Төв аймагт 29, Орхонд 26 тохиолдол БАТЛАГДЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 04 сарын 19

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.  /2021.04.19/

Сүүлийн 24 цагт 12.384 сорьцод шинжилгээ хийснээс 889 хүнээс коронавирусний халдвар илрээд байна. Тэгвэл үүний 767 нь Улаанбаатар хотод батлагджээ. Бусад тохиолдлууд орон нутагт батлагдсан байна. Тухайлбал, Төв аймагт хамгийн олон буюу 29 тохиолдол, Орхон аймагт 26 тохиолдол, Ховд аймагт 18 тохиолдол, Дархан-Уул аймагт 16 тохиолдол илэрчээ.

 

Top