Монгол Улс КОВИД-19 цар тахал өвчнөөр 44 иргэнээ алдлаа. (Жич: Сонины нийтлэл хэвлэгдсэний дараа буюу өнөөдөр нас барсан тохиолдол 5-аар нэмэгдэж, 49 хүрэв)
Нийт өвчлөл 22 мянга дөхөв. Өчигдрийн байдлаар шүү. Өнөөдөр нэмж өөр хэдэн айлд хагацлын нулимс урсаж байхыг таашгүй. Цаашдаа Монгол Улс бүх насанд хүрсэн бүх иргэнээ вакцинжуулж сүргийн дархлаа тогтоотол нас барагсдын тоо тасралгүй өсөх нь ойлгомжтой. Эрүүл мэндийн салбарынхан ч үүнийг анхааруулсаар байна. Өнөөдөр бол үндсэндээ нөхцөл байдлыг хяналтаас алдсан гэдэгтэй бүгд эвлэрэхээс өөр сонголтгүй боллоо. Монгол хүн та төр засаг бус өөртөө найдахаас бусдаар гарцгүй болсон гэсэн үг. Энэ бол хамгийн том эмгэнэл. Хүний амь наснаас өөр том гарз гэж юу байх билээ. Ялангуяа, цөөн монголчуудын хувьд.
Ер нь эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барсан иргэдээс авахуулаад эмч мэргэжилтнүүд, бүх шатны албан тушаалтнууд, сайд дарга нарын түвшинд ч байдал эмгэнэлтэй болж ирлээ. Угаасаа эрүүл мэндийн салбар, онцгой байдлаас хамгаалах улсын дархлаа эмгэнэлтэй явж ирж. Доороос нь эхэлье. Эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй гэр бүлийнхнийхээ дэргэд нас барсан иргэд гарын хуруугаар тогтохооргүй болж өслөө. Иргэд хүнд, хөнгөн өвдсөндөө биш эмнэлгийн ор дүүрсэн хэрэг л дээ. Энэ байдал цаашид даамжирна гэдгийг Эрүүл мэндийн яам өглөө бүр сануулж байгаа. Хамгийн түрүүнд иргэдэд хүрч үйлчлэх ёстой өрх, дүүргийн эмнэлгүүдэд даанч чадамж алга. Өнгөрсөн хугацаанд өвчтэй иргэддээ бүрэн хүрч үйлчлэх тогтолцоог хэн бүрдүүлэх үүрэг хүлээж байсан бэ.
Бүр тодруулбал, өнгөрсөн нэг жилийн гаруйн хугацаанд. Эрх биш ажил хариуцаж байсных Эрүүл мэндийн яам үүнийг эртхэн сануулж байх байж. Үнэхээр эрүүл мэндийн асуудлыг бүх шатанд нь гадарладаг хүмүүс энэ эмзэг салбарыг өнгөрсөн 30 жилд авч явж ирсэн бол гэж өнөөдөр бодох нь хаашаа юм. Ямартай ч сэтгүүлч мэргэжилтэй хүн эрүүл мэндийн салбар удирдах нь өөрөө гажиг тогтолцоо. Ийм тогтолцоо өөрөө өнөөдөр хамгийн хэрэгтэй байгаа Халдварт өвчин судлалын лабораторийн барилгыг 10 жил дараа ч ашиглалтад оруулсангүй. Энэ бол тогтолцооны эмгэнэл. Мөн ийм замаар явж ирсний үр дүнг өнөөдөр иргэд эмнэлгийн тусламж авч чадалгүй гэртээ нас барж буйгаар бид мэдэрч байна. Яг ийм зүйлтэй нүүр тулсан иргэд эртхэн гадаадад гарсан бол гэж дэмий ярихаас өөр аргагүй. Бидний үр хүүхдүүд ийм гачаал битгий үзээсэй гэж хэнч л бодно шүү дээ.
Дараа нь эмч мэргэжилтнүүдийн асуудал үнэхээр хүнд байгаа гэдэг нь бүхний нүдэнд ил байгаа. Хүн хүчгүй эмнэлгийнхэн дунд нь өвчлөл гарсан ч тангарагаасаа няцахгүйн тулд нууж хааж байгаад бусад төрлийн өвчтөнүүдээ авах боллоо. Хүчээр халдварын тасагт хуваарилагдсан хэсэг нь өдөр шөнөгүй, ээлжгүй зүтгэж байна. Эмч нар ховордсоноор бүхэл бүтэн Улаанбаатар хотын хэмжээнд гуравхан шинжилгээний цэг ажиллаж эхэллээ. Халдвартай эсэхээ мэдэх гэсэн иргэд бүтэн өдөр дараалалд зогсон шинжилгээ өгөөд, гэртээ шинжилгээний хариугаа хүлээн нас барах болсон. Өчигдөр нас барсан гурван өвчтөний нэг нь халдвартай гэдгээ түргэн тусламж ирэхээс өмнө л мэдсэн байх жишээтэй. Ийм нөхцөлд уушги орлуулах гурван сая аппарат байгаад ч энэ олон хүндэрсэн өвчтөнийг торгоож дийлэхгүй биз.
Үнэндээ Монгол Улсын хэмжээнд уушги орлуулах хоёрхон аппарат байгаа гэдэг эмгэнэлтэй мэдэгдлийг Эрүүл мэндийн сайд хийсэн.
Энэ бүхэн улаан түвшин бус цагаан тугаа өргөсний илрэл. Бэлтгэлгүй байсны эмгэнэл.
Тэгвэл асуудал хариуцсан Засгийн газрын гишүүд, “онцгүй” болтлоо цоллуулах болсон Улсын онцгой комиссын удирдлагууд өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулсныг аваад үзье. КОВИД-ын тухай урт нэртэй хууль гарснаар УОК тэргүүтэй эрүүл мэндийн салбарын удирлагууд ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр бараа бүтээгдэхүүн худалдан авч эхэлсэн. Улмаар зах зээлийн ханшаас хэт өндөр үнэтэй маск бээлий дагасан хэл ам тасраагүй. Үүнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга эмэгтэй “Бид угаасаа КОВИД-ын хуулиар шууд худалдан авах эрхтэй. Та нарт мэдэгдэх албагүй” гэх хариулт өгснөөр цэг тавьсан. Ийнхүү хуулиар КОВИД-той холбоотой төсвийн худалдан авалтыг хяналтгүй болгосон хэрэг. Үр дүнд нь өнөөдөр аппаратнаас вакцин, эмнэлгийн орноос оношлуур хүртэл бүхий л зүйл дээр хүрэлцээгүй гээд сууж байгаа. Уг нь өнгөрсөн онд улсын төсөв батлах үед нийт иргэдээ вакцинжуулах хөрөнгө суулгачих бүрэн боломж байсан юм билээ. Хар тооцоо гарахад 120 гаруй сая ам.доллароор Монгол Улс бүх насанд иргэнээ бүрэн вакцинжуулаад, цаана нь нөөц бүрдүүлэх боломж гэгдэж байгаа. Гэтэл сайд дарга нар амьсгалын аппарат, вакцин авчих мөнгөөр усан оргилуур барьж, шинэ эмнэлгийн дайны мөнгөөр музей шинэчлэх шийдвэр гаргасан. Энэ нь монгол хүний дархлаа юм гэсэн. Хариуцлагагүйн эмгэнэл.
Энэ хугацаанд дөрвөн ч удаа хөл хорио тогтоогоод амжсан. “Хамгийн сүүлийн”-х гэгддэг хөл хорио хоёрдугаар сард байсан бөгөөд нийслэлийн бүх өрхөөс шинжилгээ авахад 15 хоног үрсэн. Тэр нь үр дүнгээ өгөөгүй учраас одоо дөрөв дэх хөл хорио үргэлжилж байна. Энэ удаад бас үр дүнгээ өгөх нь юу л бол. Харин энэ бүх хугацаанд Улсын онцгой комисс эргэж буцсан, тооцоо судалгаагүй, хэлбэр төдий арга хэмжээ авч ирснийг өнөөдрийн нөхцөл байдал илтгэж байгаа. Бас л хариуцлагагүйн эмгэнэл. Хариуцлагын асуудал нэхэгдэхээр “Дэлхий нийтээрээ өвчний өмнө хөл алдаж, олон сая хүн үхэл хагацал үзэж байгааг монгол хүн ч тойрохгүй. Энэ биднээс шалтгаалах асуудал биш. Тэрний оронд та нар маскаа сайн зүүгээд, гэртээ бай” хэмээн загначихдаг сайд, дарга нар олширсон.
