Монголд коронавирусний халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, 19000 гарлаа. Эл өвчнөөр ахмад настнууд илүүтэй хүнд өвдөж байгаа тул иргэд та бүхнийг дараах зөвлөмжийг хэрэгжүүлж, ахмадуудаа дэмжихийг уриалж байна.
Ахмад настанд илрэх шинж тэмдэг
1. Сэтгэл санаа зовинох
2. Айж түгших
3. Сэтгэлээр унах
4. Уурлаж бухимдах, зөрүүдлэх
5. Хардамтгай болох
6. Нойргүйдэх
Сэтгэл зүйг дэмжих зөвлөмж
1. Тогтмол хэрэглэдэг ба шаардлагатай эмийн хэрэгцээг тасалдуулахгүй байх
2. Гэр бүл, үр хүүхэд, ойр дотны хүмүүстэйгээ цахим, гар утсаар холбоотой байх
3. Дуртай зүйлдээ цаг зарцуулах
4. Гэр бүлийн гишүүд ахмад настнаа дэмжин анхаарал хандуулж, үнэн зөв бодитой мэдээллийг энгийн ойлгомжтой үгээр тайлбарлах
5. Эерэг зүйлсийн тухай бодож сөрөг мэдээллээс зайлсхийх хэрэгтэй.
Сэтгэгдэл ( 0 )