Халдварын тархалт өндөр үед ДЭЛГҮҮР ОРОХДОО заавал анхаарах зүйлс

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 18

Дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ аль болох хурдан худалдан авалтаа хийгээд гарах, агааржуулалт муутай газраар орохгүй байх талаар олон улсад мөрдөж буй дүрмийг танилцуулъя.

Монголд өнөөдөр хоногт илэрч буй халдварын тоо бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байдалд хүрч, дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна. Хатуу хөл хорио тогтоосон ийм үед дэлгүүр орж, хүнсээ цуглуулахдаа ч та болгоомжтой хандах нь чухал =байна.
 

  • Дэлгүүрт 15 минутаас илүү байж болохгүй. Худалдаж авах зүйлсийнхээ жагсаалтыг урьдчилан гаргаж ороод 15 минутын дотор хүнс, бараагаа цуглуулах гарах
     
  • Бээлий өмсөж, гар ариутгагч биедээ авч яв. Амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих нь цар тахлын үед бидний байнгын хэвшил болсон зүйл. Дэлгүүр орохдоо үүн дээр нэмээд бээлий өмс. Олон дэлгүүрт тэрэг, сагсны дэргэд гар ариутгагч байрлуулсан байгаа. Гэхдээ л та гэрээсээ гар ариутгагч аваад гарахад илүүдэхгүй. “COVID-19” вирус нь пластик гадаргуу дээр 2-3 өдөр хадгалагддаг нь судалгаагаар тогтоогдсон. Үүнээс гадна тэрэг, сагснаас гадна хаалганы бариул, өөртөө үйлчлэх дэлгэц зэрэг халдвар дамжуулах эрсдэлтэй зүйлүүд дэлгүүрт олон бий. Тэдгээрт бээлийтэй хүр, эсвэл хүрснийхээ дараа гараа ариутгагчаар арч. Хэрэглэсэн бээлийгээ шууд хая.
     
  • Нүүрэндээ бүү хүр. Нүд, хамар, амандаа гараа хүргэхгүй байхыг дэлхий даяар зарласаар, анхааруулсаар байгаа.
     
  • Гар утсандаа бүү хүр. Худалдаж авах зүйлсийнхээ жагсаалтыг гар утсан дээрээ хадгалдаг бол үүнийгээ зогсоо. Үүнийхээ оронд жагсаалтаа цаасан дээр бич. Гар утасны дэлгэц нь байнга хүрдэг зүйлсийн нэг учир дэлгүүрт байхдаа утсаа далд хийж, аль болох хүрэхгүй байгаарай.
     
  • Хүлээцтэй бай. Шинэхэн ногооны хажуугаар түлхэлцэн шахцалдах хүмүүс таны тэвчээрийг барж, дуусахаас нь өмнө та ч гэсэн ногоо руу зүтгэчихмээр байсан ч тэвч. Хүмүүсээс 1.5 метрийн зайд бай. Одоо бүх дэлгүүрт таныг хаана зогсож хүлээхийг заасан тэмдэг байрлуулсан байгаа.
     
  • Худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлынх нь бүрэн бүтэн байдал болон тухайн бүтээгдэхүүний бүтэн байдлыг шалгаж аваарай.
     
  • Амталж болохгүй! Амталгаанд зориулан тавьсан зүйлс хорхойг тань хүргэж байсан ч хажуугаар нь өнгөрөөд яв. Одоо та амтлах цаг биш. Нийтэд зориулан тавьсан хоол унд руу хэчнээн хүний амьсгал орж, бүр найтаасан ч юм билүү хэн мэдлээ!
     
  • Картаар төлбөрөө хий. Гараас гарт дамжсан мөнгийг та худалдагчид өгч, тэр танд мөн л гараас гарт дамжсан хариулт өгнө. Иймээс картаар тооцоо хий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top