ЭМЯ хатуу ХӨЛ ХОРИОГ СУНГАХ саналтай байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 04 сарын 19

Эрүүл мэндийн яам хатуу хөл хориог сунгах саналтай байгааг ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан өнөөдөр (2021.04.19) мэдэгдлээ. 

Тэрбээр “Эрүүл мэндийн яам хатуу хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх тал дээр бодлого барьж байгаа. Өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэх тусам нас баралт нэмэгдсээр байх болно. Нөхцөл байдлын улмаас иргэдийн зүгээс ч хөл хорионы дэглэмийг чангаруулах тухай саналыг Эрүүл мэндийн яамны фэйсбүүк хаяг руу ирүүлж байгаа” гэж ярьсан.

Үүнтэй санал нэгдэхээс ч аргагүй.

Дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн улс даяар хатуу хөл хорионы дэглэмж шилжсэн ч халдварын тоо буурахгүй байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа  өнгөрсөн долоо хоногт мэдээлж, "Хөл хорио тогтоосноос хойш өвчлөл саардаг. Хөл хорионы үр дүнг харах хараахан болоогүй байна. Халдварын тоо, эндэгдлийг бууруулах нь хөл хорионы хугацаанаас хамаардаг зүйл. Бид тодорхой тооцооллыг хийгээд явж байгаа. Хатуу хөл хориог ямар хугацаагаар тогтоохоос үр дүн хамаарна. Тархалтын нөхцөл байдлын тооцооллоор 15 хоногийн хөл хорионы хугацаанд халдварын тархалтын үзүүлэлт 1.3 хувь, вакцинд хамрагдаж дархлаа тогтсон хүмүүс 70 хувь гэж тооцвол өвчлөлийн нөхцөл байдал 15 хоногийн дараа ялимгүй буурна. Ингэж ялимгүй буураад эргээд бага зэргийн давлагаа гарахаар харагдаж байгаа. Энэ давлагаа нь долоодугаар сарын сүүл орчмоор буурах тооцоололтой байна. Харин 28 хоногийн хөл хорионы тооцооллыг яг адилхан хийж үзвэл, ойролцоогоор тавдугаар сарын 8 гэхэд халдварын тархалт огцом буурахаар харагдаж байна. Тооцооллоор долоодугаар сарын эхэн гэхэд өвчлөлийн тоо өдөрт 10-аас доош орохоор харагдаж байгаа. Бидэнд халдварыг нэлээд хэмжээнд бууруулах уу, эсвэл эрүүл мэндийн ажилтнууддаа нэг удаа амьсгаа авах чөлөө өгөх үү гэсэн хоёр сонголт л харагдаж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын зүгээс аль болох урт хугацаагаар хөл хорио тогтоох шаардлагатай гэж үзэж байна” гэсэн байр суурь илэрхийлснийг эргэн сануулъя.

Хөл хориог сунгаж, 28 хоног үргэлжлүүлбэл тавдугаар сарын 8 гэхэд халдварын тархалт буурч, долоодугаар сарын эхэн гэхэд өвчлөлийн тоо өдөрт 10-аас доош орох тооцоолол гаргажээ.

Өнөөдрийн байдлаар 889 хүн халдвар авсан нь батлагдаж, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 22884 боллоо. Таван хүн нас барж, нас баралт 49 болж нэмэгдлээ. Яг сарын өмнө буюу 2021.03.18-ны үед Монголд нас барсан тохиолдол 4 бүртгэгдээд байсан бол өнгөрсөн сарын хугацаанд 45-аар нэмэгдэж, 49 хүрлээ. Өдөртөө 4-5 хүн нас барах нь хэвийн үзэгдэл боллоо.

Эхлээд хавсарсан буюу суурь, хүнд өвчтөн коронавирусний халдвар авснаар биеийн байдал муудаж, нас баралтын шалтгаан болж байсан бол сүүлийн өдрүүдэд суурь өвчингүй, зөвхөн ковидын хүнд болон нэн хүнд хэлбэрээр нас барсан тохиолдлууд бүртгэгдэж байна.

Тухайлбал, өнөөдөр мэдээлсэн таван тохиолдлын нас барсан шалтгааныг харъя.  
 

  • 75 настай эмэгтэй: Дөрөвдүгээр сарын 11-нд онош батлагдаж, "Ачтан" эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан боловч коронавирусний хавсарсан хүнд хэлбэрийн өвчний улмаас нас барсан.
     
  • 55 настай эмэгтэй: Завхан аймгийн Тосонцэнгэл суманд хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.
     
  • 34 настай эрэгтэй: БЗД-ийн 4-р хороонд амьдардаг. Дөрөвдүгээр сарын 15-нд халдвар авсан.
     
  • 57 настай эрэгтэй: Гуравдугаар сарын 31-нд онош батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
     
  • 61 настай эрэгтэй: Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдан, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.

Нас барсан таван тохиолдлын гурав нь “Коронавируст халдварын нэн хүнд” гэсэн шалтгаантайгаар хорвоог орхижээ.

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
O(192.82.78.35) 2021 оны 04 сарын 20

Vaccine nii munguur songuulidsan MAN d hariutslaga toots

0  |  0
Магсар(64.119.22.24) 2021 оны 04 сарын 20

Хөл хориог уг нь сунгах нь зөв, өвчлөл тархалтыг хумих нь чухал! Гэхдээ өнөөдрийнх шиг хөл хоривол нэмэр болохгүй! Нийтийн тээврийн хэрэгслэлээр чихээд зорчих, гадуур явган явж буй иргэд зөндөө, салхилах нэрээр олноор цугларч хөл бөмбөг тоглох гэх мэт сул бэлчихээ болихгүй бол бүтэн жил хөл хориод ч нэмэр болохгүй! Хорьвол хорьсон шиг хорих хэрэгтэй! Хэнийг хуураад байгаа юм? 7 сар гаргаад өвчлөлийн тоо 10 хүртэл буурана ч гэх шиг! Наад сонгуулийн шоугаа, өвчлөлөөр улс төр хийхээ болиод, ард түмэн, иргэдээ бодох болоогүй л байна гэж үү? Яанадаа Монгол минь?

0  |  0
харамсалтай бна(202.21.108.15) 2021 оны 04 сарын 20

Заавал ийм хэмжээнд хүргэж байж хөл хорио тавь гэдэг малууд. Өлслөө үхлээ хатлаа гэд бсан, харал даа, эртний нэлээд хэд хоног урт хугацаагаар сунгах бсын. Орлого ашгаа бодсон нөхдүүдээс боллоо

0  |  0
1(66.181.177.68) 2021 оны 04 сарын 19

Sungah heregte

0  |  0
Irgen(66.181.177.68) 2021 оны 04 сарын 19

Sungaad nuhun olgovor olgo tghgui bol uvchlul aimar bn hairtai humuuse aldmaargui bn

0  |  0
Baganaa(43.242.243.40) 2021 оны 04 сарын 19

Manaihanch uur deer ni zowlon, uwchin irj bjil oilgodog hvmvvs shvv dee tsaaguur chini hvnii ami nas hohirood bna

0  |  0
Гомбын ГОНЧИГ(66.181.161.12) 2021 оны 04 сарын 19

Олон долоон юм чалчиж байхаар 1. Хөл хоривол хорьсон шиг хорь.гэхдээ амьжиргааны тэтгэмж олгоод маш хатуу хорь. Хөл хорьлоо гээд гадуур чөлөөтэй тэнээд явахгүй байлга. 2. Чадахгүй юм бол битгий шалчигнаад нялцганаад бай! Дарга, цэрэг ялгахгүй чанга хорь. УИХ-н гишүүн гээд дуртай газраа тэнэж явдаг, архидаад шоудаад байдаг, түүнийг нь хамгаалаад байхаа боль. Ядуу ардууд болохоор толгой цухуйж болдоггүй, эрхтэн дархтан дураараа байдгийг болиул. 3. Сэтгүүлч сэтэртэй хов живийн хогнуудыг хэвлэлийн эрх чөлөө гэж донгосохыг нь болиул. Эд нар сэтгүүлчдийн баөгнөрөл үүсгээд өвчин тараагаад байгаа юм

1  |  0
оргил(139.5.216.245) 2021 оны 04 сарын 19

хөл хорио хийхэд маш хүндрэлтэй хоолны мөнгийг нь өгөх хүн бгаа юмуу халдвартын мэргэжлийн эмч нарыг нь халснаас иймбайдалд орж бна даа гөлөн нүдтэй баттөрч гэл үү юу ччадахгүй шүү дээ харин танил талаа их авна даа

0  |  2
Б(64.119.20.132) 2021 оны 04 сарын 19

Зөв шүү.сунгах хэрэгтэй бна.14 хоног багадаж байгаа өвчлөл авах илрэх хугацааг хангалттай тооцож 14 нэмж сунгах хэрэгтэй

3  |  0
Ганаа(202.126.89.75) 2021 оны 04 сарын 19

ИЙМ ХӨЛ ХОРИО ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ ДАРХАНААС ЖИШЭЭ АВААЧЭЭ АМАРБАЯСГАЛААН АВТОБУСАНД ЧИХЭЭД ЯВЖ БАЙНА ГАРГАСАН ШИЙДВЭР ЧИНЬ БАЙГАА ОНОХГҮЙ БАЙНА ЭРГЭЖ БУЦСАН ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙНА

1  |  0
zochin(202.179.26.161) 2021 оны 04 сарын 19

teg zogsolt tavi

3  |  0
чулуунцэцэг(202.126.89.214) 2021 оны 04 сарын 19

Тиймээ. Хөл хориог дахиад сунгаад 5сары8нд дуусгасан нь дээр шүү дээ. 0зогсолт хийсэн нь дээр

4  |  0
Zochin(202.126.90.159) 2021 оны 04 сарын 20

Mungu oldono. Ami neg l zayana sungah n zuv uu

6  |  0
Top