УОК-ын хувьд бараг дэлхий нийтийн жишгийн дагуу монгол хүн ч үзэх юмаа үзэх ёстой гэж хэлэх нь холгүй байгаа. Үрсэн хөрөнгө мөнгө нь ч тоймоо алдсан. Түрүүн дурдсан Нэг өрх-нэг шинжилгээнд гэхэд л 30 тэрбум төгрөг цацсан байдаг бол Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан сүүлийн жил гаруй хугацаанд 20 гаруй их наяд төгрөгийн эрүүл мэнд, эдийн засаг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлээд байгаа. Эдгээр дунд яг өвчнөөс хамгаалж үр дүнгээ өгсөн арга хэмжээ маш цөөхөн гэдгийг өнгөрсөн хугацаанд Монголд орж ирсэн бүх вакцин тусламжийнх нь байгаагаас харж болно. Тэдгээр гэрээ хэлэлцээрийг нь огцроод явсан Засгийн газрынхан бэлдээд үлдээчихсэн. Түүнээс хойш Монголын төр гаднаас вакцин худалдан авч иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын оронд монгол хүний үнэ цэнийг 300 мянган төгрөгөөр тогтоосон. Үндсэндээ эрх баригчдын өмнө иргэдээ вакцинжуулж эрүүл мэндийг нь хамгаалах уу, эсвэл бэлэн мөнгө бялуу хэлбэрээр тараан баярлуулах уу гэдэг улс төрийн сонголт ирсэн л дээ. Гэвч энэ хоёр хувилбараас хамгийн мууг нь сонгосноор Улаанбаатар хотын насанд хүрсэн иргэдийн тэн хагас нь өнөөдөр вакцины хоёр дахь тунгүй сууж байна.
Ийнхүү иргэдэд ирсэн 300 мянгын дэмжлэг үнэн хэрэгтээ эрх баригчдад улс төрийн дэмжлэг болсон юм шиг байгаа юм. Монголын гурван сая гаруй иргэн бүгд нийлээд ганцхан их наяд төгрөг хойно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 33 )
:. хүн өнгөрсөн шүү дээ.бидний амь нохойн чинээ үзэгдэхээ байж. гэртээ байж байгаад тусламж авч чадахгүй нас барна гэдэг байж боломгүй. хэн хариуцлага хүлээх вэ. хүнд хүнд хоёр витамин уу гээд хаячихдаг хаанахын ёс вэ ийм балай балиар юм гэж баыйхуу арай ч дээ. гэтэл уок ийн дарга нь өдөр шөнөнгүй өөрийгөө өмөөрөөд ухаангүй нам наь сонгууль бодоод ухаангүй
Ковидоор олон хүн нас барах байх төр засагаас илүү та өөрөө анхаарах ёстой таны эрүүл мэнд таны гарт байгаа нэг их тунисан тунирхсан чухамдаа та өөртөө анхаар таны л эрүүл мэнд
Яг нүд,чих хоёроороо үнэн эсэхийг сонсож хараагүй болохоор сайн итгэж өгөхгүй л байна шүү эмч нар хуурамч хариу гаргаж байна гэсэн биз дээ одоо цагт хэнд ч итгэх хэцүү дээ
Улаан намынхан цагаан тугаа өргөлөө !!!!!!!
2016 ond mashinii osloor 597 hun ami nasaa aldsan baidag.
Шуудхан хэлье, үл итгэгч мэдэмхийрэгч улстөржүүлэгч аминчхан хэнэггүй нь дэндсэн хэсэг бусаг нөхдөөс болж халдвар тархсан. Бусдаас дандаа буруу эрж байхаар гудамж талбай дэлгүүр хоршоогоор хэсч байгаа нөхдийг өлсөж чадахгүй ээ өвдөж үхье ээ гээд байсан сошилын оркуудыг буруутга. Аль болох гэртээ л байж эмнэлэг эмч нардаа тус бол. Эвтэй бол хүчтэй гэдэг, ар гэр үр хүүхдийнхээ төлөө дэмий тэнэхээ боль, гэртээ л бай
Mundag ajillaj bgaa shvv manai darga nar
Ман нам хөгширчээ тэтгэвэрт гарах хэрэгтэй юманд хязгаар байдаг одоо дараагийн шинэ үедээ зайгаа тавиад өгчихөөч өөр амьдрах арага зөндөө албан тушаалгүй бол үхлээ юу?
