ХОВД: Өнгөрсөн 24 цагт халдварын гурван тохиолдол батлагдлаа

2021 оны 04 сарын 19
Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 2021 оны дөрөвдүгээр сарын 18-ны 08:00 цагаас дөрөвдүгээр сарын 19-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 180 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Энэ хугацаанд халдварын батлагдсан тохиолдол 3-аар нэмэгдэж, өнөөдрийн /2021.04.19/ байдлаар нийт 180 боллоо.
 
Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж буй иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан 3 иргэнээс халдвар илэрсэн байна. Зэрэг сумын халдвартай 9 иргэнийг “Тусгаарлах эмнэлэг”-т тээвэрлэн авч ирсэн ба тэдний ойрын хавьтлын 110 иргэнээс авсан сорьцод шинжилгээ хийж байна. Хариу нь үдээс хойш гарах юм. Тус суманд 20 иргэн тусгаарлан ажиглах байранд, 150 иргэн гэрийн ажиглалтад байна.
 
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.04.19/ байдлаар 92 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1, хүнд-3, хүндэвтэр-5, бусад нь хөнгөн байна.
 
“Ковид-19”-ийн халдварын улмаас “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтсэн иргэдээс 87 нь эдгэрч гэртээ гарлаа.
 
Өнөөдрийн /2021.04.19-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 694 иргэн тусгаарлагдсан бол 165 иргэн тусгаарлан ажиглах байранд, 527 иргэн гэрийн ажиглалтад байна.
 
“Ковид-19”-ийн халдварын тархалтыг хумихад иргэн таны “ДЭМ, ДЭГЛЭМ” чухал. Тиймээс, Иргэн бүр халдвараас сэргийлж:
 
-ГЭР ГЭРТЭЭ БАЙ!!!
 
-ХҮН ХООРОНДЫН ЗАЙ БАРЬ!!!
 
-АМНЫ ХААЛТАА ТОГТМОЛ ЗҮҮ!!!
 
-ГАРАА ТОГТМОЛ АРИУТГА!!!
 
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top