Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2021.04.16) ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзав.
Монгол Улс болон ОХУ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төсөл цар тахлын үед ч эрчимтэй хэрэгжиж буйг талууд тэмдэглэв.
Уулзалтын үеэр ОХУ-аас “Спутник-V” вакцины 1 сая тунг ойрын хугацаанд нийлүүлэх асуудлаар хэлэлцэж, санал солилцлоо.
Элчин сайд И.К.Азизов "Монгол Улсын Засгийн газар ард иргэдийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эрчимтэй зохион байгуулж, вакцины нийлүүлэлтэд ихээхэн ач холбогдол өгч байгаа талаар ОХУ-ын холбогдох албаныханд мэдээлж, байгуулсан гэрээ хэлэлцээрийн хүрээнд татан авах Монголын талын санал хүсэлтийг уламжлах болно" гэв.
Элчин сайд И.К.Азизов Монгол эрдэмтдийн зохион бүтээсэн шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурын талаар, түүнийг зах зээлд нийлүүлэх талаар сонирхов.
Сэтгэгдэл ( 10 )
Одоо хичнээн хэлэлцээд өгөхгүйгээс хойш яая гэхэв
Заза битгий хэрүүл хийх гээд бай спутник байвал сайн л байна хятад баысан ч яадгийн битгий юу чадахгүй байж муулаад бай
Манайхыг вакцин ав гэхэд хужаа руу зүтгээд далчигнаад баахан чанаргүй хог вирус вакцин авсны гор энэ хайран Монголчуудын амь нас эрүүл мэндээр тоглолоо хужаагийн устгах бодлого явсаар яана даа та минь.\n\n\n
Оюун-Эрдэнэ улаан поп энэ вакцины нийлүүлэлт хариуцсан ажлаа хийж чаддаггүй улсдаа арга хэмжээ тооцоо ч, үгүй бол өөрөө огцорч чаддаг хүнд нь ажлаа өгмөөр юм
Манай сайд нар хятад вакцин авна гээд үхэх гээд байсан. Гэтэл нөгөө хятад нь боож эхэлсэн. Бас вакцин нь халдвар тараагаад байгаа ч юм шиг. Тэгэхээр орос, барууны вакцинд найдахаас өөр гарцгүй. Сайддарга нар ажлаа хийж, вакцинаа хөөцөлдөж чадахгүй бол суудлаа чаддаг хүнд нь өгөх хэрэгтэй.
Монголчууд бид оросын эм эмчилгээний буянд элдэв өвчнөөсөө салж өнөөг хүртэл эрүүл саруул сайн сайхан яваа . тэгээд ч Элчин сайд Азизов 2020 оны сүүлчээр манайхыг Спутник вакцин ав гэсэн гэвч манай дарга нар өөрсдийнхөө ах дүү хамаатан сандан болох хятадын вакцин авна гэж гэдийсэн. Түүний горыг өнөөдөр жирийн иргэд эдэлж өвдөж нас барж байна. заавал хятадын ДЭМБ-ээр батлагдаагүй вакцин авна, тэгээд бүр цэргийн албан хаагччиддаа хийнэ гээд байгаагийн учир юу юм болоооо
Одоо л гуйж эхэлж байгаа юмуу
Азизов аль 2020 оны 12 сарын 7 нд спутник вакциныг санал болгож ортгоос нь хямдаар нийлуулж болно гэж байжээ Вакцинжуулалтыг аль 1 сараас эхлуулж болох байв Бид бугдийн хохь болжээ Дээрээ ДЭМб г харж эрэлзээд доороо зарим оросын эсрэг узэлтнууд эсэргууцээд Одоо яалт ч угуй гуйх болжээ Сургамж аваасай
Ядаргаа хулгайч:(
ОХУ-н элчин сайд аль 1 сард ОХУ-аас вакцин аваач гэхэд манаайхан аваагүй дээ. Горыг нь амсаж байна даа