Сүхбаатар аймагт ХАЛДВАРААР НАС БАРСАН анхны тохиолдол бүртгэгдлээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.16/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн хоногт ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан зургаан хүн нас барж, нас баралт 37 боллоо.

Халдвараар нас барсан зургаан хүний хувьд 34 настай эрэгтэй, 49 настай эрэгтэй, 76 настай эмэгтэй, 64 настай эмэгтэй, 58 настай эрэгтэй, 62 настай эрэгтэй байна. Тэдний нэг нь Сүхбаатар аймагт хэвтэн эмчлүүлж байхдаа нас баржээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 11883 хүнээс халдварын шинжилгээ авсан байна. Үүнээс 1107 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн ба эдгээр нь ихэвчлэн өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байгаа аж.

Ингэснээр улсын хэмжээнд халдварын 19672 тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн халдварын 1107 тохиолдлын 1020 нь Улаанбаатар хотод, 84 нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн бол эмнэлгээс шалгаалах халдвараар гурван хүн өвчилжээ. 

Харин 406 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Улмаар халдвар авч, эмчлэгдэж эмнэлгээс гарсан иргэдийн тоо 11044 болж байна. 

Биеийн байдлын хувьд,
 

  • Хөнгөн - 2048
  • Хүндэвтэр - 723
  • Хүнд - 201
  • Маш хүнд - 53 өвчтөн байна. 

     

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.74.156) 2021 оны 04 сарын 16

УИХ дахь АН-ын бидон Ганбаа АН засаглаж байгаа аймгуудад корона гарахгүй байна гээд солиороод байсан алив дээ, аймгуудаас хамгийн түрүүнд энэ өвчнөөр нас барсан тохиолдол АН-ын олон жил засаглаж буй Сүхбаатар аймагт гарчээ. Одоо юу хэлмээр байна бидон гуай.

0  |  0
Top