улс төржүүлэх гээд ядчихжээ зам тэээврийн осол ч цар тахлаас илүү гарна уу гэхээс дутахааргүй шүү
Одоо эдийн засгаа бурзхйлаганаа
Odoo uilaad yahaw dee
Мэдээлэл бичдэг хэдхэн хүн байна Ихэнх бичлэг адилхан стильтэй почеркоор нь ялгаж болмоор ил байна.Эдгээр хүмүүс ямар нэгэн сургуульд сурсан гэх аргагүй бичгийн чадвар огт байхгүй,хүмүүжил гэвэл бүр нооль,хараалаас өөр үг бичиж мэдэхгүй ягаан бөгстэй сармагчингууд юм
Байдал хүндрэх тусам”Ардчилагчид” гэх АН-ынхан баярлаж бах нь ханаад далимдуулан төр засгийг бужигнуулах хооронд нь хагаралдуулах, хэн нэгэн арай гайгүй ажиллаж чадаж байгаа хүмүүсийг нь элдвээр муулж нийтэд буруу мэдээлэл түгээх,гүтгэх ч учраа алдаж байна.АН-нхан олз хайж хажуугаар нь Иргэд өөрсдөө хулгайгаар гарч гүйлдэнэ,Валентины баяр тэмдэглэгчидээс 6 хүн вирустэй гарч хавьтсан хүн нь тоогоо алдсан байх жишээтэй.Интернетэд иргэдийг сандаргах,эмх замбраагүй байдал бий болгох мэдээллийг оруулахаа болих хянах хэрэгтэй байна
Хууль дүрэм журам шийдвэрийг уландаа гишгэдэг жадлан эсэргүүцдэг 3 сая монголчууд бүгдээрээ буруутай Ард түмэн бид бүгдээрээ хүн биш адгуус араатны сүрэгтэй адил болоод 30 жил болж байна. Эргээд хүн болох хэрэгтэй байна даа.
ОЮУНКА ГЭЭД ЭНЭ ХӨӨРҮҮ БАНДИ ИЙМ ҮЕД ЯАЖ ЗАСАГЛАЖ ЧАЛАХ ВЭ ДЭЭ!
Вакциныхаа эхний тунг хийлгэчихээд өвчин тусахгүй гэж ойлгоод гадуур тэнээд холилдоод байдаг. Яагаад 2 тунг хийх ёстой хэдий хугацаанд тархалаа тогтох вэ гэдгийг хэрэгтэй хэрэггүй хов жив уншаад доор нь төр за аг өөрт нь огт хамаагүй хүнийг харааж зүхэж байхаар ойлгоод авчих хэрэгтэй ш дэ. Бид өөрсдийнхөө болоод хайртай хүмүүсийнхээ амь насыг өөрсдөө л хамгаална. Турж үхэх гэж байгаа юм шиг зах дэлгүүрт бөөгнөрөөд хүүхдүүддээ хэлж ойлгуулахгүй гадуур сэлгүүцүйлээд хоол болохгүй хор болох зүйл ам руугаа хийгээд ухамсар ухаан нойл болжээ. Бурууг өөрсдөөсөө хайх хэрэгтэй. Хүний өмнөөс амьдарч бга
Oyunerdenee enig unsh chamaas bolj buruu shiidberees chini eruul mendiin yam.ontsgoi komis anhaaruulaal baisan chi ene humuusin amig anch ybhad noloolson chinii buruu uuchlal gui ogtsor
Монголын бүх иргэд нийлээд ганцхан их наяд ₮ ийн үнэтэй авах улс орон байвал газар нутагтай нь хамт зарна шахуу юм бичжээ. Тэгэж ч дээрэлхүүлэхгүй шүү тэрэн дээрээ тулах юм бол 3 саяуулаа зэрэг босч эх орноо аварна, үнэ цэнээ мэдрүүлнээ.
MGL hun ta 50000-500000t unetei.....ta tiim uneer daatguulsan.
ОЛОН ЖИЛИЙН ТОГТОЛЦООНЫ ХЯМРАЛ , ГАЖУУДАЛ НЬ НИЙГМИЙНХЭЭ БҮХ САЛБАРТ ДЭЭР НЬ ЭДИЙН ЗАСАГТАА ХҮРТЭЛ НӨЛӨӨЛӨӨД УДАЖ БАЙГАА НЬ ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭЖ БАЙНА.. ЯАГААД ИЙМ БАЙДАЛТАЙ БОЛОВ? ГЭДЭГИЙН 100 ЖИЛЭЭ ТЭМДЭГЛЭЖ БАЙГАА МАН ТҮҮНИЙ ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧИД, ЦҮНХ БАРИГЧИД, ХУУЛИЙГ ГАЖУУДУУЛЖ ИРСЭН УРВАГЧ НЯМДОРЖ НАРААС ХРИУЛТЫГ НЭХВЭЛ ЗОХИНО...
Их хурал Анандбазар гэх шиг шал 2 -р асуудал яриад байдаг. Хүний амь бол асуудал биш болж байна аа даа.
Irged odoo oorsdoo tevcheertei baij gerees garhgui biagaachee. Mulguutaad zolgood mart temdgleed yavsn. Bas ene bol engiin haniad surjignelee geed socialaar bicheed baisan humuus hamgiin ih buruutai shu. Ted odoo sain duraaraa ochij ajillaachee. Ger gertee baitsgaa emnelgiin ajilchid hureltshgui bolhoor tgeed yah ch araggui bolno shuu. Humuusee oorsdoo oilgood tevcheerei. Anglid Germand 2 jil horio hiij bnshde mongold harin ch tsoohon honog l horij bn. Tevch tevch.
УОК, НОК-уудыг мэргэжлийн хүнээр удирдуулж болдоггүй юм уу?? Бизнесмен, бөх хоёроос олигтойхон шиг, зөв шийдвэр яагаад ч гарахгүй байна шүү дээ. Дээр нь бас нэг ”томдсон малгай”тай, хийрхэж, худлаа ярьж, ПОПорсон нэг муу баньд нэмэгдээд улс орныг, хүн амынх нь эрүүл мэндтэй нийлүүлээд самарч орхилоо доо. Өөрсдөө мэдэхгүй, мэдээд, хэлээд, анхааруулаад байгаа мэргэжлийн хүмүүсийн үгийг хүлээж авахгүй!!!! Яана даа, яана.
itgel aldarch bna, ene tor zasag unendee chereg alga. !!!
itgel aldarch bna, ene tor zasag unendee chereg alga. !!!
itgel aldarch bna, ene tor zasag unendee chereg alga. !!!
бүтэн жил ямар төлөвлөгөө байсангүй дарга болгон өөр юм ярина доодох чадваргүй хэдэн юмнууд нь бас өөрийн дурөар ажиллана тодорхой журам ч байхгүй пср 72 цагийн өмнө хийлгэнэ гэж зарлачихаад нисэх буудал дээр очихоор 48 цаг гээд маш олон хүнийг суулгаагүй
Онцгүй комисс дийлсэнгүй үзвэр үйлчигээг нээснээс болсон самарсайхан сумбазарт хариуцлага тооцоёо
ХӨСҮТ-ийн эмч нар шинжилгээний хуурамч СӨРӨГ дүн 60.000 төгрөгөөр зарж байсан гэдэг үнэн бол бидний амь 60.000-хан юм байна.
орж ирээгүй байхад нь баахан саадаглаа биз дээ,яаж идэж уух вэ гэж толгойгоо гашилгаж байсан л байх,орж ирэх эсэх нь цаг хугацааны л асуудал байсан шдээ,эмнэлэг нисэх гэх мэт онцгой газруудыг зөьхөн мэргэшсэн хүмүүс л удирддаг шүү дээ
зарим хүмүүс нэг муу ханиад гэж басаад байсан даа. хүмүүст өөрсдөд н буруу их бий
ийм байдалд хүргэсэн гол Буруутан нь МАН ЗГ ЕС Оюунэрдэнэ, ЭМЯ Эмч нарынхаа зөвлөгөө Анхааруулгыг үл тоомсорлож Эсэргүүцэж байсан Этгээд ЕС Оюунэрдэнэ
ЭНЭ ӨВЧИН МОНГОЛЧУУДЫН ТӨРӨӨ УДИРДАХ ЧАДВАРЫГ ТОДОРХОЙ ХАРУУЛЖ ӨГЛӨӨ. ӨНГӨРСӨН 30 ЖИЛД ХӨГЖИЖ ЧАДААГҮЙ НЬ ШАЛТГААНЫГ, МӨН ИРЭЭДҮЙД ХӨГЖИХ БОЛОМЖГҮЙГ НОТЛОЖ ӨГЛӨӨ. ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ЦАГ БОЛЖЭЭ. ХАРАМСАЛТАЙ НЬ ИЙМ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХҮН ДААНЧ АЛГА ДАА.