Ковидын халдвар хөл хорьсон сүүлийн долоо хоногт эрс нэмэгдэж, өдөрт 700-1340 хүрсэнд олон хүн гайхаж эргэлзэж буй. Гэтэл энэ нь халдварын нууц үедээ байсан тохиолдлууд, ойрын хавьтагчдаас нь 5-7 хоногийн дараа илэрч буйтай холбоотой аж.
ЭМЯ-ны албан ёсны мэдээллээс харахад хөл хорио эхэлсэн дөрөвдүгээр сарын 10-наас хойш буюу өнгөрсөн 7 хоногийн даваа гаригаас хойш өнөөдрийг хүртэлх 7 хоногийн хугацаанд нийт 6966 халдвар илэрчээ.
Зөвхөн энэ долоо хоногт 22 хүн ковидын улмаас нас барлаа. Ковидын халдвар дөрөвдүгээр сард гэнэт ийнхүү эрс нэмэгдсэнийг мэргэжилтнүүд судалж, сүүлийн 15 хоногийн хугацаанд болсон томоохон арга хэмжээнүүдэд анализ судалгаа хийн, голомтыг нь судлахыг оролджээ.
Энэ судалгаагаар
Дөрөвдүгээр сарын 03-ны өдөр "Дүнжингарав" захын хашаанд болсон 1200 хүн оролцсон гэх АН-ын их хурлын арга хэмжээ ковид эрс нэмэгдэх голомт болсон байж болзошгүй байна. Учир нь үүнээс хойш 5-7 хоногийн дараанаас халдварын тоо эрс өссөнийг ЭМЯ -ны мэдээллээс харж болно.
Тухайн үед АН-ын их хуралд оролцохоор аймаг, орон нутгаас АН-ын гишүүд олноороо ирж, цугласан байдаг. Тэднийг PCR шинжилгээнд бүгдийг хамруулсан хэмээн тус хурлыг зохион байгуулагчид мэдэгдэж байсан. Гэвч хурлын өмнөх орой 2-3 хүнээс ковид илэрч, тусгаарлагдсан мэдээлэл хэвлэлүүдэд гарч, УОК-оос анхааруулга шаардлага хүргүүлсэн ч үл тоон, "Дүнжингарав"-ын хуралдаан болсон юм.
Энэ хурлаас хойш яг 5-6 хоногийн дараагаас ковид огцом өсч, дөрөвдүгээр сарын 10-ны бямба гаригаас "хатуу" хөл хорионд шилжсэн билээ.
Ковидгүй "ногоон" бүс байсан аймаг, орон нутгуудад ч халдвар бүртгэгдэж, олон аймагт коронавирус эрс хурдтай тарсан нь АН-ын их хурлын төлөөлөгчид буцсантай таарч байгаа нь тохиолдлынх биш юм. Энэ бол улстөржүүлэх асуудал биш ч ковидын халдварын тархац үнэхээр АН-ын их хуралтай таарч эхэлжээ.
Олон нийтэд мэдэгдсэнээр олимпийн аварга Н.Түвшинбаяр халдвар авсан гэх мэдээлэл тараад байгаа. Тэрбээр хэрэг гардаг өдөр АН-ын их хуралд оролцохоор ирсэн Булган аймгийн дарга нартай хамт байсан. Тиймээс Н.Түвшинбаяр аварга АН-ын хурлын төлөөлөгчдөөс илэрсэн голомтоос халдвар авсан байх өндөр магадлалтай байгаа аж.
Сэтгэгдэл ( 14 )
Ер нь АН ын хан дандаа эсэргүүцэж байдаг нь ийм байдалд хүргэсэн. Юм болгоны эсрэг турхирч дандаа харлуулсаар байгаад МАН НАМАА АЙЛГАЖ АЖЛЫГ НЬ БҮРЭН ХИЙЛГЭДЭГГҮЙ БАЙГАА ХАРАГДДАГ. ЭНЭ БАЙДАЛ МАШ ИХ НӨЛӨӨЛСӨН. ТИЙМ БОЛОХООР ЭНЭ НАМУУД ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ. ХАРИН УЛС ОРОНД гай дуудах юм байна гэдэг нь ойлгомжтой байна. Хүн нь чухал гэдгийг ард түмэн ойлгож тоондоо суулгах цаг болжээ.намуудыг тараах цаг болжээ
Дундговийн Эрдэнэдалайн халдвар энэ хуралд яваад ирэгсдээс голомтлосон байна шүү
МАН-ын 100 жил, Анна Каренина, АН-ын хурал бүгд л халдварын голомт яах аргагүй мөн. Харин энэ бүгдийг тооцож ажиллаж чадаагүй, эрсдлийн үнэлгээ гаргаж чадаагүй удирдлага, засгийн газар, УОК, НОК энэ бүхийн гол буруутан байлгүй яахав... Одоо хэн хэнийгээ буруутгаад яахав. Ард түмэн та нарыг өнөөг хүртэл харсаар байгаа. Найдлага хамгийн сүүлд үхдэг гэдэг биз дээ... Ажлаа эзэн хүн шиг хийхийг чинь өнөөг хүртэл харсаар байгаа... Удирдагч бол удирдагч шиг л бай. Үгүй бол, Бид өөрсдөө чадахгүй... гаднаас цэрэг цагдаа болж энэ өвчнийг дарах дээрээ хүрэх вий дээ... \n
Худлаа хуцах аа боль\nОролцсон хүмүүс нь бүгд эрүүл саруул байж л бн
Өө пизда АНынхан хот хөдөөгүй бузарлаад хаячлаа.
Өө АНынхан л их хурал гээд тараацийн байна шдээ. Даанч тийм байхаа бүр огцом ихэсчихээр нь гайхаад байсан чинь. Одоо 300к хүн бүрт өгөөл дахиад сунгая!
Ман-н бузарууд худлаа шаагаад эхэлжээ
yag unun shuu
MAН ариун уу хаха ха
МАН-н ой гээд Монгол орон даяар нүсэр архидаан болсон, тэндээс бас
Тусгаар тогтнолын ордноос тараагүй гэх бталгаа байхгүй ээ
Тусгаар тогтнолын ордноос тараагүй гэх бталгаа байхгүй ээ
Тусгаар тогтнолын ордноос тараагүй гэх бталгаа байхгүй ээ
Булган,Дундговь,Сүхбаатар,Архангай ,Дархан-Уулд гарсан халдварын хавьтал,зам мөрийг зарласан үед тодорхой болно.Хаана хэнээс ч авсан байж болно.