Гэртээ байгаа өвчтөнүүдийг ТУСГААРЛАХ БАЙР руу хүргэхээр шийдвэрлэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

Улсын онцгой комисс (УОК)-ын 14-р хурал өнөөдөр /2021.04.16/ 18:00 цагт цахимаар болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв.  

Коронавируст халдвар (Ковид-19)-ын тархалтыг хязгаарлах талаар авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар нэгдсэн мэдээлэл сонсов.

Мөн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөх зорилгоор АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж, коронавируст халдвараар өвчилсөн хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх асуудлыг шийдвэрлэх тухай Эрүүл мэндийн сайдын саналыг дэмжлээ.

Оюутны байр, спорт заал, зочид буудлуудыг ӨВЧТӨНҮҮДЭД зориулан бэлдэх шийдвэр гаргалаа

Нийслэлд хүн амын дунд цар тахлын халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийн үйлчилгээг өргөтгөх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлынхаа талаар НЭМГ-ын дарга мэдээлэл өглөө.

Иргэд, тээврийн  хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй зохицуулалтын талаар НЗД-ын орлогч тайлан тавилаа. Халдвар ихээр тархаж, иргэдийн биеийн байдал хүндэрч, нас баралт нэмэгдэж буй учир гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авч эмчлэх нь зүйтэй гэдэгт комиссын гишүүд санал нэгдлээ.

Иймд оюутны дотуур байр, сургуулийн байр, спортын заал, зочид буудлуудын орны тоон судалгааг УОК-ын шуурхай штабаас гаргасны дагуу бэлтгэж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх орчныг тухай бүрт бүрдүүлэхээр болов.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 16 зүслэгт  компьютер, томографийн аппаратын засвар үйлчилгээг хийж дууссан бөгөөд хэвийн ажиллах болжээ. Вакцин захиалга, татан авалтын талаарх улс орнуудтай хийж буй яриа хэлэлцээрийг эрчимжүүлж байгаа гэдгийг Гадаад харилцааны сайд дэлгэрэнгүй танилцууллаа гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 17

Сэтгэл ,сэтгэхүй, ухамсар , ухаан муутай коммунист засаглалын балгаар монголчуудын эрүүл мэнд, амь нас эрслэлд орлоо.

0  |  0
З(66.181.189.187) 2021 оны 04 сарын 17

Анхнаасаа имй шийдвэртэй ажиллаж яагаад чадаагүй юм бэ.гэрээр байгаа өвчтөнүүд ойр хавийнхаа хүмүүст халаагаад дууссан хойно нь хашгирах юм.эргүү юмуу та нар .согтуу солиотой нь мэдэгдэхгүй тэнэг юмнууд. Хариуцлагаа хүлээх цаг ирнээ та нарт

0  |  0
mongoljaal(66.181.161.42) 2021 оны 04 сарын 17

oron garan amaraa teneg

0  |  0
TRUMP(124.158.82.228) 2021 оны 04 сарын 17

AMARSAIHAN AJIL XIIJ CHADAHGUI NOXOR BUSHUUHAN ZAILUULSAN DEER,HUDLAA PEEDELZEED AMISGAA CHIN

0  |  0
зочин(202.179.26.65) 2021 оны 04 сарын 17

Анхнаасаа яах гэж гэрээр эмчлэгдэх шийдвэр гаргасан юм. Тахлыг гэртээ яаж өөрөө өөрийгөө эмчлэх юмб. тэнэг шийдвэрээс болж нас барж эхэллээ

0  |  0
зочин(66.181.161.89) 2021 оны 04 сарын 17

их л харамсалтай байна даа ургашгүй байгаа олоогүй ажилууд чинь хойноосоо хөөцөлдсөн шийдвэрүүд чинь олон хүний амь нас эрүүл мэндээр тоглох нь дээ

0  |  0
Top