КОВИД ТОЙМ | Эх орон минь сэхээнд байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 19

“Эх орон минь сэхээнд байна. Ард түмэн сахиж байна. Төрийн түшээд эргэхгүй байна, түмэн олон санаа зовж байна” гэж Бавуугийн Лхагвасүрэн агсны хэлсэн эшлэл байдаг.

Энэ үгээр их найрагч анх өөр агуулга илэрхийлж байсан ч эргээд бодоход өнөөдөр бодит утгаараа эх орон минь сэхээнд оржээ.

Өнөөдрийн байдлаар 889 хүн халдвар авсан нь батлагдаж, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 22884 боллоо.

Таван хүн нас барж, нас баралт 49 болж нэмэгдлээ. Одоогоос нэг сарын өмнө буюу 2021.03.18-ны үед Монголд нас барсан тохиолдол 4 бүртгэгдээд байсан бол өнгөрсөн сарын хугацаанд 45-аар нэмэгдлээ. Өдөртөө 4-5 хүн нас барах нь хэвийн үзэгдэл боллоо.

Эхлээд хавсарсан буюу суурь, хүнд өвчтөн коронавирусний халдвар авснаар биеийн байдал муудаж, нас баралтын шалтгаан болж байсан бол сүүлийн өдрүүдэд суурь өвчингүй, зөвхөн ковидын хүнд болон нэн хүнд хэлбэрээр нас барсан тохиолдлууд бүртгэгдэж байна.

Тухайлбал, өнөөдөр мэдээлсэн таван тохиолдлын нас барсан шалтгааныг харъя.  
 

  • 75 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 11-нд онош батлагдаж, "Ачтан" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан боловч коронавирусний хавсарсан хүнд хэлбэрийн өвчний улмаас нас барсан.
     
  • 55 настай эмэгтэй: Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.
     
  • 34 настай эрэгтэй: БЗД-ийн 4-р хороонд амьдардаг. Дөрөвдүгээр сарын 15-нд халдвар авсан.
     
  • 57 настай эрэгтэй: Гуравдугаар сарын 31-нд онош батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
     
  • 61 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдан, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.

Нас барсан таван тохиолдлын гурав нь “Коронавируст халдварын нэн хүнд” гэсэн шалтгаантайгаар хорвоог орхижээ.

ХҮҮХДҮҮД ХАЛДВАРЫН ГОЛ БАЙ БОЛЖ ЭХЭЛЛЭЭ

Бодит байдал ийм хүнд байгааг хүн бүр ойлгож, ухамсарлах хэрэгтэй байна. Хэдийгээр хатуу хөл хорио тогтоосон нэртэй байгаа ч өнөөдөр Улаанбаатарын орон сууцнууд дунд хаа сайгүй иргэд, ялангуяа хүүхдүүд олноороо цуглан тоглож байна. Хүүхдүүдийн халдвар авах, тэдэнд тарах эрсдэл нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн байгууллагууд анхааруулсаар байна.

Монгол Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 18-ны байдлаар бүртгэгдсэн коронавирусний нийт тохиолдлын 20 хувь буюу 4412 нь 0-17 насны хүүхдүүд байна гэж Эрүүл мэндийн яамны газрын дарга Л.Энхсайхан өнөөдөр мэдээлсэн.

Тодруулбал,0-4 насны хүүхэд 23.4 хувь, 5-9 насны хүүхэд 31.9 хувь, 10-14 насны хүүхэд 30.7 хувь, 15-18 насны хүүхэд  нийт өвчтөнүүдийн 14 хувийг эзэлж байгаа аж. 

Ковидоор өвчилсөн хүүхдүүдийн биеийн байдал хүндрэх тохиолдол харьцангуй бага байгаа ч хүүхдүүд вакцинд хамрагдаагүй учраас дархлаа тогтоогүй, хүндрэх эрсдэлтэй. 

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан "Нийт батлагдсан тохиолдлын 20 хувийг хүүхдүүд дангаараа эзэлж байна. 14-өөс доош насны хүүхдүүд уг өвчнөөр хүндэрсэн тохиолдол харьцангуй бага байгаа хэдий ч эрсдэл нь маш өндөр хэвээр. Хэрвээ хүүхэд ковидын халдвар авбал зүрх, судас, амьсгалын зам, бөөр болон мэдрэлийн эд эс нь гэмтэх аюултай. Коронавирус маш олон эд, эрхтнийг гэмтээдэг тул эдгэрсний дараа ч удаан хугацаагаар ядрах, үс нь унах зэрэг шинж тэмдэг бүртгэгдэж байна. Коронавирус мэдрэлийн эсийг ч гэмтээх эрсдэлтэй тул томуу шиг бодож, тайвширч болохгүй” гэж анхааруулсныг дахин сануулъя.

ЭМНЭЛГҮҮД САЙН ДУРЫН АЖИЛТАН ХАЙЖ, ИРГЭДЭЭС ТУСЛАМЖ ХҮСЛЭЭ

Эрүүл мэндийн байгууллагууд хүний нөөцийн, ялангуяа эмнэлгүүдийн Сэхээн амьдруулах тасгууд эмчийн дутагдалд орж эхэлснийг сануулсаар байгаа. Энэ байдал улам бүр дордсоныг дараах мэдээллээс харж болно.

Эрүүл мэндийн хөгжлийн төв өчигдрөөс эхлэн “Ковид-19-ын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгийн тусламж үйлчилгээнд сайн дураар дайчлагдан ажиллах хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг бүртгэх” зарыг үе үеийн эрүүл мэндийн салбарынхан, эмч, эмнэлгийн ажилтнууддаа хүргэж эхэллээ.

Мөн Баянзүрх дүүргийн Онцгой комисс иргэдээс тусламж хүсэж, халдвар хамгааллын дэглэм чанд мөрдөж,утасны оператор хийж, ковидын эсрэг хийх тэмцэлд хувь нэмрээ оруулж, иргэдийг мэдээ мэдээллээр хангах хүсэлтэй сайн дурын ажилтнуудыг хайж байгаагаа зарлав.

ХӨЛ ХОРИОГ СУНГАЯ

Эрүүл мэндийн яамнаас хатуу хөл хориог сунгах саналтай байгааг ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан өнөөдөр мөн мэдэгдлээ.

Тэрбээр “Эрүүл мэндийн яам хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх тал дээр бодлого барьж байгаа. Өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдсээр байх болно. Нөхцөл байдлын улмаас иргэдийн зүгээс ч хөл хорионы дэглэмийг чангаруулах тухай саналыг Эрүүл мэндийн яамны фэйсбүүк хаяг руу ирүүлж байгаа” гэж ярьсан.

Үүнтэй санал нэгдэхээс ч аргагүй.

Дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн улс даяар хатуу хөл хорионы дэглэмж шилжсэн ч халдварын тоо буурахгүй байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа  өнгөрсөн долоо хоногт мэдээлж, "Хөл хорио тогтоосноос хойш өвчлөл саардаг. Хөл хорионы үр дүнг харах хараахан болоогүй байна. Халдварын тоо, эндэгдлийг бууруулах нь хөл хорионы хугацаанаас хамаардаг зүйл. Бид тодорхой тооцооллыг хийгээд явж байгаа. Хатуу хөл хориог ямар хугацаагаар тогтоохоос үр дүн хамаарна. Тархалтын нөхцөл байдлын тооцооллоор 15 хоногийн хөл хорионы хугацаанд халдварын тархалтын үзүүлэлт 1.3 хувь, вакцинд хамрагдаж дархлаа тогтсон хүмүүс 70 хувь гэж тооцвол өвчлөлийн нөхцөл байдал 15 хоногийн дараа ялимгүй буурна. Ингэж ялимгүй буураад эргээд бага зэргийн давлагаа гарахаар харагдаж байгаа. Энэ давлагаа нь долоодугаар сарын сүүл орчмоор буурах тооцоололтой байна. Харин 28 хоногийн хөл хорионы тооцооллыг яг адилхан хийж үзвэл, ойролцоогоор тавдугаар сарын 8 гэхэд халдварын тархалт огцом буурахаар харагдаж байна. Энэ тооцооллоор долоодугаар сарын эхэн гэхэд өвчлөлийн тоо өдөрт 10-аас доош орохоор харагдаж байгаа. Бидэнд халдварыг нэлээд хэмжээнд бууруулах уу, эсвэл эрүүл мэндийн ажилтнууддаа нэг удаа амьсгаа авах чөлөө өгөх үү гэсэн хоёр сонголт л харагдаж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс аль болох урт хугацаагаар хөл хорио тогтоох шаардлагатай гэж үзэж байна” гэсэн байр суурь илэрхийлснийг эргэн сануулъя.

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shydraga irgen (178.209.135.155) 2021 оны 04 сарын 20

BYKH NIITEEREI MAN ba AN 2 IIG ARD TYMENII SHYYKHEER KHELELZEKH BOLSON.KHET DAVARSAN URVAGCHID.ODOO BYR UDAMSHIJ BNA TURD.ALNA SHYY TA NARIIG MONGOL ULSIIN TULUU BAILDAKHIIG CHINI KHARYA.

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 04 сарын 20

Delkhii dayaraa khilee khaagaad yls byr ami amia bodood baikhad.Shunii tsagaar shunu byr avtobys avtaobysaar khamgaaltai khil ongoologoj Khyatadyydiig uyn medegdekhgyi khen ni medegdekhyi nyytsaar yi olnoor oryylj.Mongold takhal taraasan.MAN ba Ouyerdene Khyrelsykh SV.Batbold naraas.Uakh gej Mongold takhal taraasan jyjegee nyytsalsan gej asyya.Ard tymen delkhiigeed tarkhsan .Mongolchyyd teneg bish shyy.Khyrelsykhes yaliig asyyya.MANnam pashist nam suntugei suntugei.Ed nartai alaltsaya.

0  |  0
zochin(98.215.126.149) 2021 оны 04 сарын 19

Ene buhnii buruutan n bolood shaltgaan n 1,2 3 geed .toolohod hangallttai.Ehniih n hul horiog eserguutsej onlainaar eldev yavuulga taraaj olon toglolt , uzver zohion baiguuldan soyol urlagiinhan, 2rt s olon mtangan shirheg huuramch shinjilgeenii bichig damlan zarj haldvariig mongol oron dayar taraasan HSYT iin emch ajilchin heden hun.3rt uls turjij gudamj rakvaid hulsuur tulburtei jagsaal zohion baiguulsan AN, bosoo Ganbaa, Baadan avgai geed olon humuus bii..Iim l 3 n shaltgaanaas bolj mkngold kovidiig akdaj oron dayar nuhrsul baidal hundersen .Deer n Oyun erdenie !

0  |  0
Зочин(122.201.21.55) 2021 оны 04 сарын 19

Хөл хөдөлгөөнийг бүр багасга, гэр гэртээ л бай! Битгий тэнэ!

0  |  0
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 19

Эмч, эрүүл мэндийн мэрэгжилтнүүдийн зөвлөгөөгөөг дагах хэрэгтэй. Идэж ууж ханадаггүй коммунистууд аа..

0  |  0
zochin(202.179.26.161) 2021 оны 04 сарын 19

teneg ESaid Ouuynerdene ugend dachij chezeech orochgui schuu!!! buschuu teg zogsolt chii

0  |  0
Иргэн(103.10.23.158) 2021 оны 04 сарын 19

Энэнээс олон хүн нас баруулах гээ юу гэж асуумаар бнаа хот хамгийн муу ажиллаж бгаашүү

0  |  0
х(124.158.83.124) 2021 оны 04 сарын 19

за сүртэй юм хүн амын 1 хувьд ч хүрээгүй байхад чинь

0  |  0
х(124.158.83.124) 2021 оны 04 сарын 19

за сүртэй юм хүн амын 1 хувьд ч хүрээгүй байхад чинь

0  |  0
Схр(202.126.89.78) 2021 оны 04 сарын 19

Наад ерөнхий сайд чинь эцсээ хүртэл хөл хорио тогтоогүй гэж мэдрэлтээд байгаашдээ

1  |  0
Top