Дөрвөн хүн нас барж, эндсэн хүний тоо 41 хүрлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 17

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. /2021.04.17/ 

ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барж, нас баралт 41 боллоо. Халдвараар нас барсан дөрвөн хүний хувьд 83 настай эмэгтэй, 70 настай эмэгтэй, 85 настай эрэгтэй, 70 настай эрэгтэй байсан бөгөөд тэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байх явцад нас баржээ.  

Өнгөрсөн 24 цагийн байдлаар 13635 хүнээс халдварын шинжилгээ авахад 983 иргэний шинжилгээнээс халдвар илэрсэн байна. Улсын хэмжээнд коронавирусний нийт 20086 тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгджээ. 

Шинээр бүртгэгдсэн 983 тохиолдлын 895 нь Улаанбаатар хотод, 85 нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн бол 3 тохиолдол зөөвөрлөгджээ.

Сүүлийн 24 цагт эдгэрсэн 406 хүн эмнэлгээс гарлаа. Ингэснээр халдвар авч, эмчлэгдэж эмнэлгээс гарсан иргэдийн тоо 11450 болж байна. 

Өнөөдрийн байдлаар 3131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд хөнгөн - 2060, хүндэвтэр - 791, хүнд - 223, маш хүнд - 57 өвчтөн байна. 
 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ккк ха ха ха(66.181.189.230) 2021 оны 04 сарын 17

МАн -ын гарамгай удирдагч У.Хүрэлсүхдээ чин сэтгэлийн халуун баяр хүргье

0  |  2
Ооркийн сэтгэлгээ нэ(66.181.189.230) 2021 оны 04 сарын 17

МАН даа баяраллаа.Муундаг удирдан чиглүүлж байна

0  |  2
яг үнэн шүү(66.181.189.230) 2021 оны 04 сарын 17

МАН намдаа туйүлаас баяраллаа

0  |  2
иргэн(66.181.181.46) 2021 оны 04 сарын 17

Угаасаа халдварын тоогоо ТВ мэдээгээр уншуулбал болох байсан. Бүтэн жил том багагүй ТВ гарах өвчин туссан аятай дэлгэц дээр бөөгнөрсөн. Одоо хардаа ямар ч бэлтгэлгүй байна. Эмнэх эмчийн ч нөөх байхгүй болсон гэлээ.

3  |  0
Зочин(64.119.26.91) 2021 оны 04 сарын 17

ЭМЯ хуучнаараа хурлаа зохион байгуулахгүй бол хэт ерөнхий мэдээлэл өгөөд нэг л тоо уншсан хүн заримдаа юу хэлж байгаа нь сонсогдохгүй юм. Ингэж хурал хийгээд юүхэв. Зүгээр л дэлгэцэн дээр халдварын тоогоо бичээд үзүүлэхэд болно. Харин мэргэжлийн эмч нарыг оролцуулан, хэвлэлийнхний асуултыг хариулах байдлаар хурал хийх ёстой болохоос ингэж гурилдвал болих хэрэгтэй.

2  |  1
Засаг(202.179.25.250) 2021 оны 04 сарын 17

Ийм насныхан энэ хэцүү цаг үед орших гээд яахав бурхны орон ээлтэй. Харин залууст бол арай эртэднээ.

3  |  3
Top