Эрүүл мэндийн яамнаас коронавиурсний тархалт, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
Сүүлийн 24 цагт 11963 хүнээс шинжилгээ авахад 1340 хүн КОВИД-19 халдвар авсан нь тогтоогдлоо. Эдгээрийн 1220 нь Улаанбаатарт, 119 нь орон нутагт бүртгэгдэж, нэг тохиолдол зөөвөрлөгджээ. Нийт өвчилсөн хүний тоо өнөөдрийн байдлаар 21995 хүрч байна.
Өнгөрсөн хоногт халдварын улмаас гурван хүн нас барж, нас барсан 44 дэх тохиолдол бүртгэгдлээ.
Нас барсан иргэд бүгд Ковидын хүнд нөхцөлийн улмаас гэсэн оноштой байжээ.
Өчигдөр эмнэлгээс 190, гэрийн тусгаарлалтаас 237, нийт 427 хүн эдгэрсэн гэх мэдээллийг ЭМЯ өглөө.
Өнөөдрийн байдлаар
Улаанбаатарт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлууд 150 гаруй хороог хамарч байгаа бөгөөд орон сууцны хорооллуудаас ихэвчлэн илэрч байгааг ЭМЯ-ын хэвлэлийн төлөөлөгч анхаарууллаа. Тиймээс байрны гадаа хүүхдүүдээ тоглуулах, удаан хугацаанд салхилах, дэлгүүрээр ойр ойр үйлчлүүлэх зэргээс болгоомжилж, зөвхөн шаардлагатай тохиолдолд халдвар, хамгааллын дэглэмээ барин зөвшөөрөгдсөн орчинд гарахыг иргэдэд сэрэмжлүүлж байна.
"Өнөөдөр мэдээлж буй халдварын тоо энэ удаагийн хатуу хөл хорионоос өмнө халдвар авсан хүмүүсийг хамарч байгаа ба тэдгээр өвчтөнүүдийн нууц үе өнгөрснөөр илэрсэн тохиолдлууд гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулж байгаа. Хатуу хөл хорионы үр дүн хараахан гарах болоогүй. Ирэх долоо хоногоос үр дүн мэдрэгдэх дүр зураг ажиглагдаж байгаа. Өнөөдрийн бодит байдлаар бол Улаанбаатар хотын тэр дүүрэг, тэр хороо, тэр байр халдварын эрсдэлтэй байна гэж хэлэх боломжгүй болсон. Таны эргэн тойронд халдвар тарсан байгаа гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй" гэж ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ууганбаяр онцлон хэлэв.
ОРОН НУТАГТ ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН БАЙДАЛ
Сэтгэгдэл ( 1 )
өнгөрсөн долоо хоног дандаа ойр контактууд байлаа гэхээр шинэ долоо хоногт нөгөө шөний нэг цаг хүртэл захуудаар явсан хүмүүсээр эхлэх байх даа., их түргэн нас баралтууд британийн штам бишүү, түркийн онгоцоор ирсэн, орсод дандаа түркээс ирсэн байх юм\n