Өнгөрсөн 24 цагийн байдлаар улсын хэмжээнд 983 иргэний шинжилгээнээс халдвар илэрч, улсын хэмжээнд коронавирусний нийт тохиолдол 20086 хүрлээ.
ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барж, коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо 41 боллоо. Халдвараар нас барсан дөрвөн өвчтөний хувьд 83 настай эмэгтэй, 70 настай эмэгтэй, 85 настай эрэгтэй, 70 настай эрэгтэй байсан бөгөөд тэд эмнэлэгт эмчлүүлж байгаад нас баржээ.
Шинээр бүртгэгдсэн 983 тохиолдлын 895 нь Улаанбаатар хотод, 85 нь хөдөө, орон нутагт бүртгэгдсэн бол 3 тохиолдол зөөвөрлөгджээ.
Сүүлийн 24 цагт эдгэрсэн 406 хүн эмнэлгээс гарлаа. Ингэснээр халдвар авч, эмчлэгдэж эмнэлгээс гарсан иргэдийн тоо 11450 болж байна.
Өнөөдрийн байдлаар 3131 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдлын хувьд хөнгөн - 2060, хүндэвтэр - 791, хүнд - 223, маш хүнд - 57 өвчтөн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Дутуу эдгээд халдвар тараагаад байгаа юм биш үү. Эх үүсвэр нь тодорхойгүй халдвар эд нар л байх гэж хардаж байна. Хоногт мянга мянгаар халдвар илэрч байна. Монголд хүн амьдрах боломжгүй болчих юм шиг байна.