Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, Улсын онцгой комиссын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хөл хорионы хугацаанд буюу дөрөвдүгээр сарын 25 гэхэд вакцинууд буух тул "Синофарм"-ын давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийнэ. "АстраЗенека" вакцины давтан тунг тарих 100 мянган хүний эхлэл болох эрүүл мэндийн салбарынхан, цагдаа, онцгой гээд хариу арга хэмжээний талбарт ажилладаг иргэд хоёр дахь тунгаа тариулаад явж байгаа. Тасалдахгүй гэж ойлгож болно.
Нарийн мэдээлэл урьдчилаад өгөөд явах тул вакцин буух үед, ирсний дараа тодорхой мэдээллүүд гарна. Вакцин нь гэрээ хийсэн гээд дан ганц манай улсаас үл хамаарч буй дэлхийн улс орнуудын тулгамдсан асуудал гэдгийг ойлгохыг хүсье" гэж фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ.
Сэтгэгдэл ( 7 )
Ганзориг чи орж ирээгүй вакцинийг ирэх 7 хоногоос хийнэ гээд худлаа ярихаа боль.Тэгээд ч чи шийдвэр гаргадаггүй УОК,ЗГ шийдвэр гаргаж чи зүгээр уламжлан естой.Хэвлэлийн дарга нь хүртэл хэзээ вакцин хийхийг мэддэггүй юм
Вакцинаа их оройтуулж хийснээс энэ байдал үүссэн.Спутник хэзээ орж ирэх бэ ?Том ярьсаар байгаад ард түмнээ эрсдэлд орууллаа.
УОК НОК Урагшгүй байдлаас чинь болоод халдвар хотыг эзэлж улс даяар тархчихлаа. Биe биeндээ ихэрхэж гэдийсэн дарганар иргэдийн эрүүл мэнд амь насаар тоглочихлоо. Дандаа ниргэсэн хойно нь хашгирлаа. 1ний хээ дээр гарах гэсэн пээдгэр гөжүүд дарга нар маш их гай тарилаа. Үүний золиосонд эмч эмнэлгийнхэн туйлдахдаа хүрлээ.. зүгээр 1 ханиад гэж сэвж ч үзсэн. Хуумгай муухай гай дуудсан зүйл. Бүтэн жил дэлхий тэмцээд барахгүй иргэдээ мянга мянгаар нь алдаж байхад зүгээр ханиад гэх бол шууд хорлон сүйтгэл. Юм л бол иргэд буруутай гэж нийтэд нялзааж муучилна. Энэ бол засгийнхны ёс зүйн доголдол. Өө
Дээр сууж байгаа хүмүүс хулгайч, луйварчин, дээрэмчнээс гадна залилан мэхлэгч худалч этгээдүүд гэдэг нь тэдний улайм цайм үйлдлүүдээр батлагдлаа. Одоо яахав? Тэмцэх үү?
Аймшигтайгаар худлаа яриад хүмүүсийн итгэлийг алдаад байна шүү.Давтан тунг хадгалаж байгаа,Яг хугацаанд хийнэ.2 дахь тунгаа 4-12-нд хийлгээрэй гээд л мессеж биччихээд цаг нь болохоор татан авч чадаагүй гээд сууж байгаагаа юу гэх вэ? Улаан түвшний хөл хорио тавиад энэ хооронд вакцинжуучихна гээд дээр дооргүй хашгираад байсан биз дээ.Одоо наад яриад байгаа чинь бас л худлаа байхаа даа.
Хавдар судлалын төвд хийсэн файзер вакцины 2 дахь тунг хэзээ хийж эхэлэх вэ анхны тунг хийсний дараа энэ сарын 24 нд ирж хийлгээрээ гэсэн мессеж ирсэн энэ хугацаа хэвээрээ юу мэдээллийг тодорхой өгч баймаар байна
Одоохондоо орж ирээгүй байгаа, Хятадууд яг цагаа тулахаар яахыг нь мэдээгүй байж л өөрт нь байхгүй вакциныг ”Тарина” л гээд хдлаа шаагаад сурцан зангаараа аваад хаячих бололтой юмаа энэ гар