн хөдөлгөөн их байгаа асуудлыг хэлэлцжээ.
"Иргэд салхинд гарах нэрийдлээр дүүргээс дүүрэг рүү зорчиж байгаа тул явган хүний хөдөлгөөнд цагийн хязгаарлалт тогтоох саналыг холбогдох байгууллагууд гаргасан бөгөөд энэ тухай хурал дээр санал төдий хэмжээнд яригдсан. Албажиж гараагүй зүйл. Олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн иргэдийн хөдөлгөөнд цагийн хязгаарлалт тогтооно гэсэн мэдээлэл гарсан нь ташаа мэдээлэл" гэж УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Ц.Ганзориг мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Яагаад? Яагаад гэвэл тэд монголчуудыг улам ихээр өвчилж үхэл хагацал үзээсэй гэж хүсэж байна.