Халдвар авсан 406 хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.16/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 11883 хүнээс халдварын шинжилгээ авчээ. Үүнээс 1107 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд халдварын 19672 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1107 тохиолдлын 1020 нь Улаанбаатар хотод, 84 нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалгаалах халдвараар гурван хүн өвчилжээ. 

Харин 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Улмаар халдвар авч, эмчлэгдэж эмнэлгээс гарсан иргэдийн тоо 11044 болж байна. 

Тэгвэл өнгөрсөн хоногт ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан зургаан хүн нас барж, нас баралт 37 боллоо. Халдвараар нас барсан зургаан хүний хувьд 34 настай эрэгтэй, 49 настай эрэгтэй, 76 настай эмэгтэй, 64 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй байна. Тэдний нэг нь Сүхбаатар аймагт хэвтэн эмчлүүлж байхдаа нас баржээ.

Top