АРХАНГАЙ: Шинээр 5 тохиолдол бүртгэгдэж, 22 хүн эмнэлгээс гарлаа

2021 оны 04 сарын 19
Архангай аймгийн Онцгой комиссоос өнөөдрийн /2021.04.19/ ээлжит хэвлэлийн хурлаа хийж, сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлын мэдээллийг хүргэлээ. 

 

Архангай аймагт сүүлийн 24 цагт 346 сорьцонд PCR шинжилгээ хийгдсэн ба шинээр илэрсэн 5 тохиолдол бүртгэгдлээ.
 
Үүнд: Эрдэнэмандал – 1, Чулуут – 4 тохиолдол тус тус байна. Архангай аймагт нийт COVID-19-ын батлагдсан тохиолдлын тоо 254 боллоо.
 
Үүнд:
2020 онд: Батцэнгэл – 3 тохиолдол
2021 онд: Эрдэнэбулган – 150 тохиолдол
Хайрхан – 28 тохиолдол
Эрдэнэмандал – 55 тохиолдол
Чулуут – 17 тохиолдол
Ихтамир – 1 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
 
Мөн хугацаанд бүрэн эдгэрсэн 22 хүн эмнэлгээс гарлаа. нийт батлагдсан тохиолдлуудын 55,5 хувь буюу 141 иргэн бүрэн эдгэрсэн сайхан мэдээтэй байна. Мөн аймгийн төв болох Эрдэнэбулган сумаас халдвар бүртгэгдээгүй. Иймээс халдварын голомт хумигдах хандлагатай байгаа энэ цаг үед ард иргэд анхаарал болгоомжоо сулруулалгүй, халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, цар тахлыг хамтдаа даван туулахыг уриалж байна.
 
Нэгтгэсэн мэдээллээр:
 
- Нийт коронавируст халдварын батлагдсан 254 тохиолдлын хамгийн бага 2 нас, хамгийн их 83 нас, дундаж нас 41.5, дундаж ам бүлийн тоо 4.5 байна. Батлагдсан тохиолдлуудын 58% нь эмэгтэй, 42% нь эрэгтэй байна.
- Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 60, Эрдэнэмандал сумын эмнэлэгт 29, Хайрхан сумын эмнэлэгт 14, Чулуут суманд 10 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна.
- Ойрын хавьтлын хүний тоо: 1958
Тусгаарлах байранд – 85
Одоо гэрийн тусгаарлалтад байгаа – 823
- Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг вакцинаар дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 04-р сарын 19-ний өдрийн 00.00 цагийн байдлаар 3788 хүнийг дархлаажуулаад байна.
- Сүүлийн 24 цагт 8 обьектын 1666 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийсэн.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top