Zindaa.mn сайт өнгөрөгч долоо хоногт нийтэлсэн гэмт хэргийн мэдээ мэдээллийн тоймыг танд хүргэж байна. Та мэдээний дэлгэрэнгүйг үзэхийг хүсвэл гарчиг дээр нь дарна уу.
Хамгаалагч залууг зодсон тамирчдыг Х.Баттулга сай...
...Жудо бөхийн ОУХМ “Хангарьд” спорт хорооны тамирчин С.Ням-Очир, “Женко” группын бөх Улсын аварга Сугаржаргал, Баянжаргал нар “Face” баарны хамгаалагч 22 настай залууг ажлаа хийж байхад нь бүлэглэн зодож нүүрийг нь цөмлөн нурууг нь хугалснаар барахгүй доод биеийг нь мэдээгүй болгосоны улмаас тэр залуу өдгөө өтгөн шингэнээ доогуураа шууд гаргадаг...
...Тэр, “Танай охин хар тамхийг хэтрүүлэн хэрэглэсэн тул маргааш нь бие их муудсан байсан. Эмнэлэгийн түргэн тусламж дуудсан боловч ирээгүй. Тэгээд түүнийг ойр орчмынх нь хүмүүс эмнэлэгт хүргэж өгсөн ч сэхэл авалгүй нас барсан. Гаалийнхан биед нь үзлэг хийсэн гэсэн. Тэгээд гаднын нөлөөгүй гэсэн юм билээ. Хамт байсан хүмүүст нь захиргааны арга хэмжээ аваад явуулсан байсан” гэжээ. Мөн Го Вей гэгч Хятад иргэн ч бас энэ тухай цагдаад мэдээлсэн гэж байв. Ийнхүү хүний нутагт амь алдсан охиных нь хэрэг...
Монголын иргэн ОХУ-ын шоронгоос оргожээ
... Красноярск мужийн Кежемскийн районы Тагар суурин дахь 13 дугаар засан хүмүүжүүлэх газраас Игорь Мальцев гэгч оргожээ. Энэ этгээд 1986 онд Улаанбаатар хотод төрсөн Монгол Улсын харьяат нэгэн гэнэ. Тэрбээр...
20 настай бүсгүйг шатаасан Ууганбаяр, Ганжаргал:...
...Гэтэл журамласан машины эзэн гэрээсээ гараад сураггүй байгаа гэсэн мэдээлэл цагдаагийн газар ирсэн байж. Цагдаагийнхан машины эзнийг эрэн сурвалжилж, Шархадны ойролцоох жалганд цогцсыг нь шатаагаад булсан байхыг олсоноос гадна хэргийн газар эзнийх нь машины дугуйны мөр олдсон байна. Замын цагдаагийнхан хүүхдүүдийн мэдүүлгийг камерт баталгаажуулж, гэрэл зургийг нь дарчихсан байсан учраас хэргийг илрүүлэхэд дөхөм болжээ. Тэд анхныхаа мэдүүлгээр хэргээ хүлээсэн бөгөөд "Ихэдлээ гээд 20 жилийн ял авна биз. Ялаа эдлээд гарах нас...
Хэрэг илрүүлж ”баатар” болох гэсэн биш 3 жил 6 са...
...Буриадын гаалийн хар тамхины контрабандын хэрэгтэй тэмцэх хэсгийн бүрэн эрхт төлөөлөгч болох Базаров, Смольников нар ажлаа зохих ёсоор нь хийхийн оронд юу ч сэжиглээгүй байсан Монгол Улсын иргэний тээшинд нууцаар хар тамхи хийж дараа нь түүнийгээ “илрүүлж” ажлаа хийж байгаа мэт дүр эсгэсэн нь энэ аж. Тэдгээр этгээдэд Буриадын тээврийн прокуророос...
АТГ-ын дарга нар Зайсан болон Тахир Соёотод ял эд...
... Зайсан дахь дамжин өнгөрүүлэх хорих ангид долоо хоносон АТГ-ын дарга нарыг ял эдлэх хорих ангид нь хуваарилаад эхэллээ. Дэд дарга Д.Сундуйсүрэнг Зайсан дахь хорих ангид ял эдлүүлэхээр болсон бол Гүйцэтгэх албаны дарга Ө.Алтангадасыг “Тахир соёот”-ын хорих ангид хуваарилсан байна. Харин...
Сүлжээнийхэнд залилуулж хохирсон иргэд дүүргийнхээ...
...Автомашинтай, орон сууцтай болгоно хэмээн сүлжээ үүсгэж, иргэдийн мөнгийг залилсан "Байгаль эрдэнэ сан" ТББ-ын тэргүүн Т.Уранчимэг, Н.Содномпил, Г.Мэндсайхан нарт цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэд иргэдийг их хэмжээний мөнгөөр сүлжээнд элсүүлэн долоо хоногийн дотор...
Он гарсаар 31 хүн усанд живж амиа алджээ
...Он гарсаар нийслэл болон 10 аймгийн 23 сум, дүүрэгт 33 удаагийн усны осол гарч, аврагчид 48 хүний амийг аварсан ч 31 хүн нас барж, хоёр нь гэмтжээ. Хамгийн сүүлчийн тохиолдлоор...
Б.Хурцын шүүх хурал болоход нэг хоног үлдлээ
...Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх давж заалдах шатны шүүх хурал өнгөрөгч сарын 13-нд болсон ч нэмэлт баримтууд шаардлагатай гээд завсарлаад байсан бол хурлын үргэлжлэлийг энэ сарын 23-ны 10.00 /Улаанбаатарын цагаар 18.00/ цагт эхлүүлэхээр болжээ. Хуралдаанд манай тал...
В.С.Паушок гэгч даварсан луйварчин шүүх, прокуроры...
...Дорнод аймгийн нутагт нефть олборлох талаар ч сонирхож, ил далд гэрээ хэлэлцээр байгуулах гээд гүйж явсан юм. Түүний ард Оросын төр, засгийн томчууд байгаа гэх мэдээлэл ч бий. Тэр үүндээ эрдэж, Олон улсын арбитрын шүүхийн өмнө тун бардам зогсож байсан юм. Гэвч булавч бултайна, даравч дардайна гэгчээр хамаг булхай нь ил болж, яалт ч үгүй ялагдахад хүрсэн. Ингээд түүнээс...
Согтуудаа толгойг нь заазуурдаж гэмтээв
...Сүүлийн үед ахуйн хүрээний архидалт ихэсч, согтуурсан үедээ маргалдаж, нэгнийгээ хутгалах, улмаар биед нь халдах тохиолдол цөөнгүй гарах болжээ. Өнгөрсөн бямба гарагт Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд бусдад заазуурдуулсан хэрэг гарсан байна. Хэргийг шалгахад...
Хар тугалгатай махан таташ зарж байжээ
...Дэлгүүрийн худалдагчид тэднээс мэргэжлийн хяналтын болон эрүүл ахуйн байцаагчийн дүгнэлтийг нь шаардахад "Таван эрдэнэ" ХХК-д үйлдвэрлэл явуулахыг зөвшөөрсөн тухай мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт үзүүлдэг байжээ. Гэвч...
Хуурамч байж болзошгүй их хэмжээний эм хилээр нэвт...
...2011 оны зургадугаар сарын 12-ны өдрийн Москва-Улаанбаатар чиглэлийн “Нарлаг Монгол” олон улсын суудлын галт тэрэгний есдүгээр вагоны хоёрдугаар купенд зорчиж явсан Монгол Улсын иргэн Э нь ОХУ-аас орж ирэхдээ долоон төрлийн...
Цэцэрлэгийн хашаанаас мина олдов
...Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд орших тавдугаар цэцэрлэгийн хашаанаас 28 см урттай, миномёт бууны цэнэггүй нэг ширхэг мина олджээ. Тэсрэх бөмбөгийг...
Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хулгай нүүрлэв үү?
...Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийг удирдаж байсан дарга нарт эрүүгийн хэрэг үүсгэснээс гадна одоо ажиллаж байгаа 7 хүнд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс “албан тушаалаа урвуулан ашигласан” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус үйлдвэрийн дарга нар болон дээрх долоон хүнд холбогдох хэргийг шалгаж үзээд...
Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын тамгын газрын...
...Амьд Ногоон дарь эх бурхан хоёр оны заагт хулгайд алдагдсан бөгөөд одоогоор Монгол Улсын Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа аж. Уг бурхныг Эрдэнэсийн сангаас 500 сая төгрөгөөр үнэлсэн байна. Бурхан алга болсныг хамгийн түрүүнд...
Албан тушаалтнуудад шүүхээс ял шийтгэл оногдууллаа
...Уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид ажиллагсдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны журам зөрчигдөж, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг зөрчил гарсаар байна. Аймгийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн улсын байцаагчийн 2010 он, 2011 оны эхний гурван сард үйлдвэрлэлийн ослоор бүртгэж, ослын актыг...
Залилагчид “Бидний ард УИХ-ын гишүүн байгаа” хэмээ...
-Энэ хэрэг юунаас эхтэй юм бол?
-н.Цогтоо, н. Амаржаргал, н.Хажидмаа,н.Ариунхишиг, н.Ариунчимэг нарын хүмүүс 2006 оны гуравдугаар сард Зуучлах товчоогоор бүртгүүлээд тэнцээгүй хүмүүсийг найдвартай гаргаж өгнө, визний асуудлыг дор нь шийднэ гэж байсан. Бас бидний ард УИХ-ын гишүүн байгаа хэмээн итгүүлж чадсан юм. Тэгээд нэлээд олон хүнээс хамгийн багадаа л 2500 доллар, тэр бүү хэл 10 сая төгрөг авсан гэнэ билээ.
-Эдний ард хэн гэдэг УИХ-ын гишүүн байгаа юм бол, мэдсэн үү?
“Петро Чайна Дачин Тамсаг Монгол” ХХК хууль зөрчсө...
...«Петро Чайна Дачин Тамсаг Монгол» ХХК болон туслан гүйцэтгэгч компаниудын үйл ажиллагааг түр зогсоолоо.
Авто тээврийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга, авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 19-22-ны өдрүүдэд хяналт шалгалт явуулжээ. Шалгалтаар...
Б.Хурцын давж заалдах шатны шүүх өнөөдөр болно
...Шүүх хуралд Монголыг төлөөлж Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар болон Англид суугаа манай улсын ЭСЯ-ныхан оролцох юм. Энэ талаар Монголын талын албаны хүмүүс "Шүүх хурал манай талд ашигтай гарна гэдэгт найдаж байна. Английн шүүх төрөөсөө хараат бус гэдгээ...
“Гал Үндэстэн” холбооны Удирдах Зөвлөлийн Гишүүд ...
...Тэд Өвөрхангай аймгийн Уянга сумын Өлтийн алтны уурхайд үйл ажиллагаа явуулж буй компанийн техник хэрэгсэл рүү буудсан байна. Мөн “Гал үндэстэн” холбооны УЗГ н.Болдбаатарыг өнөө өглөө 08 цагийн үед гэрээс нь баривчилсан байна. Одоогийн байдлаар...
Түүх соёлын үнэт зүйлсийн хулгайч Ё.Дамдиндоржийг ...
...Бараг хориод жил түүх соёлын маань хосгүй үнэт эдлэлүүд харийн улс руу тийнхүү зөөгдсөөр байж. Zindaa.mn сайт урьд нь Үндэсний түүхийн музейн сан хөмрөгч асан Б.Энхбат гэгчийн талаар мэдээлж байсан. Тэр нийтдээ 1000 гаруй үнэт зүйлсийг хил давуулсан гэдэг. Түүний хамсаатан болох Ё.Дамдиндоржийг саяхнаас интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнтэй хамт...
Жилд дунджаар 2000 гэмт хэрэг бүртгэгддэг
...Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, судалгааны төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхдоржийн тавьсан "Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн өнөөгийн байдал" илтгэлд дурдагдсанаар" Монгол Улсын хэмжээнд сүүлийн 20 жилийн хугацаанд 200 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Жилд дунджаар 2000 гэмт хэрэг бүртгэгддэг. Дээрх гэмт хэргийн улмаас 17 мянган хүн нас барж, 70 мянган хүн хөнгөн болон хүндэвтэр гэмтэл авч, 350 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Хоногт улсын хэмжээнд дунджаар...
Эрэн сурвалжлах мэдээллийн алба.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )