Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.
(2021.04.19)
Өнгөрсөн 24 цагт 12384 хүнээс шинжилгээ авахад 889 хүнээс шинээр халдвар батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 22884 боллоо.
Мөн хугацаанд эмнэлэг болон гэрийн ажиглалтаас 524 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 12401 болоод байна.
Өнгөрсөн 24 цагт ковид-19 өвчний хүндрэлийн улмаас таван хүн нас барж, нас баралт 49 боллоо.
Нар барсан хүмүүсийн тухай товч мэдээлэл
Коронавируст халдварын улмаас Улаанбаатар хот болон 9 аймгийн эмнэлгүүдэд нийт 3366 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 2193 хүний бие хөнгөн байна. Харин 869 өвчтөн хүндэвтэр, 241 хүн хүнд байгаа бол биеийн байдал нь маш хүнд 63 хүн байна.
Гэрийн ажиглалт, тусгаарлалтад ковид-19 халдварын хөнгөн хэлбэртэй 4744 хүн байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн тохиолдлуудын 767 нь Улаанбаатарт бүргэгдэж, нийслэлийн өвчлөл 19.643 боллоо. Харин орон нутагт 118 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт 2667 тохиолдол боллоо.
НИЙСЛЭЛ БОЛОН ОРОН НУТАГТ БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР
(Сүүлийн 24 цагийн байдлаар)
ШУУД ДАМЖУУЛАЛТ