КОВИД-19 I Орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо 2549 хүрлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 18

Өнгөрсөн 24 цагт 11963 хүнээс шинжилгээ авахад 1340 хүн коронавирусний халдвар авсан нь тогтоогдлоо. Эдгээрийн 1220 нь Улаанбаатарт, 119 нь орон нутагт бүртгэгдэж, нэг тохиолдол зөөвөрлөгджээ. Өнөөдрийн байдлаар ийн өвчилсөн хүний 21995-д хүрч байна.

ОРОН НУТАГТ ХАЛДВАР БҮРТГЭГДСЭН БАЙДАЛ
 

  1. Дархан-Уул +33 (Нийт 287)
  2. Орхон +2 (Нийт 282)
  3. Сэлэнгэ +4 (Нийт 349)
  4. Хэнтий +11 (Нийт 43)
  5. Дорнод +8 (Нийт 15)
  6. Сүхбаатар +12 (Нийт 126)
  7. Дундговь +2 (Нийт 28)
  8. Дорноговь +0 (Нийт 59)
  9. Чойр +0 (Нийт 32)
  10. Төв +22 (Нийт 494)
  11. Булган +0 (Нийт 72)
  12. Архангай +8 (Нийт 249)
  13. Баянхонгор +8 (Нийт 76)
  14. Өвөрхангай +0 (Нийт 183)
  15. Хөвсгөл +0 (Нийт 58)
  16. Завхан +0 (Нийт 19)
  17. Увс +0 (Нийт 13)
  18. Ховд 5 (Нийт 162)
  19. Баян-Өлгий +0 (Нийт 2)

Өнгөрсөн хоногт халдварын улмаас гурван хүн нас барж, нас барсан 44 дэх тохиолдол бүртгэгдлээ.  Нас барсан иргэд бүгд Ковидын хүнд нөхцөлийн улмаас гэсэн оноштой байжээ.

Өнөөдрийн байдлаар
 

  • Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол - 21995
  • Эдгэрсэн хүний тоо - 11877
  • Нас барсан - 44
  • Улаанбаатарт бүртгэгдсэн халдварын тоо - 18876
  • Орон нутагт бүртгэгдсэн халдварын тоо - 2549 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд эмнэлгээс 190, гэрийн тусгаарлалтаас 237, нийт 427 хүн эдгэрч, дараагийн шатны тусгаарлалтад шилжсэн гэх мэдээллийг ЭМЯ өглөө.

Сарын өмнөх үе буюу гуравдугаар сарын 18-нд ковидын нөхцөл байдал ямар байсан, өнөөдөр хэрхэн нэмэгдсэн тоон мэдээллийг харьцуулан харна уу.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top