Дахин ХОЁР ХҮН нас барж, нас баралт 31 боллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 15

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.15/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 10666 хүнээс шинжилгээ авчээ. Үүнээс 742 хүний шинжилгээнээс коронавирусний халдвар илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд халдвар авсан нь батлагдсан иргэдийн тоо 18565 болж байна. Шинээр батлагдсан 742 тохиолдлын 654 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол үлдсэн 88 тохиолдол нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ. 

Тэгвэл халдвар авч, эмчлэгдэж байсан хоёр иргэн нас баржээ. Улмаар коронавирусний халдвараар нийт 31 иргэн нас бараад байна. Өнгөрсөн шөнө нас барсан хоёр иргэний хувьд нэг нь 69 настай, эмэгтэй Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол 72 настай, эрэгтэй нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байхдаа нас барсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Тэгвэл өнгөрсөн хоногт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Ингэснээр халдвар авч, эмчлэгдэж эмнэлгээс гарсан иргэдийн тоо 10638 болж байна.

Top