Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2021.04.15/
Сүүлийн 24 цагт 742 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тохиолдол улсын хэмжээнд 18002 болж байна. Шинээр бүртгэгдсэн 742 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдэв.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 385 хүн эдгэрснээр халдвар аваад эрүүл болсон хүний тоо 10638 боллоо. Халдварын улмаас 2978 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Тэдгээрийн,
Өнгөрсөн хоногт коронавирусний улмаас 69 настай эмэгтэй, 72 настай эрэгтэй нас баржээ. Мөн бусад шалтгаант нэг нас баралт бүртгэгдсэн ба тухайн өвчтөн коронавирусний халдвартай хэмээн оношлогдсон ч СБД-ийн нэгдсэн эмнэлэгт бөөрний архаг дутагдал гэсэн оноштойгоор эмчлүүлж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )