ХӨСҮТ-ийн ажилчид коронавирусний шинжилгээний хариуг засдаг гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэгвэл энэ асуудалд ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр тайлбар хийлээ.
Тэрбээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний үйл ажиллагаанаас хойш зарим ажилтан, албан тушаалтныг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа. Шалгалтын ажил одоо ч үргэлжилж байна. ХӨСҮТ-ийн нэр дээр аль албан тушаалтныг шалгаж байгаа тухай албан бичиг ирээгүй. Тиймээс хэн, хэн шалгуулж байгаа тухай мэдээлэх боломжгүй. Ер нь аливаа асуудлыг хуулийн байгууллага эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж үзэх боломжгүй. Цөөн тооны алдаа гаргасан хүмүүстэй холбоотой асуудлаас болж ХӨСҮТ-ийн 850 гаруй ажилтан, эрүүл мэндийн салбарын нэр төрд халдаж байгаад сэтгэл дундуур байна.
Хуулийн байгууллагын шалгалт эцэслэгдсэн үед бүх зүйл тодорхой болох байх. Үүнээс наана хэвлэлийнхэн болон олон нийтийн сошиал сувгууд батлагдаагүй мэдээлэл цацаж, иргэдийн итгэл үнэмшлийг байхгүй болгох эрсдэлтэй байна. Үүнээс үүдэж ажилтан, албан хаагчид үндсэн үүргээ гүйцэтгэхээс илүү сошиалын буруу зөрүү мэдээлэлтэй холбоотойгоор сэтгэл зүйн хүнд байдалд орж байна. Цар тахал өргөн хүрээнд тархаж байгаа цаг үед эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үндсэн ажлаа хийх нь чухал. Тиймээс батлагдаагүй мэдээлэл цацаж, эмч, эмнэлгийн ажилтнуудад хүнд дарамт үзүүлэхгүй байгаач гэж хүсмээр байна. Энэ асуудал хуулийн байгууллагаар эцэслэгдсэн цагт тодорхой арга хэмжээг аваад явах болно" гэлээ.
Сэтгэгдэл ( 5 )
Арай ч үгүй байлгүй дээ гэж 1 бодохын халдвар тарсаныг бодхоор үнэн ч юмуу гэж эргэлзэх боллоо.Үнэн худлыг нь хурдан шийдээсэй хө эмч эмнэлгийнхэнд ч хэцүү л байгаа
улс төрийн намын томилгоо халаа сэлгээ олширхоор мэргэжлийн байгууллагын давтагдашгүй үйл ажиллагааг буснуулах юмдаа. хувийн эмнэлэг биш улсдаа ганцхан байгаа халдвартын эмнэлэг ард иргэдийн эрүүл аюулгүй байдал тусгаар тогтнолтой хамаатай онцгой мэргэжлийн байгууллагаа авраач ээ
medeej buvd bish todorhoi toonii bukeg humuus delhiid vaihgui shivshigtei gemt hereg hiisen shdee.Monholoos uyr yanarch orond iim zavaan yos zuigui, huul duremgui, urgusun tangaragaasaa uharsan uildel garaagui bna.Harin ch ene humuysee il tod zarlaj busad shudarga emch ajilchidiingaa ner turiig tseverle. Ene zavaan gemt uildeleeree 500000 $ iin ashig hiisen geheer ted nar emch, emnekegiin tanfsrag urgusun humuus gehed itgemeergui.Mongold odoogiin hund vaudaliig bii bolgoson HSUT iin buleglel, soyol urlagiinhan, hagsaal zohion baiguulsan nam evsel huvi humuus ard tumnij umnu uychlal gui.
Хэрэг хийсэн бол хэргээ хүлээж ялаа эдлэх л ёстой ш дээ
Ажилчдынхаа нэр хүнд, ажил хөдөлмөрийг үнэлж хамгаалж чадахгүй- шадар сайдын үгээр ажилаа хийдэг ДАРГА